НЬЮ-ЙОРК. /TASS/. Цар тахлын улмаас сүүлийн 100 жилд тохиож байгаагүй ноцтой эдийн засгийн хямрал нүүрлэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.
“Цар тахлын улмаас 2 сая гаруй хүн нас барж, сүүлийн 100 жилд тохиож байгаагүй эдийн засгийн хамгийн том хямрал нүүрлэж байна" хэмээн тэрбээр хэлсэн байна.
Энэ онд дэлхий дахинд коронавирусний цар тахлаас үүдэлтэй эмзэг байдлаас тогтвортой байдалд шилжих онцгой боломж бий гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлэв. Ингэхийн тулд Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэмлэгүүд хамтран ажиллах хэрэгтэй гэж А.Гутерриш үзэж байна.
Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь бидний нэгэн зүг чиг байх ёстой гэдгийг НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэхийн сацуу Нийгмийн шинэ гэрээ, Олон улсын шинэ гэрээ байгуулах санаачилга дэвшүүлснээ сануулжээ. Эдгээр гэрээ нь нийтийн эрх, эрх чөлөөг хангах замаар бүх хүнд тэгш боломжийг олгох зорилготой аж.
НҮБ-ын “Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв”-ийн тайланд дурдсанаар, 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар буурсан нь 2009 оны санхүүгийн хямрал тохиох үеийн үзүүлэлтээс 2.5 дахин илүү аж.
Эдийн засгийн хоёр том гүрэн
Дэлхий дахин эдийн засгийн хоёр том гүрэн болох Хятад, АНУ тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж болзошгүйг Гутерриш анхааруулжээ.
“Дэлхий дахин хоёр том эдийн засагтай, ноёрхогч валюттай, худалдааны өөрсдийн гэсэн дүрэмтэй, интернеттэй, геополитик, цэргийн стратегитай Хятад, АНУ тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж болзошгүй байгаа нь миний сэтгэлийг түгшээсээр байна” хэмээн тэрбээр хэлэв.
Үүнээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхийг А.Гутерриш уриалсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Монгол байнгын хямралтай байсан болхоор зүгээр л байна
МАНГУУ ГАА СОНГОСОН БОЛОХООР ЗҮГЭЭР Л БАЙНА УУ ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД СУУЖ БАЙ ЗА ККК
Нээрээл тийм дээ. Долларын ханш манш гүйцэгдэхээ байгаад л
2022 онд гэхэд хэзээ ч дэлхийг хамаарч бгаагүй Их Хямрал болох бдалд ороод бна. Энэ Коронагаас болоод хоёр 2022 эцсээр 100 саяа гаруу хүн нас барсан бдалтай бна гэж статистикын тоо гараад бнлээ. Энэ ч ортой бх, яагаад гэвэл жилд арав дахин тууштай нэмэгдээд бга. Яг энэ бдлаарай нийтийн арга хэмжээ эцэст нь авсан ч Корона анх мэдэгдсэнээс хойш гурван жилийн дараа 100 саяа гаруу хүн нас барсан бдалтай, дэлхийн худалдаа зогсонгүй бдалтай болно.