sonin.mn

ХААИС-ийн 2000 оюутан өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Чингисийн талбайг угааж, цэвэрлэлээ. Энэ ажилд нэгдүгээр курсийн оюутнууд түлхүү ирсэн бөгөөд харьяа сургуулиараа ижил хувцас, малгайгаар жигдэрчээ.

Тэд талбайн хогийг цэ­вэрлэж, угаалгын нунтаг бүхий усаар талбайг угаасан бөгөөд “Хүмүүс хогийн сав байсаар байтал бохь, идсэн зүйлийнхээ цаас, савыг их хаясан байна. Залуустаа хогоо хогийн саванд хийж хотын соёлыг хамтдаа бүтээцгээе гэж уриал­маар байна” гэж байсан юм.

Энэ ажлыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Там­гын газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюут­ны холбоотой хамтран өн­гөр­­сөн жилээс эхлэн зо­хион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: