Хүүхдийн паркын хашаанд баригдаж буй Шангрила барилгын барилгад 13.00 цагийн орчимд гал гарлаа. Гал тус барилгын 8 дугаар давхраас гарсан гэх мэдээлэл байна.
Энэхүү барилга нь ОУ-ын сүлжээ зочид буудал болох Шангрилагийн сүлжээ болж баригдаж байсан юм. Одоогийн байдлаар гал маш хурдацтай тархаж байгаа бөгөөд дээд давхрууд руу гал шилжсээр байна.
Галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын галын гурван ангийн таван тасаг ажиллаж байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно.
Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл0
ERDENE gedeg shunaliin tulmiin UB Matriin umnux mon uu Galiin dol oodoo
Энэ бол хариуцлагагүйн тэмдэг. Мөнгөтэй эрх мэдэлтэй том компаниудад ямарч улсын байцаагч, хяналтынхан шаардлага тавиад нэмэргүй байдаг. Барилгын норм дүрэм, барилгын галын зэрэглэл ямар байх вэ? гэдэгт одоогийн байдлаар Монгол улсад хяналт байхгүй. Цаашид ч ийм зүйл олон тохиолдох магадлалтай. Зөвхөн энэ барилга биш ийм олон барилга бий. Тэгээд ч манайхны онцгой байдлынхны хүчин чадал ямар билээ. Өндөр барилга барихаас өмнө тэнд гал түймэр гарах, бусад гамшиг тохиолдвол яах билээ гэдгээ тооцож байх шаардлагатай.