Дипломат сөргөлдөөн хурцдаж байна

Нийтэлсэн: 2017-10-13 10:36:23

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярьж, АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын байрууд дээрх Оросын төрийн далбааг буулгаж авах тушаалыг Америкийн эрх баригчид өгсөн нь бурангуй үйлдэл гэж эсэргүүцэл илэрхийлсэн байна.
 
РИА Новости агентлагийн уламжилснаар, ОХУ-ын эрх баригчид АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын хууль бусаар булаан авсан байруудыг буцааж авах нэхэмжлэлийг шүүхэд гаргах бодолтой байгааг Сергей Лавров нотолсон юм.  
 
“Америкийн түшмэдийн дураараа авирлаж буй үйлдлүүд нь АНУ-ын дээд түвшний удирдлагын зүгээс тунхаглаж буй хоёр талын урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрсэн харилцааг сайжруулах хүсэл бодолтой эрс зөрчилдөж байна” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.
 
Саяхан АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид Сан-Франциско дахь Оросын хаагдсан консулын газрын байрууд дээрх төрийн далбааг буулгаж авсан аж. Энэ мэдээллийг АНУ-ын төрийн департамент нотолсон бөгөөд төрийн далбаанууд байруудын дотор байгаа гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан АНУ дахь ОХУ-ын элчин сайдын яам эсэргүүцэл илэрхийлж, төрийн далбаануудыг нэн даруй буцаан мандуулахыг шаардсан аж.
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Америк ч тал талаасаа хэмлүүлж байна даа. Гайгүй байсан ираныг хүртэл дургүйг нь хүргээд авсан

    Зочин, 2017-10-13 12:16:28, 202.70.36.242Хариу бичих

  2. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-13 14:19:05, 202.179.26.29

    Таны нэр:

    Тайлбар:

  3. монголын америкийн элчин сайдыг хөөх хэрэгтэй.

    Зочин, 2017-10-13 14:33:24, 182.160.33.23Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Галзуу, солиотой трамп ч сүйрүүлж байна даа. Дэлхийн дайн дэгдээж мэдэх нөхөр...

    Ноён солиот, 2017-10-15 16:50:07, 182.230.207.132Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: