sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /АР/. Оросын теннисчин Мария Шарапова АНУ-ын нээлттэй тэмцээнд нутаг нэгт тамирчин Мария Кириленког хожжээ. Тоглолт 6:4; 6:0 оноогоор Шараповагийн хожлоор дууссан бөгөөд тэмцээн яг хагас цаг үргэлжилсэн байна.

Шарапова уг тэмцээнд 2:4 оноогоор нэг удаа хожигдсон боловч бусад тойрогт хожсон байна. Дараагийн тойрогт тэрбээр Румыны теннисчин Александр Дулгертай тоглоно.

Америкийн нээлттэй тэмцээн нь хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд «Ролан Гаррос», Уимблдон болон Австралийн нээлттэй тэмцээний хамт “Их дуулга”-ын дөрвөн цуврал тэмцээнд багтдаг юм. Энэ жил Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн аваргын шагналын сан нь 4 орчим сая доллар байна.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг