sonin.mn

БНСУ-ын түүхнээ анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, манай УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс  шинэхэн Ерөнхийлөгч, хатагтай Пак Гён Хэ-д хандаж, баяр хүргэсэн илгээлтийг өчигдөр явуулсан байна.


Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал тань Ази тивд түүхийн шинэ хуудас нээсэн сэтгэл хөдлөм үйл явдал гэдгийг УИХ-ын бүсгүйчүүд онцлоод, эрхэм хүндтэй шинэ албанд нь амжилт хүсч, ард түмэн, улс орондоо ихийг хийж бүтээхийг тэргүүн хатагтайд  хүсэн ерөөжээ.    


2013 оны босгон дээр БНСУ-д эмэгтэй улс төрч хүнд сорилтыг давж,  ялалт байгуулсан нь үдэж буй 2012 оныг онцгой жил болгож байна хэмээн  манай эрхэм гишүүн  бүсгүйчүүд илгээлтдээ дурдсан байна.

 
Референт Н.Тунгалаг