sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Санта-Клаус дэлхийг тойрон аялсаар байгаа бөгөөд пүрэв гарагийн өглөө гэхэд тэрбээр дэлхийн 3 тэрбум гаруй хүүхдэд бэлэг тараажээ.

Зул сарын баярыг бүгдэд хүргэхээр шинэ жилийн шидтэн Санта лхагва гарагийн өглөө аяллаа эхэлсэн байна. Сантагийн аяллыг АНУ, Канадын Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /ПДЭХ/ нэгдсэн командлал /NORAD/ ажиглаж байгаа аж. Үүнээс гадна, зул сарын аяллыг сонирхохыг хүссэн хүмүүс www.noradsanta.org цахим хуудсаар үзэж болно.

Одоо Санта-Клаус Мавританийн дээгүүр Мали улсын зүг нисч байгаа аж. Түүний аялал 12 цаг гаруй үргэлжилж байна.

Хүүхдүүд Санта-Клауст хүслээ дамжуулахаар жил бүрийн 12 дугаар сарын 24-нд “877-HI-NORAD” дугаар руу залгаж, эсвэл “This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.">noradtrackssanta@outlook.com” цахим хаяг руу захидал илгээж эхэлдэг байна. Хүүхдүүдийн захидал, дуудлагад хариу өгөхийн тулд “NORAD”-ын төвд нэг мянга гаруй сайн дурынхан зул сарын баяр болохын өмнө 23 цаг ажилладаг ажээ.

“Сантаг ажиглах NORAD” төсөл Колорада муж улсын нэгэн томоохон их дэлгүүрт Санта-Клаус руу залгахыг хүүхдүүдэд уриалсан зар сурталчилгаа байрлуулсны дараа 1955 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ утасны дугаарыг алдаж бичсэний улмаас ПДЭХ тивийн командлалын /NORAD-ын өмнөх байгууллага/ оператор халуун шугамын дуудлагад Сантагийн оронд хариу өгөхөөс аргагүйд хүрчээ.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn