sonin.mn
ИСТАНБУЛ./TASS/. Өнөөдөр буюу баасан гарагт Туркийн баруун эрэгт 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европын Газар Дундын тэнгисийн газар хөдлөлтийн чичирхийллийн судалгааны төв мэдээллээ.
 
Тус төвийн мэдээлснээр, газар хөдлөлт баасан гарагийн шөнө Улаанбаатарын цагаар 01:31 цагт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Бодрум гэдэг амралт сувиллын хотхоноос өмнө зүгт 12 км-ийн зайд, Грекийн Родос арлаас 90 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. 
 
Газар хөдөлсний дараа багахан хэмжээний цунами үүссэн байна.
 
Европын газар хөдлөлт судлаачид өмнө нь анхааруулахдаа 6,6 баллын хүчтэй газар хөдлөлт болно гэж байсан юм.
 
Хүний амь нас үрэгдсэн болон эд материалын хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг