1960-аад оны дундуур Москвад намайг оюутан байхад бидний уран бүтээлийн багш, нэрт яруу найрагч, сэтгүүлч, энхтайвны зүтгэлтэн Василий Захарченко далайн чанадад аялж ирээд Сингапурын тухай олон удаа сэтгэл догдлон ярьж байсныг нь би санаж байна. Ярихаар ч барахгүй “Сингапурын вальс", “Сингапур дахь сүүмийн дэргэд", “Малай хөвгүүний тухай захидал" зэрэг хэд хэдэн шүлэг бичсэнийг ном түүврээс нь олж уншиж байсан.
Түүнээс хойш тавин жилийн дараа өчүүхэн дорой шавь нь Сингапурын халуун арал дээр дөрөө мулталлаа. Намайг багад аяга шанагын хоолойн өвгөн тэмээчин Яринпэл гуай ямарваа юмны тухай бахархан ярихдаа “Түүнийг (нэрийг нь хэлээд) юун гэж санана" хэмээн эхэлдэг байсан сан. Тэрбээр Яринпэл гуай хэрэв “Сингапурт юун гэж санана" гэх байж дээ хэмээн бодсоны улмаас энэхүү тэмдэглэлийн санаа төрлөө.
Нэг үеэ бодвол манайхан Улаанбаатар Сингапурын хооронд нааш цааш яваад нутгийн хүн зонтой нь уулзаад зам мөрөө нэгэнт гаргачихсан гэхээр болжээ. Манай оюутан хүүхдүүд суудаг аялал жуулчлалынхан хүрч очдог ирдэг газар болчихсон юм байна. Сингапурыг хүн амын хувьд цөөн гэхээргүй. Сингапур өөд бидний нисдэг өдөр манайх дөнгөж гурван сая дахь иргэнээ тосч авсан бол Сингапурын хүн ам 4,5 сая гэж хэдийнээс нааш хэлцгээдэг байна.
Тэдний 77 хувь нь хятад, 15 хувь нь Малайз, 6 хувь нь энэтхэг, пакистан, бангладеш зэрэг Азийн өвөр хормой дээр өсч торнисон өтгөн хар хөмсөгтэй “хүүхдүүд” зонхилдог бололтой. Гэхдээ надад бол энэ арал дээр Энэтхэгийн царай зүстэй хүмүүс тун олон байх шиг санагдлаа. Тэд оршин суугч уу, явуул замын хүмүүс үү гэдгийг ялгаж таних аргагүй.
Тэр тусмаа “Яг Сингапурын уугуул иргэн энэ л байна даа" гэж зүслэх боломж надад олдсонгүй. Нуруугаар ойролцоо, дунд зэргийн нуруутай хүмүүс зонхилох шинжтэй юм. Нэг удаа их өндөр хүн явахыг нь хараад би “Энэ лав харь гаригийн хүн байх аа" хэмээн хажуу хавийнхандаа нохойтож суулаа.
Энд эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөх нь тун ховор, тийм учир эмэгтэй хүний гунхсан дэгжин байдал үгүйлэгдээд ч байх шиг.
Сингапурт гурван сая жуулчин зүг зүгээс хүрэлцэн ирнэ. Ийм олон үндэстэн цугларсан газар надад урьд өмнө нь тааралдаагүй шиг санагдаж явлаа. Эсвэл даяаршлын үеийн шинж төрх хааяагүй ийм байж болох юм даа, хэн мэдэх вэ. Нэг сонин нь гэвэл, Сингапурт жилд 4-5 удаа шинэ жил тэмдэглэдэг гэнэ. Тэр нь Будда, Хинду, Ислам, Христийн шинэ жилүүд байх нь.
Сая л гэхэд “Чайна таун" гэх хятад хорооллын гудамж зээлийн газрууд удахгүй болох гэж байгаа цагаан сард хөл алдаад сүйд. Тэндхийн олон гудамж битүүртэл улаан дэнлүү, лууны болон хангарьдын дүрс, хятад ханз үсгүүдээр чимэглэжээ. Манай эриний өмнөх IV-III зууны үед торгон дээр урласан “Луу, хангарьд, хүн гурав" гэдэг зураг Хятадын өмнөд нутгийн Хөх мөрний орчим нутгийн булшнаас олдож байсан гэвэл хятад хүн тэнгэрийн луутай нөхөрлөсөн нь эрт дивангарын явдал санжээ.
Ингээд бодоход луу, бар, хангарьд, яст мэлхий дөрвийг хятад үндэстний түүх соёлд эрхэмлэн дээдэлсээр их цаг хугацаа улирсан нь ойлгомжтой болно. Хятад худалдаачдын лангуу зээлийн газар хар бор ажлыг нь гол төлөв энэтхэг хүмүүс хийж байх шиг. Тэд явуулын хүмүүстэй найрсаг мэндлээд “Хаанаас яваа вэ” гэж яаран асууна. Тэр нь энэ хүний сэтгэлд ямар бараа эдлэл таарах вэ гэдгийг тандах зорилготой. Тэгээд нутаг усаа хэлбэл, биднийг торгон дээл, хантааз тавиастай газар луу ч юмуу дагуулах жишээтэй.
Сингапурын харьяалалд нийт 63 арал багтдаг гэх бөгөөд тэднээс хамгийн том нь Сингапур арал өөрөө болой. Бусад 62 арал нь цөм эзэнтэй юу гэвэл бас тийм ч биш бололтой. Ойролцоо нэг арал дээр Сингапурын цахилгаан станц байдаг аж. Өөр нэг арал дээр дугуйн зам засч хүмүүсийн амрах зугаалах боломжийг бий болгосон гэх юм. Сингапур амралт зугаалгын хүрээний ажлууд үдшийн сэрүүнд болдог онцлогтой.
Сагсан бөмбөгийн зэрэг элдэв тоглолт, биеийн тамирын гүйлтүүд оройд болно. Өглөө гүйхэд үнэхээр таарахгүй юм билээ гэж нэг монгол хүү надад хэллээ. Эндхийн хүнсний гол түүхий эд нь жимс, ногоо, цагаан будаа гэх боловч тэр нутгаар явахад тариа ногооны газар, эсвэл хүлэмж мэтийн зүйл огт ч тааралдсангүй. Газар нутгийнх нь дөнгөж хоёр хувь нь тариаланд тохиромжтой гэснээр бодоход эрхбиш тийм газар бий л байх.
Гэхдээ далайн том боомттой олон улсын онгоцны буудалтай, Малайз өөд гарах хуурай замын хоёрын зэрэг том гарцтай гээд бодвол импортоор Австрали, Индонез, Малайз зэрэг ойрын нутгаас импортоор мах, ногоо, жимс, цагаан будаа тэргүүтнииг оруулж ирэх боломж хангалттай ажээ. Нутаг дэвсгэр багатай учир газарт нарийн хямгатай ханддаг нь алхам дутамд анзаарагдана.
Гудамжинд хайнгадуухан тавьсан хашлага, хавтан нэг ч харагдсангүй.Талбайн ашиглалтыг бодож гол төлөв өндөр барилга барина. Далан гурван давхар харагдлаа. Харин Сингапурын төвд зуу гаруй жилийн настай 2-3 давхар байшингууд орчин үед нэг ёсны үзмэр болох шахаад байж байна.
Төвөөс арай зайдуу газар нь Сентоза арал. Эндээс холгүй газар Индонезийн Бали арал гэж дуулиантаад байдаг шиг Сингапурын Сентоза арал олон нийтэд алдартай. Бид Фабэр уулан дээрээс дүүжин бүхээгээр хөдөлж Сентоза арал дээр газардлаа. Эндээс тод харагдаж байгаа Сингапурын хоолой дундуур Дэлхийн гол бүслүүрийн шугам дайрч гарна. Тэр нь Сингапураас ердөө 137 км-ийн зайтай гэвэл манай Өлзийт сумын төвөөс Дэл Хөнжлийн уул орохын дайтай юмуу даа.
Тэгвэл экваторын шугам манай сувай тэмээний нутаг дундуур явж өнгөрлөө гэсэн үг. Ингээд бодохоор Дэлхийн гол бүслүүрт хамгийн их ойртож очсон нь миний хувьд Сингапурын энэ аялал болох шиг боллоо. Толгой дээрээс халуун нар нэвт цонох учир ус ундаа мэтийг борлуулж байгаа худалдааны лангуунууд мөсөөр “зодон” байж амь зуудаг юм байна.
Явган алхсаны улмаас борви бохисхийх санаатай халуун чулуун дээр сандайлж суувал, тэр чулуунд нэвтэрсэн нарны халуун огт намжихгүй байгаа нь “Аргагүй л өөр нутаг орон юм даа” гэж бодогдуулахаар байв. Өөрөөр хэлбэл, тэр чулуу бүтэн жилийн турш халуунаа хадгалдаг бололтой. Сентоза арлыг хэдэн давхар байшин барилга шиг болтол засч тохижуулжээ.
Машины газар доорх зогсоол гэхэд гайхмаар том. Таван зуугаад автобус уужуухан багтах маягийн юм хэллээ. Түүний адрыг олон баганаар тулж бэхэлсэн байна. Аквариум үзээд явж байгаа хүний толгой дээгүүр ч загас, нэг үгээр хэлэхэд шилэн хоргоор тусгаарлагдсан загасны ертөнц дунд ороод явчихна. Хонь шиг том загас, гүрвэл шиг жижиг загаснууд нэг дор “эв найртай” аж төрж байгаа нь сонин.
Хэн хэндээ хор хүргэдэггүй “ивээл жилтэй" загаснуудыг нэг хоргонд нийлүүлж байрлуулсан юм болов уу гэмээр. Шилэн хорготой танхимуудаар хүүхдийн дуу хадаастай нь өнгө өнгийн загас тэдний сонирхлыг гойд татаж байгаагийн шинж буй заа. Загас таньдаг хүнд бол өвөрмөц сонин үзэсгэлэн энэ л байлаа. Харин над шиг говийн хүнд бол загас гэхээс өөр нэр орж ирсэнгүй.
Сентоза аралд анхаарал татах юмны нэг нь “Универсал" хүрээлэн (парк) байв. Тэнд юуны өмнө “Казино” гэсэн хаяг харагдлаа. Казинод өөр хүний паспортоор орж болохгүй. Ороод баригдвал торгуулна гэнэ. Эрэгтэй хүн өвдөгнөөсөө дээш гарсан шорт өмсөж юмуу, онгорхой гуталтай орж болохгүй. Харин эмэгтэй хүний хувьд хувцасны хорио цээр байхгүй.
Гагцхүү 21 нас хүрсэн хүнд казинод нэвтрэх эрх олгоно.
Универсал хүрээлэнд хөл тавьсан бол үзэх юм их. Нас ахисан хүний толгой эргэж унахаар хүчтэй хурдтай “тоглоомууд" бас бий. Тийм учраас бидний зарим нь “Галзуу хулгана” мэтийн юманд орж төвдсөнгүй. Арслан, матар, анааш зэрэг олон аймшгийн амьтад тал талаас уурсан “Загнаж" угтдаг гэрэлтэй, харанхуй хонгилуудаар давхиж үзлээ. Зарим нь бүр араа шүдээ ярзайлгаад дөхөж ирэх нь тун ч эвгүй.
Сүүдэртэй нүдний шил зүүж байгаад үздэг кино танхимын сандал сууж байхад донсолж дэлгэц дээр гарч байгаа хурц ширүүн үйл явдалтай хэл авалцана. Аалз маягийн зүс төрхтэй том хар амьтан дэлгэцнээс үсрэн хүрч ирснээ өвөр дээр минь унаж, төдхөн хөл доор ойчоод тийчилж хэвтэх нь эвгүй мэдрэгдэх жишээтэй.
Сентоза арал дээр аянчин жуулчдын заавал очдог газрын нэг нь Сингапурын бэлгэ тэмдэг болсон Арслангийн том хөшөө. Сингапур гэдэг нэр нь санскрид хэлний Синга (арслан), пура (хот) гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг юм билээ.Тэгвэл бидний мэддэгээр дуунд нэр нь мөнхөрсөн Арслан хот маань Сингапур болж таарав шүү.
Сингапур эхэндээ загасчдын суурин байсан учир хожмын энэ хот загас агнуураас бэлгэ тэмдэг болгон сонгосон түүхтэй аж. Түүнээ энэхүү Сентоза арал дээр сүрлэг хөшөө болгон байрлуулсан нь олны анхаарал татаж явуул замын хүмүүсийн зургаа татуулах гэдэг их хөлийн газар болчихоод байна.
Сингапурын хүмүүс зан сайтай, хүндэтгэл илэрхийлж толгой дохино, мэхийнэ, мэндчилнэ. Энд хэдэн хоног байхдаа уурлаж байгаа нэг ч хүнийг олж харсангүй. Нярай хүүхэд олон тааралдлаа. Гэтэл уйлж байгаа нь бас харагдсангүй . Манай “Конкорд" буудлын зоогийн газар энэтхэг бололтой хүүхэд ээжийгээ босоод явчихаар уйлав. Уйлахаар нь хажуугийн ширээнээс нүдээ том болгон харсанд намайг гайхаж байснаа уйлахгүй болж орхисон.
Тэгээд ээжийгээ буцаж ирсэн хойно над руу эргэж сүрхий хараад бидний инээд хүргэж орхив. Олны дунд явахад гар барьж байгаа хүн тааралдсангүй, тэр нь гол төлөв бие биенээ танихгүй зүг зүгийн хүмүүс зорчиж яваатай холбоотой байх ч юун магад.
Бохь зажилдаггүй гэсэн сураг гарч байлаа. Үнэн байх л даа. Индонезийн арал дээр бурхан болоочтой салах ёс гүйцэтгэхдээ тусгай бохь зажилж улаан өнгийн шүлс хаяж байсан тухай номоос уншиж байсан минь санаанд орж явлаа. Сингапурт цэвэрлэгээ үйлчилгээний хар бор ажлуудыг гол төлөв өвгөд настангууд хийж байна. Тэр нь ахмадын тэтгэврийг манайх шиг сар сард нь олгодоггүй нэг бөөн өгөөд чимээ тасардаг байсантай холбоотой юм байх.
Тэтгэврийн мөнгө дуусвал амьжиргааны мөнгөгүй болж таарна. Ер нь мөнгө босгохгүй хүн тэнд амь зуухад хэцүү бололтой. Тийм учраас өндөр настангуудаар ажил хийлгэхийг зөвшөөрсөн хууль дүрэм гарсан байдаг бололтой. Харин гуйлгачин харагдсангүй. Хэрэв гуйлга гуйя гэвэл түүнд бас эрх олгосон зохих газрын зөвшөөрөл хэрэгтэй, зөвшөөрөлгүй бол торгуулна.
Амьжиргааны зардал өндөртэй. Хотын төвд гурван өрөө байр 500 мянгаас дээш, хотын захад бол 300-500 мянган синга доллараар үнэлэгдэх гэнэ. Байр түрээсэлж суухад сарын 90 доллараас наашгүй. Тэнд хуульч, мэс засалчийн мэргэжил гайгүйд тооцогддог учир манайхаас тэр чиглэлээр ажиллаж байгаа хүн мэр сэр байдаг сурагтай. Ер нь Монголоос 5000-аас доошгүй хүн байдаг гэж дуулдлаа. Тэгэхдээ гудамж зээлийн газар монгол хүн нэг ч тааралдсангүй.
Сентоза арал дээр билүү явж байхад “Арван тавны сар” дууны аялгуу хөгжимд эгшиглэх нь аятайхан байв. “Цоохор морь” бариад суухтай зэрэг тооцооны тольтон дээр 3,2 юм уу эсвэл 3,6 доллар гэсэн тоо гараад ирнэ. Тэр нь такси барьж авсны суурь хураамж болж таарах нь. Хажуугаар бас хоёр давхар автобусууд явж байна. Дээд давхарт хүмүүс толгойгоо шовойлгон ил суусан байвал хоёрдугаар давхар өөд авирах хэрэгтэй болно.
Тэгтэл явган шатнаас доод үзүүр дээр ногоон гэрэл асч “дээд талд 45 суудал сул байна” гэж мэдээлж өгөх нь таатай ажээ. Мөн явган шатан дээр зогсож болохгүйг сануулсан хориглох тэмдэг тавьсан нь “хүний төлөө" гэсэн санаа байнга яваад байх шиг. Сингапурт архи, тамхи хэрэглэх, хог салфетика ил шүлс хаяхыг үздэггүй юм байна. Сингапур улсын архи гэж байдаггүй.
Бидний мэдэх “Тайгер” шар айраг нь Сингапурын согтууруулах ундааны дээж нь болдог аж. Үдшийн сэрүүнд хотын тусгай зааж тогтоосон хэсэгт байрладаг ууш зуушны газарт “Тайгер” тавьж суухаас хол хэтрэхгүй. Өргөн хэрэглэдэггүй учир энд архи хямд, пиво нь яггүй үнэтэй юм. Жишээ нь, Сентоза арал доор нэг лааз пиво 10 долларын үнэтэй байхад олон улсын онгоцны буудлын дэлгүүрт нэг литрийн шилтэй “Смирновка” архи 16 долларын үнэтэй байв.
Үүнээс харвал 500гр-ын нэг лааз пивийг манайхаар бол 15 мянган төгрөгөөр авахад хүрч байна: Нэг сонирхолтой нь, Сингапурт хааяагүй банк. Тэндхийн зуу гаруй арилжааны банкуудын ихэнх нь гадаадынх гэнэ. Азийн долларын зах зээлийн гол төв нь монголчуудын ярьдгаар “нохой шуугиулсан” газар гэмээр Сингапур хот ажээ.
Сингапурын уугуул суугуул иргэдийн хэлц яриа, нууцхан бардамналыг анирдаж явахад “Мөнгө манай талд” гэсэн нэг үзэл, ойлголт “сонсогдоод” байх шиг санагдах юм билээ шүү. Сингапурыг юун гэж санана, таминь
Төрийн шагналт зохиолч Долгорын НЯМАА
Сэтгэгдэл0
Ишш, Сингапурыг мэдэхгүй хүн олоо айгүй шүү дээ, Төрийн соёрхолт хүн ийм ч юм бичиж суух гэж. Лааз пийв, лонх архины үнэ ч бичсэн байх шиг.
chi ooroo teneg baina
Tsomooroo iim boltsgooyo l doo eeee
saihan niitlel bn
bi l lav medehgui l yum baina. Singapuriin talaar saikhan niitlel bichsen tanid bayarlalaa.
сайхан нийтлэл байна, мэргэжлийн хүн гэдэг жирийн нэг аяллыг хүртэл ийм энгийнээр сэтгэлд хүртэл бичиж чадах юм. Би Снагад очиж үзээгүй, очих боломж ч гарсангүй, очиж үзнэ дээ гээд бодоод л байгаа, нэг өдөр биелэх байхаа
Уучлал: Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно
Yahab ee!!!heerhii Nyamaa gyai gadagsaa ychirgyi garch yzeegyi l dee!!!bitgii yzsen harsnaaraa tenegteed bai!!!bysad hymyyst heregtei yum bichsen bna!chi hichneen olon gazaraar ayalsan be?tegeed neg enyynii daitai yum bicheed ard tymendee medeelej syr!!!ene bol yran byteelch hynii ajil!ajilaan l hiisen bna!orchin chagiin zaluuchuud omogtoi syy!!!enyygeer tenyygeer teneseneen ikhe yum boddog tegsen her ni eh orond ard tymend heregtei negch egyylber bichdeggyi tarhi ni gasilsan mynnyyd baigaa yum daa!!!yuch geheb dee?iim l zaluusaar dyyreede bna!muu zebyyn chag geech ni yum bailgyi dee!!!
zailuul, Mongol oron hezee iim boloh ve gej goridoj bichsen baih l daa, bi harin neg yum helchhii: mongol hezee ch iim bolohgui, yagaad gevel mongolchuud hun bish mal, malaaraa l duusna, tseg.
Яах вэ дээ. Санаж явбал бүтнэ гэдэг. Монгол орон хэзээ нэгэн цагт Англи шиг болох байлгүй дээ. Мал энэ тэрээр дуудаад хэрэггүй биз дээ.
chi uuruu bas ter malnuudiin neg n bolohoor iim teneg comment bichij baigaa yum shuu dee.
jinhene mongol tsetsen ug baindaa nadah chini, sanaj yavaad l yum butedgui l baihgui yu, gar huloo hudlugjeej yum butedgiimaa, maluudaa...
Buduuleg Mongolchuudaa hezee iim soyoljson ulsiin soyolt irged bolno doo, gej haramssan sanaa zovson niitlel bn ternees bisg yum uzeegui hun soyoliin shockond oroo d gaihaj magtsan yum alga, shuumjilj baigaa buduuleg nuudelchidee
Singa nadad lav ogt taalagddaggui..Yum unetei .denduu ceverch.bugchim nargui sonin haluun .uzeh harah yum uneheer bagatai .Bi gadaad 30 ornoor yavsan gadaadyn irgen hun tegehdee hun bolgony sanaa sonirhol uur duu .Hajuud ni baigaa Siam uls 1000 dahin iluu dee ...
chamd taalagdah gej bicheegui boltoi oilgov uu minii naiz hehe
Д.Нямаа гуайн "атлантын далайн түрлэг чимээ" гэх номыг унш даа дүү нар минь.Нямаа гуайн х 2 хүүтэй нь алс холын америк оронд дажгүй сайхан нөхөрөлсөөн.илүү дутуу зангүй сайхах залуус байдаг юмаа.тэр номыг н уншаад АНУ очсон юм шиг болчих оо.нээх олон шүүмж хэлж байхаар
Saihan bichzee,bayarlalaa. Nyamaa nairagch aa
толгой нь зөв ажилладаг, ажилсаг хүмүүс ийм л байдаг юм байна
mongotei bol ochij yzex yimsan oirxon boloxoor zygeer yumaa
Culture shock gedeg chini ene dee haha... Zugeer ee hed hed yavaad erdoo sonin bish bolchihno, yavj yavj toostoi utaatai UB mini l gedeg shuu dee.
Ayalguu saikhan Mongol hel
Saihan hun bdiim shu nyamaa guyai. Shuumjlehiin don tussan malnuud yu geh geed bn?
Engiin negen aylaliig iim saihan bichsen Nyamaa guai mundag zohiolch yumaa.
bayrlalaa.bi gadaadad 25 jil amidarch bna olon ch gazraar yvsan.gehdee ene hun shig setgel gargaad bichij chadahgui l ym bna.shuumjleeled bga teneguud beejin ereen orood divaajin geed oilgoson nohduud bgaada.medegdeh ymdaa bolovsrolgui humuus kkk
tand bayrlala urt naslarai.tsaanasaa l engiin bh ym erdemtei hun.humuusiin 80% ni engiin ym sonirhdog ymshdee.ter l tuhai bichsen bna.heruuliin setgegdlees medleg ni heterehgui yanadaa koorkiii humuus
... Уулын бугыг хараад , унасан морио орхив , ... Хүсээд зорьвол Сингапураас илүү том сайхан Хотыг барьж , байгуулж болно. Харин , ... Амьд шим Ертөнцийг тэр чигээр нь бүтээсэн Мөнх Тэнгэр Эцэг минь бидэнд нигүүлслэлээрээ өгч , эзэмшиж амьдрахыг зөвшөөрсөн Монгол Улсынхтай минь адил өргөн уудам газар нутаг , уул ус тэгширсэн байгалийн сайхныг , яаж ч зүтгэж хичээсэн Хүн өөрийн хүчээр бүтээж чадах уу. ... ??? Хэзээ ч чадахгүй , !!! ... Замбуулин хорвоогийн амьдралын энэхүү Үнэнийг Монголчууд мах цусандаа шингэтэл сайтар ойлгож ухаарч авах хэрэгтэй , !!! ... Үзэсгэлэнт газар нутаг дээр Үнэт эрдэнэ өвөртлөн хэнээс ч илүү өндөр хувь тавиланд амьдарч буй мөртлөө түүнийгээ өнөө маргаашийн настай аливаа гял цал хуурмаг зүйлсээр солих нь дэндүү гэнэн тэнэг хэрэг болох бус уу . !!! . ... Мэдээж хотжилт , зөв төлөвлөлт нь Улс оронд хөгжих боломжийг дүүрэн олгож байдаг боловч энэ нь басхүү учир дутагдалтай байдаг мэт санагддаг . Өндөр хэмжээнд Хотын нийгмийн болон дэд бүтцийн асуудлаа шийдэж чадсан ямар ч Улс орны хөжлийн нугачаанд үүссэн бэрхшээл , түүнийг даван туулсан арга зам нь бидэнд хөрөнгө хүч хэмнэх үлэмж их хэрэгтэй туршлага болж ирэх болно. ... Би Токио хотод амьдарч байхдаа нэг л том амьтны хүрээлэнд амьдарч байгаа мэт хүнд хэцүү мэдрэмж төрдөг байсан . ... Үндсэндээ Хот газрын амьдралд сэтгэлгээний эрх чөлөө үгүй бөгөөд Био энерги , Сансарын шимийг хүлээн авах боломж бага зэргээс шалтгаалсан өвчинд нэрвэмтгий сул дорой байдал гамшгийн хэмжээнд тулсан ба үүнийг олж авахын тулд өч төчнөөн мөнгө , хөрөнгө зарлагадан байж , өөр Улс орны эрүүл газар нутгуудаар аялдаг нь энэхүү дутагдалтай талаа нөхөх гэсэн хотын хүмүүний амьдралд үүссэн зайлшгүй хэрэгцээ гэж ойлгож болно. ... Харин Монгол Улсад энэ зовлон үгүй бөгөөд Нүүдэлчин Малчидаа хүндэтгэн хайрлаж , тэдний мэдлийн газар нутгын хүрээг хэн ч зөрчихөөргүй эрх зүйн зөв орчин үүсгэж , Хөдөө газрын мал сүрэг , ан амьтан , нутаг бэлчээрээ ариг гамтай ашиглаж чадвал , ... Хөх Монголчууд , ... Хэрмээр хашигдсан Амьтны хүрээлэн мэт орчинд бус Амин зохилдлого бүрэлдсэн томоохон Тэнгисийн дундах Үзэсгэлэнт арал мэт Хот газар байгуулан амьдарч чадах ирээдүйн хэтийн төлөв үүсэх болно. ... Малчид нь Хот газрын хүмүүсээ мах сүү , арьс ширээр хангаж , Хотын оршин суугчид нь Малчидаа Оюуны шинэхэн талхаар хооллон , гэмт халдлагаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлж , гэр орон , биед хоргүй ахуйн хэрэгсэл , эрүүл хүнс , орчин үеийн шаардлаганд нийцсэн хэрэгцээт техникийн бүрдэл хэсгийг нь үйлдвэрлэн нийлүүлж , нийгэмд шаардлагатай бүхий л үйлчилгээгээр хангаж амьдарч байдаг илүү дэвшилттэй эрүүл тогтолцоог зайлшгүй бий болгох хэрэгтэй . ... Аливаа зөв зүйлийг ухаарах нь ихэд тустай хэрэг бөгөөд түүнийгээ амьдралд сайнаар хэрэгжүүлж чаддаг байвал Хүмүүн болж амьдарсны нэгээхэн хариуцлагаа биелүүлж буй хэрэг хэмээн мунхаглан боддог нэгэн болох Хөх тамгат Монгол эр хүн үүнийг бичлээ . ... Санаж явбал бүтнэ , сажилж явсан ч хүрнэ , ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ochij uzsen n olon baikh l daa.Gekhdee unshikhad saikhan l sanagdaj bna.Zohiolch gedeg humuus bas l ondoo um .Tanid eruul enkhiig husie.
ochij uzeh husel turtul bichjee bayarlalaa, muruudul biyeleh tsagt heregtei saihan bichleg baina, tand eruul enhiig husye~
Zorig end ix zuv aildjee.Undur xugjiltei orond amidarch yum yzeed,nyd tailsan xymyys bol mongol ornoo magtan deedlex yum bilee.
Зохиолч хүнд очсон газрын өнгө аяс нь өөрийн эрхгүй дүрслэн бичмээр санагддаг. Монгол орны нэг аймаг, сум ч байсан ялгаагүй. Бичих зүйлд нь орохгүй зүйл гэж байхгүй, аяга цайны үнэ ч орж болно. Сайхан бичсэн байна, баярлалаа.