sonin.mn

БЛАГОВЕЩЕНСК. /ITAR-TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины онгон байгальд тавьсан Сибирийн бар Амар мөрөн хөлдсөний дараа Хятадаас Орос руу буцан ирж магадгүй гэж бүс нутгийн ан агнуурын газрын дарга мэдэгджээ.

Орос, Хятадын хил дээрх голыг Кузя бар сэлэн гарч, Хятад руу очсон. Гэвч тэрбээр гол хөлдөхийг хүлээн голын ойролцоо байна гэж байрлал заах хүзүүвчний мэдээллийн дагуу Валерий Погасиенко мэдэгджээ.

Тэрбээр, тавдугаар сард онгон байгальд нь тавьсан Кузя бар аюулгүй, хяналтад байна. Кузя их хянуур, Хятадын тосгоноос хол байж, Бага Хянганы нурууны халзан оргилуудад нуугдаж байна гэжээ.

"Путины сулласан гурван барын нэг болох Кузягийн хувьд энэ өвөл онгон байгаль дахь анхны өвөл болох юм. Нөгөө хоёр барыг Боря болон Илона гэдэг бөгөөд тэд Орост хангалттай идэш тэжээлтэй, маш тааламжтай байна. Кузя төөрч Хятад руу орсон нь өлссөнөөс болоогүй" гэж шинжээчид мэдэгджээ.

Хоёр жилийн өмнө Алс Дорнодын тайгаас таван барын бамбар олж, тусгай эмчилгээний төвд аваачсаны нэг нь Кузя байжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: