sonin.mn

Олон улсын "The Henley & Partners" компаниас Олон улсын агаарын тээврийн холбоотой (International Air Transport Association; IATA) хамтран дэлхийн улс орнуудын аялж жуулчлах эрх челөөний чансааг гаргажээ. Энэхүү судалгааг тухайн улс орны иргэд аялж жуулчлахад саад тотгор бий эсэхийг тодруулдаг бөгөөд гол дүнг аль улсын иргэд дэлхийн хэчнээн оронд визийн хязгаарлалтгүйгээр зорчиж байгаагаар нь гаргадаг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ чансаа тухайн орныг дэлхий нийтэд ямар нэр хүндтэйг илтгэж чаддаг аж. Энэ жилийн судалгаанд нийт 199 орон, газар нутаг багтсан бөгөөд 2014 оны аялан жуулчлах хамгийн эрх чөлөөтэй орноор Финлянд, Герман, Швед, Америк, Их Британи гэсэн таван улс шалгарсан байна. Эдгээр орны иргэд дэлхийн 174 оронд визгүй зорчдог аж.

Харин Монгол Улс энэхүү чансааны 77 дүгээр орсон бөгөөд 51 оронд визгүй зорчдог байна. Мөн ОХУ-ын иргэд 100 оронд визийн хязгаарлалтгүй аялдаг үзүүлэлтээр 29 дүгээрт, Хятад 45 оронд визгүй зорчдогоороо 83 дугаарт тус тус оржээ.

У.Мичид

Эх сурвалж: