sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/764 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажил болон Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засварын ажлыг жагсаалтыг гаргалаа.

Орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажилд шаардлагатай 292 042 285  төгрөгийн 269 870 018 төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвөөс санхүүжих орон сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гарган гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,   22 172 267  төгрөгийг орон сууц нийтийн аж ахуйн их засварын хөрөнгөнөөс гаргахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо. Харин Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засварын ажилд 111,5 сая төгрөг зарцуулахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын жагсаалт:

         /төгрөг/
 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  
Хугацаа
Төсөвт өртөг
1 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, УДДТ-10-ын 2 дугаар хэлхээний гадна шугамыг шинэчлэх ажил  
2014
102 084 498
2 Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 18 дугаар байрны гадна шугамыг шинэчлэх ажил  
2014
189 957 787
  ДҮН   292 042 285

 
 


Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засварын ажил
 
                                                                                   /сая.төг/

 


Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  
Хугацаа
2014 онд санхүүжих
1 Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засвар  
2014
111,5
  Дүн   111,5