sonin.mn
Энэ сарын 20-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын гуравдугаар багийн нутаг Тал булгийн-Адаг гэдэг газарт  нутаглаж байсан малчныхаас  оройн 18.00 цагийн үед гэр рүүгээ гарсан  14 настай хүү шуурганд төөрчээ.
 
 Шуурганд төөрсөн хүүгийн ар гэрийнхэн оройн 22.34 цагийн үед аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгснөөр Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Шуурга намжсаны дараа  төөрсөн хүү нутгийн айлд очсон байсныг тогтоожээ.
 
Ж.Батсайхан
 
Эр сурвалж "Монцамэ" агентлаг