БОНХЯ, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтын төвтэй болно.
Түүнчлэн хоёр тал уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана.
Мөн уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх боломж бүрдэнэ. КОЙКА-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 7.8 сая ам.доллорын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэх юм.
Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх технологи, чадавхи, сургалт, судалгааны бааз бий болно.
Мөн эвдэрч, орхигдсон газарт нөхөн сэргээлт хийгдэж, хөрс, усны бохирдол арилсанаар хүн, малын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, бохирдсон газарт хөрс, усны иж бүрэн нөхөн сэргээлт хийх жишиг тогтох аж.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0