sonin.mn
Хөвсгөл аймгийн зураач урчуудын “Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэн Улаанбаатар хотын Арт галерейд нээгдлээ. Хөвсгөл аймгийн зураач, урчууд 2004 онд Угалз урланг байгуулан 2006 оноос эхлэн орон нутагтаа жил бүр үзэсгэлэнгээ тогтмол гарган урчуудаа нэгтгэж иржээ. 
 
“Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэнгийн үеэр хоймор нутгийн уран бүтээлчид Монголын урчуудын эвлэлд албан ёсоор салбар хороогоор нэгдсэн нь Хөвсгөлийн уран бүтээлчид улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн үйл явдал болжээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг