sonin.mn
КИЕВ. /NHK/. Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байгаа зүүн нутгийн нүүрсний уурхайд олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсон нь ямар шалтгаантай болохыг  бид шалгаж эхэлсэн гэж Украины прокурорууд мэдэгдлээ. Донецк мужийн “Засьядко” уурхайд дэлбэрэлт болсны улмаас 32 хүн амиа алдаж, нэг хүн сураггүй байна гэж салан тусгаарлагчид пүрэв гарагт мэдэгдсэн юм.
 
Дэлбэрэлт болсон уурхай руу аврагчид илгээхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мөн мэдэгдсэн билээ. Украины прокуроруудын үзэж байгаагаар, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөний улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах шаардлагатай байна гэж тэд онцлон тэмдэглээд, Украин улсын хууль Донецкт ч мөн адил хэрэгжих ёстой гэжээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко пүрэв гарагт улс орон даяар гашуудал зарлаж байгааг мэдэгдээд, уурхайн ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн үд дундын үед нэг минут дуугүй зогсохыг уриалсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: