sonin.mn

МОНРОВИ. /NHK/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирус тархаад байгаа энэ үед Либерийн оршин суугчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд болж буй мөргөлдөөн Баруун Африкийн тус улсад нийгмийн эмх замбараагүй байдал газар авах вий гэсэн түгшүүрийг нэмэгдүүлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, Либери, Сьерра-Леон, Гвиней болон Нигерид “Эбола”-гийн халдвар авсны улмаас 1350 хүн  нас баржээ. Вирус тээгч байж болзошгүй хүмүүсийг гаргахгүйн тулд нийслэл Монрови хотынхоо бага орлоготой хүмүүс амьдардаг дүүргийг Либерийн Засгийн газар тусгаарласан байна.

Энэ арга хэмжээний улмаас суугчид эсэргүүцлээ илэрхийлж, аюулаас хамгаалах хүчнийхэн рүү чулуу нүүлгэжээ. НҮБ-ын Либерийг хариуцсан тусгай төлөөлөгч Карин Ландгрены мэдэгдсэнээр, цаашид тус улсын байдал улам хурцдаж, энх тайван байдлыг нь алдагдуулж болзошгүй.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг