sonin.mn

КАИР./ВВС/. Египетийн зүүн нутагт цэрэг болон цагдаагийн газрын байрлал руу цуврал халдлага хийсний улмаас 25 хүн амь үрэгджээ. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дэмждэг нэгэн бүлэглэл энэ хадлагуудыг үйлдсэн бололтой. Египетийн Синайн хойгийн Аль-Ариш хот болон үүний ойр орчимд пүрэв гарагийн орой халдлага үйлдсэн байна.

Цэргийн шалган нэвтрүүлэх цэгийн өмнө нэг машин дэлбэрчээ. Шалган нэвтрүүлэх цэгүүд, цэрэг болон цагдаагийн байгууламжууд минад өртөж, зарим барилга байгууламж эвдэрч сүйджээ. Албаны хүмүүсийн хэлснээр, Синайд орогнодог “Ансар Баит Аль- Макдис” босогчдын цэрэгжсэн бүлэглэл уг халдлагуудыг үйлдсэн байж магадгүй аж. 2013 онд цэргийн эргэлт хийн Ерөнхийлөгч Мухамед Мурсиг түлхэн унагааснаас хойш лалын хэт давруу үзэлтнүүдийн тус бүлэглэл халдлага үйлдэх нь улам эрчимжсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: