sonin.mn
"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх  захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Я.Батсуурь эрүүл мэндийн байдлаас болж хорихын эмнэлэгт хэвтэж байна.
 
Харин Я.Батсуурийн хэргээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй холбогдох "Говь повер" компанид мөнгө шилжүүлсэн гэх үйлдлийг тусгайлан шалгахаар болжээ. Г.Дэнзэн "Энэ сарын 04-нд ирнэ" хэмээн захидал ирүүлж байсан ч сураггүй болжээ. Гэвч АТГ Г.Дэнзэнг хэзээ эх орондоо ирэхийг анан хүлээж буй бололтой. Хэргийг тусгаарласан нь гэмгүй орхичихгүй гэсэн дохио.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг