sonin.mn
БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүн-ний уран бүтээлийн бие даасан хатгамлын үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 01-нээс үзэгчдийн хүртээл болно. Тэрбээр энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ дэлгэх юм.
 
БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь 1000 гаруй уран бүтээлчтэй. Тэдний урласан хальтхан харахад гэрэл зураг шиг, лавлаад харвал уран зураг шиг, яг ойртоод үзвэл гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаатай уран хатгамлын бүтээлүүдээр нь монголчууд хэдэн жилийн өмнөөс мэддэг болсон билээ. Тус үзэсгэлэн ирэх сарын 05-ныг дуустал үргэлжилнэ.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг