sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн ажлын албаны ажилтан, ахмад сэтгүүлч С.Мөнхцэрэн 2011 оны долоодугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн нутаг “Зоос” гоёлын ойролцоох траншейны нүхэнд унаж амиа алдсан хэрэг гарч байсан.

Тодруулбал, тэрээр оройн 19:00 цагийн орчимд ажлаасаа гарч бороонд алхаж яваад траншейны нүхэнд унаж осолдсон юм. Хэрэгт хариуцагчаар уг замыг ха­риуцаж байсан “Өгөөмөр зам” компанийг шүүгдэгчээр татсан. Улмаар компанийн гүйцэтгэх захирал асан Ирмект 2.6 жилийн хорих ялыг хоёр шатны шүүхээс оноогоод байсан юм.

Тэгвэл уг хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Тодруулбал, эл хэрэгт хамааралтай хэ­мээн ял сонсоод байсан гүйцэтгэх захирал асан Ирмек нь осол болохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Харин талийгаачийг амиа алдах үед нь замын хариуцагчаар гүйцэтгэх захирал Н.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан юм байна.

Тиймээс Ирмекийн өмгөөлөгч Г.Батбаяр “тухайн үед ажиллаж байсан Н.Оюун-Эрдэнийг шалгаж өгөхийг хүссэн”-ээр хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм байна.

Эх сурвалж: