сонин mn
Нохой бол хүний үнэнч анд гэж ярих нь бий. Тэгвэл үүнийг батлах нэгэн түүхийг CNN нийтэлжээ. 
Жемал Сентүрк гэх өвчтөнийг нэгдүгээр сарын 14-нд түргэн тусламжийн машинаар Трабзон дахь Медикал Паркийн эмнэлэгт шилжүүлжээ. Энэ үед Бончук нэртэй нохой нь байрнаасаа зугтаж, эзнийгээ дагаж эмнэлэгт очсон байна. Улмаар Жемал Сентүркийг эдгэрч гарах хүртэл эмнэлгийн үүдэнд хүлээжээ. 
 
Гэрэл зургийн эх сурвалж: unilad.co.uk
 
Тус эмнэлгийн ажилтнууд Сентүркийн нохойг эмнэлгийн үүдэнд хэд хонож буйг ар гэрийнхэнд нь дуулгажээ. Ингээд нохойг гэр рүү нь нь хүргэж өгсөн ч гэсэн тэр дахин зугтаж эмнэлэгт ирсэн байна. 
Сентүркийн гэр эмнэлэгтэй ойролцоо байрладаг аж. Нохойг хэрхэн гэрээс зугтааж эмнэлгийн хүлээн авах хаалган дээр очдогийг сайн мэдэхгүй байна хэмээн өвчтөний гэр бүлийнхэн ярьжээ. 
Тус эмнэлгийн олон улсын өвчтөний төв эмнэлгийн захирал Мурат Эржан “Бончук нохой эзнийгээ эдгэрэх хүртэл зургаа хоногийн турш эмнэлгийн гадна хүлээсэн” хэмээжээ. 
Гэрэл зургийн эх сурвалж: unilad.co.ukНохойгоо ятгаж гэрт нь хариулахын тулд  эзэн нь цонхоороо түүнтэй ярилцсан боловч Бончук гэртээ харихыг хүсээгүй аж. Өвчтөн нохой хоёрын сэтгэл хөдөлгөм нандин харилцааг харсан эмнэлгийн ажилтнууд Бончукыг өдөр бүр хооллон, харж хандсан тухай тус эмнэлгийн захирал яриандаа дурдсан байна. 
Сентүрк Бончук нарын нөхөрлөл есөн жил үргэлжилж буй аж. Энэ тухай Сентүрк “Би эмнэлэгт байх хугацаандаа нохойгоо маш их санасан” хэмээжээ.
Сентүркийн биеийн байдал дээрдэж эмнэлгээс гарахад зургаан өдөр хүлээсэн нохой нь түүнийг хараад маш ихээр баярлаж хөөрсөн тухай тус эмнэлгийн ажилтнууд дурсжээ. Энэ үйл явдал нь эмнэлгийн бүх ажилтнуудын болон цахим сүлжээнд олон мянган хүнийг хайрыг татсан байна.
 
Эх сурвалж: CNN