Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа. Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2000 орчим оюутан суралцаж байгаа ажээ.
Мөн хоёр талын биенесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нар санал солилцон ярилцлаа.
Сэтгэгдэл0
Атигар тарвагаас салаад атигар хулгайчийн гарт энэ улс орлоо. Монгол улс энэ атигар хулгачийн гарт удаан тэсэхгүй. Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэлсэн шүү дээ!!! Долларын ханш буцаад өсч, монголын уул уурхайн болоод бусад компаниудын ханш өдөр ирэх тутам унаж, Монгол руу чиглэсэн гадны хөрөнгө оруулалт, том төслүүд бүгд гацалтын байдалд орж эхэлж байна. Монголын ард түмээн!!! Нийгмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Энэ женко баттулга төр засгийн эрхийг мөнгөөр худалдаж авбал Монгол улс тэр даруй Венесуэль улс шиг болж улс оронд эмх замбараагүй байдал үүсэж, долларын ханш 10.000 болж, улс орны эдийн засаг бүрэн дампуурч,инфляци 1000 хувьд хүрч, бид жинхэнэ утгаараа бүрэн ялагдах болно. Шоронд сууж байх ёстой жанхуу хулгайч 30~50 тэрбумыг тарааж байж, ард түмний 150.000 цагаан хуудсыг өөрийн нэр дээр хакердаж, мөн дээр нь баахан бүтэх биелэх ямар ч боломжгүй хоосон амлалт өгч байж арай гэж ялсан ухаантай юм. Тэр баахан худал амлалтынх нь нэг болох ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалтыг ард түмэн бид шаардах бүрэн эрхтэй. Өмхий дебил АНуусын бөгс долоогчид өмдөндөө чацга алдаад хачин болж байна. Бүх амласан зүйлээ биелүүлэхгүй бол жанхууг үтэр түргэн огцруулах хэрэгтэй. Ард түмэн тэмцэхэд бэлэн байна аа!!!