sonin.mn
Булган аймаг /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймгийн Хангал сумын Молор-Эрдэнэ Түрүү компанийн хаврын тариалалтын явцтай танилцав.
 
Молор-Эрдэнэ Түрүү компани энэ онд 953 га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 97 хувьтай байгаа аж. Мөн жилд 3-5 тонн чацаргана тариалж ТЭСО компани нийлүүлдэг байна. Улаанбуудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна. Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн байдаг хэмээн тус  компанийн захирал  танилцуулав. Тэрбээр, "Тариаланчдад тулгамдаж байгаа гол асуудал нь боловсон хүчин. Түүнчлэн тариалангийн талбайн хажуугаар өнгөрч буй авто замын асуудал. Хуурайшилт ихтэй үед автомашин явахаар ургацанд их хэмжээний тоос дардаг. Энэ нь сөргөөр нөлөөлж байна" гэлээ. 
 
Булган аймгийн хаврын тариалалт 80 орчим хувьтай байгаа аж. Тус аймаг энэ онд 45 мянган га талбайд тариалалт хийх юм. Тариалалтыг энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн байна.
 
Булган аймаг. Хангал сум Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг