sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. 0 еврогийн мөнгөн дэвсгэртүүдийг Германы Киль хотод худалдан авч болно гэж БЕЛТА агентлагийн мэдээнд дурджээ.
 
Энэ мөнгөн дэвсгэрт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд түүнийг 2,5 еврогоор зарж байгаа гэнэ. Дэвсгэрт дээр «Горх Фок II» гэдэг асар том дарвуулт завийг дүрсэлсэн байна. Нийтдээ 0 еврогийн 5000 ширхэг мөнгөн дэвсгэртийг хэвлэн гаргасан бөгөөд энэ талаарх зөвшөөрлийг Европын Төв банк өгсөн аж.
 
Дашрамд дурдахад, 1960-аад оны эхнээс 1990-ээд оны сүүлч хүртэлх хугацаанд дээрх дарвуулт онгоцны зургийг 10 маркийн дэвсгэрт дээр дүрсэлсэн байдаг байжээ. Тэгэхээр 0 еврогийн мөнгөн дэвсгэрт гаргасан нь хуучны дурсамжаа сэргээх гэсэн хүсэлтэй холбоотой байж болох юм.
 
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг