ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-д коронавирусний хоёр өөр шинэ хувилбар илэрсэн тухай Охай муж улсын Их сургуулийн анагаах ухааны төв мэдээлсэн байна. Эдгээр хувилбар нь тус улсын нутаг дэвсгэрт үүсжээ.
Анагаах ухааны төвийн тайланд тэмдэглэснээр, хувилбаруудын нэг нь Их Британид илэрсэн хувилбартай төстэй ажээ. Үүнээс гадна, генетикийн гурван хувиралтай өөр нэг штамм /омог/ үүссэн байна.
Судлаачид эдгээр хувилбарын эхнийхийг Охайо муж улсын нэгэн өвчтөнөөс илрүүлсэн бөгөөд одоогоор хэр хурдан халдварладаг болохыг тогтоох боломгүй байгаа аж.
Гурван хувиралтай хоёр дахь хувилбар нь Колумбус хотод илэрчээ. Эмч нарын үзэж байгаагаар, энэ хувилбар урьд өмнө нь мэдэгдсэн коронавирусний төрлүүдээс илүү халдвартай байна.
Хувьссан вирусууд коронавирусний вакцины үр дүнд нөлөөлөх эсэх талаар одоогоор мэдээлэл алга байхгүй байна гэж Охай муж улсын Их сургуулийн анагаах ухааны төвийн ахлах судлаач Питер Молер мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Даваа - 03 сарын 23,
2026
Сэтгэгдэл1
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00