Д.Трамп В.Путинд талархаж буйгаа илэрхийлэв

Нийтэлсэн: 2017-08-11 11:03:48

ВАШИНГТОН. /Reuters/. Орост ажиллаж буй АНУ-ын дипломатчдын тоог 755-аар цөөрүүлэх зарлиг гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талархал илэрхийллээ.
 
Д.Трамп өчигдөр буюу пүрэв гарагт Нью-Жерси муж улсад сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-ын мөнгийг хэмнэх шийдвэр гаргасан Оросын удирдагчид би талархаж буйгаа илэрхийлэхийг хүсэж байна” гэжээ.
 
2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын штабынхан болон Орос холбоо сүлбээтэй байж, сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх мэдээллийн мөрөөр АНУ-ын холбогдох албаны хүмүүс мөрдөн шалгалт явуулж байгаа билээ.
 
Харин Оросын тал болон Д.Трамп энэ мэдээллийг няцаасаар байгаа юм.
 
Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ Москвагийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авсны хариуд В.Путин Орос дахь АНУ-ын дипломатчдын тоог 9 дүгээр сарын 1 гэхэд АНУ дахь Оросын дипломатчдын тоотой адил тэнцүү буюу 455 болгохын тулд 755-аар цөөрүүлэх шийдвэр гаргасан билээ.
 
Ийм шийдвэр гаргасны дараа АНУ-ын Төрийн депаотамент мэдэгдэл хийхдээ “Москва ийм шийдвэр гаргасан бид харамсаж байна” гэж байв. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Обама зайлуулагдахаар нь цөмийн дайны аюул холдлоо гэж баярлаж байлаа. Гэтэл энэ Трамп нь бас Обамагийн өрөөсөн дугуй юмаа. Вангагийн зөгнөл биелэж гай болох вий дэ.

    Зочин, 2017-08-11 12:48:33, 49.0.218.45Хариу бичих

  2. Цөмийн дайнаас айгаад л дагжаад л чичрээд л сууна уу. Гайгүй байхөө хө.

    Зочин, 2017-08-11 17:28:09, 202.9.41.10

    Таны нэр:

    Тайлбар:

  3. түмний амгаланг л бодооч т аа

    тнг хүмүүс тэх дундуур гдг , 2017-08-11 19:08:41, 202.179.27.106Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: