sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украины “Су-24М” цэргийн нисэх онгоцыг Луганск мужид террористууд буудан унагаажээ.

Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн Мэдээлэл, дүн шинжилгээний төвийн албан ёсны төлөөлөгч Андрей Лысенко энэ тухай мэдэгдсэн юм.

“Луганск мужийн Новосвитливка тосгоны ойролцоо үүргээ гүйцэтгээд буцаж явсан Украины агаарын цэргийн хүчний “Су-24М” онгоцыг террористууд буудан унагаасан” гэж Лысенко хэлэв. Нисгэгчид амьд эсэх нь тодорхой бус байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг