sonin.mn

Баяр хөөрөөр дүүрэн хүүхдийн цангинасан инээд. Гэрэл гэгээ, мандарины гоё үнэр, арааны гижиг хүргэсэн амтлаг атлаа цаанаа л нэг сэтгэлд дүүртэл мэдрэгдэх алимны амт. Уртаас урт цагаан сахалтай, хөх дээлтэй, монгол гуталтай, эртний баатруудын гэмээр сүрлэг цагаан нөмрөгтэй өвлийн өвгөн.

Түүнийг дагасан үзэсгэлэнт цасан охид. Яагаад ч юм бэ цасан охид нь заавал 12 байдагт итгэсэн гэнэн балчир насны өдрүүд. Гэгээхэн шинэ жилийн үдшүүд айлчлан ирж буй энэ өдрүүдэд хүн бүхэн л үр хүүхдээ баярлуулчих юмсан, аль болох үеийнхнээс нь дутахгүй байлгах гэж хичээнэ. Хичээж, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл гарган зүтгэж буй эцэг, эхчүүдэд “баярлалаа” гэж хэлэхэд ч багадна.

Харин баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд гудамж, талбайгаар алхаж явахад хоёр, гурваараа зэрэгцэн сууж, гуйлга гуйх хүүхдийн тоо улам л нэмэгдээд байх шиг. Саяхан Үндэсний мэдээлэл технологийн парк буюу “Өргөө 2” кино театрын өмнө ээж нь бололтой нэгэн бүсгүй гурван хүүхдийн дор кардонон цаас дэвсэн зэрэгцүүлэн суулгаж байх юм. Бага нь хоёр, гурван настай. Харин том нь арав гаруй насных бололтой.

Харж жаахан зогссоноо гар утасаа гарган зураг авах гэтэл том нь ирээд гараас зүүгдэв. “Яагаад зураг авч байгаа юм бэ, мөнгө өг, юу минь” гэж ирээд л хараал урсгаж гарах нь тэр.

Юун гуйлга гуйж, ноомой суужбайсан жаахан хүүхэд. Өрөвдөж, хөөрхийлж, ямар нэгэн аргаар тусалж болох болов уу гэж бодож зогссон миний хувьд айдас, жихүүцэл сэтгэлд дүүрээд ирэв. “Та нарт тусалж, энэ байдлыг чинь хүмүүст хүргэх гэж бодож байна” гэсэн минь харин ч түүнийг болон ээж, эгч болох бүсгүйн уурыг хүргэж

-Бидэнд хүмүүсийн сайхан сэтгэл хэрэггүй. Мөнгө хэрэгтэй хэмээн олны дунд цамнаж гарлаа. Миний хувьд хүнд ялангуяа хүүхдэд халуун дулаан сэтгэл, бага насанд үлдэх гэгээн дурсамж хэрэгтэй гэдэгт итгэдэг. Гэвч амьдралын боломж тааруу хүмүүсийн хувьд юун баяр, шинэ жил. Харин ч баяр, наадмыг далимдуулан хүүхдүүдээрээ гуйлга гуйлгаж, мөнгө олохыг л урьтап болгодог бололтой.

Бид бүгдээрээ баярлаж, цэнгэж, наадаж, шинэ оноо угтаж болно. Гэхдээ хүүхэд хамгаалах газрууд энэ үеэр амьдрал боломж тааруу өрхүүдэд тусалж, дэмжиж, ядаж л баярын үеэр хүүхдээр гуйлга гуйлгахгүй байх арга хэмжээ авч болдогтүй л юм байх даа.

Хүүхэд гэдэг гэнэн цагаан ертөнц. Баян. ядуу байхаасаа үл хамааран баярлаж, хөөрч, шинэ оныг аз жаргалтай угтах эрхтэй. Тиймзэс х\/ухэп гуйлга гуйхгүй байх маргаашийн төлөө, шинэ оны төлөө сэтгэл гаргацгаая.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: