sonin.mn

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа.

Нийслэлийн Боловсролын газраас авсан мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд  одоогийн байдлаар 7 дүүргийн  47 сургууль, 2 цэцэрлэгийн 4624 суралцагчийг 130  автобусаар тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.