sonin.mn
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны сүүлийн шатанд МУГЖ Г.Ариунбаатар тунаж үлдээд байна.
Урлагийн олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэгт одоогийн байдлаар Монгол, Орос, Хятад, Солонгосын дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй дуучин үлджээ. Тэмцээний гуравдугаар шатны шалгаруулалт ОХУ-ын Санкт-Петербург хотын цагаар маргааш орой 19.00 цагт  эхлэх юм. Тэрээр "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулахаар зэхэж байгаа аж.
 
Уламжлал ёсоор олон улсын уралдаан ирэх сарын 2-ний өдөр болох гала тоглолтоор өндөрлөнө. Тус уралдааны гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг