sonin.mn

Баянхонгор аймагт судалгааны ажлаар явж байсан Ашигт малтмалын газрын гурван геологч өнгөрөгч долдугаар сарын 24-ний өдөр сураггүй болсон талаар өмнө нь мэдээлсэн. Одоогоор хоёр геологчийг олсон бөгөөд сураггүй болсон Б.Мөнх-Эрдэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга Д.Намсрайгаас тодрууллаа.

-Ашигт малтмалын газрын гурван геологч өнгөрсөн сарын 24-нд ажил үүргээ гүйцэтгэж яваад сураггүй болсон. Тэднийг олсон уу?


-Алга болсон гурван геологчийн хоёр нь уржигдар буюу долдугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төв дээр очсон. Харин 27 настай эрэгтэй Б.Мөнх-Эрдэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

-Одоогоор хэчнээн хүний бүрэлдэхуүнтэй хайж байна вэ. Онгоцоор хайж байгаа гэсэн мэдээлэл байна?


-Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсээс арав гаруй алба хаагчид ар гэрийнхэнтэй нь хамтран хайж байна. Эрлийн ажилд 60 орчим техник хэрэгсэл ашиглаж байгаа.

-Эрлийн ажиллагааг хаагуур хийж байна. Олдох магадлал хэр байна вэ?


-Баянхонгор аймгийн нутаг дэвсгэртэрлийн ажиллагааг дөрвөн хоног боллоо. Энэ хугацаанд сураг гараагүй, хайгуулын ажил их хүндрэлтэй байна.



-Тухайн өдөр ор сураггүй болсон геологчдод юу тохиолдсон юм бэ. Цаг агаарын байдал нөлөөлсөн үү?


-Цаг агаарын байдал нөлөөлөөгүй. Баянхонгор аймгийн нутагт машинтай явж байх үед машиных нь дугуй хагарснаас болж сумын тев рүү явахаар болсон юм билээ. Б.Мөнх-Эрдэнэ гэх 27 настай эрэгтэй сумын төв рүү түрүүлж явж, араас нь нөгеө хоёр нь өгсөн ч Б.Мөнх-Эрдэнийг олоогүй. Ор сураггүй болсон байсан.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: