Ираны Ерөнхийлөгчийн ахыг санхүүгийн хэргээр баривчилжээ

Нийтэлсэн: 2017-07-17 15:45:45

ТЕГЕРАН./TASS/. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани-гийн ах Хосейн Ферейдун санхүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Энэ тухай ням гарагт Тегеранд болсон хэвлэлийн хурлын үеэр Ираны шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Мохсени Эжжеи мэдэгдлээ
 
“Санхүүгийн луйврын энэхүү хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэргийн голлох оролцогчид болох хэд хэдэн сэжигтнийг баривчилсан бол зарим нь баригдаагүй, эрх чөлөөтэй явж байгаа. Хосейн Ферейдуны хувьд, түүнийг барьцаа төлөх болзолтойгоор баривчлах тогтоол гарсан” хэмээн шүүхийн төлөөлөгч хэлжээ. “Барьцааны мөнгөө төлөөгүй учраас сэжигтнийг урьдчилсан хорих төвд хорьж байгаа. Барьцаа мөнгөө төлсөн тохиолдолд түүнийг суллах болно” гэж М.Эжжей хэлсэн боловч хэдий хэмжээний барьцааны мөнгө шаардаж байгааг дурдсангүй.
 
Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр Хосейн Ферейдуныг санхүүгийн томоохон луйварт холбоотой гэж сэжиглэж байгаа нь тодорхой болсон юм. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Роухани ялсны дараа Ферейдун Ерөнхийлөгчийн хувийн зөвлөх болж, Женевт болж байсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт тусгай төлөөлөгчөөр оролцож байжээ. Харин өнгөрсөн оны дунд үеэс хойш Хосейн Ферейдуны нэр мэдээнд дурдагдах болсноор тэрбээр нуугдмал байдалд орсон юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: