sonin.mn
МОГАДИШҮ. /Al jazeera/. Сомалитай залгаа хилийн ойролцоох Кенийн зүүн өмнөд нутагт замын хажууд  болсон дэлбэрэлтэд өртөн цагдаагийн 4 ажилтан болон 4 хүүхэд амиа алджээ. 
 
Энэ хэргийн талаар Ламу мужийн цагдаагийн ахлах офицер Ноа Миванда мэдэгдэл хийсэн бөгөөд дэлбэрэлт Марарани болон Киунга гэсэн хоёр тосгоныг холбосон зам дээр болсон байна. Дэлбэрэлт үйлдсэн этгээдийг одоогоор олж тогтоогоогүй байгаа аж.  
 
Гэхдээ өмнө нь энэ удаагийн дэлбэрэлт нь тус нутагт аюулаас хамгаалах албаныхныг устгах зорилгоор дэлбэлсэн тэсрэх бөмбөгтэй төстэй байгаа бөгөөд уг хэргийг Сомали дахь "Аль-Шабааб" зэвсэгт бүлэглэл зохион байгуулсан гэж үздэг.
 
Өнгөрсөн гурван сарын хугацаанд дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо өсч, тэдний ихэнх нь цагдаагийн ажилтнууд болоод байгаа юм. "Аль-Шабааб" бүлэглэл 2011 оноос хойш Кенийн нутагт 100 гаруй удаа халдлага үйлдсэн нь Кенийн цэргүүдийг Сомали руу илгээсний хариуд ногдуулж буй шийтгэл ажээ. 
 
Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта ирэх 8 дугаар сард сонгуульд дахин өрсөлдөхөөр сурталчилгааны кампанит ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд тэрбээр дэлбэрэлтийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг