sonin.mn

АН болон МАХН хоёрын хуурамч нууц гэрээ гэх бичиг баримтыг  МАН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл хийсэн болохыг тогтоосноо Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Буяндалай дөнгөж сая мэдээлэл хийх үеэрээ өгүүллээ.

Тэрээр  Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын  гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн , хуурамчаар бичиг баримт үйлдэж, бусдыг гүтгэсэн гэх мэт зүйл ангиар яллагдах бололтой.

Мөн уг хууль бус ажиллагаанд МАН-ын хэвлэлийн албаны бусад ажилтнууд оролцсон нь тогтоогдсон байна. Н.Дэмбэрэл нь 2007 онд мөн л бусдыг гүтгэсэн хэргээр ял эдэлж байжээ.

Э.Мягмар