Н.Батцэцэг: "Эх бүрдийн домог" миний амьдралыг домог шиг өөрчилсөн

Нийтэлсэн: 2013-09-24 11:34:05

"Эх бүрдийн домог", "Суварган цэнхэр уулс", "Гэрлэж амжаагүй явна", "Жинжиймаа" зэрэг киног нэрлэхээр хэний тухай ярих гэж байгааг минь та гадарлах биз ээ. Дэлгэцийн урлагт өөрийн орон зайг цогцлоож уран бүтээлчдэд хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг гэр бүлийн хамт АНУ-д амьдраад удаж буй. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар онлайнаар харилцсанаа хүргэе.
 
 
-Та сайхан намаржиж байна уу? 
 
-Сайхан, сайхан намаржиж байна уу?
 
 
-Мэдээлэл технологи хөгжсөн энэ цагт биечлэн уулзахгүй ч яг л хажууд нь байгаа юм шиг харилцдаг болжээ. Энэ утгаараа таныг өнөө жил Монголдоо ирж хөдөө нутгаар аялсныг тань харлаа. Олон сайхан газраар аялж их сайхан түүхүүд сонссон гэж бодож байна? 
 
-Тийм ээ. Төв аймгийн 90 жилийн ойд очлоо. Аавын маань нутаг юм аа. Бас нөхрийнхөө төрсөн нутаг Сэлэнгээр явлаа. Ер нь би хөдөө явах дуртай л даа.
 
 
-Энэ жил таны ээжийн төрсөн нутаг Завхан аймгийн 90 жилийн ой болсон. Нутгаараа орж, Отгонтэнгэр хайрхандаа мөргөсөн байх?
 
-Завханы ой Төв аймгийнхтай нэг өдөр тохиосон болохоор давхцаад явж чадсангүй ээ. Гэхдээ нутгийнхандаа мэндчилгээ илгээсэн. Нэг их удахгүй Завхан явах бодолтой байгаа.
 
 
-Би таныг Америкт байгаа гэж бодсон юм. Тэгвэл хөдөө гадаа яваад мөд буцахгүй юм байна даа?
 
-Би одоо нутагтаа суурин байна. Мөд Америк явах бодолгүй байгаа. Цаашдаа Монголдоо уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн. Эндээ өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болж олон сайхан зүйлийн талаар монголынхоо үзэгчдэд хүргэмээр байна.
 
Ер нь нэвтрүүлэг хийнэ гэдэг их судалгаа шаарддаг амаргүй ч олон зүйлийн талаар мэдлэг өгдөг сайхан ажил. Түүнээс гадна би кино хийх бодолтой байна.
 
 
-Тэгвэл таныг эх орондоо бүр мөсөн суурьшжээ гэж ойлгож болохуу?
 
-Ер нь бол би өнгөрсен жил нүүгээд ирчихсэн. Сая түр зуур Америк яваад ирсэн юм. Нутагтаа ирээд нэг л их баярласан хүн л байна. Өдөр болгон наадам баяр болох гээд ч байгаа юм шиг санагдаад л их сайхан байна аа.
 
 
-Зуны дэлгэр цагт эх орондоо ирээд өорийнхөө үзэж харж буйгаа Америк дахь монголчууддаа мэдээ болгон хүргэдэг юм билээ. Тийм болохоор Америк дахь монголчууд хоорондоо их холбоотой байдаг юм шиг санагдсан. Энэ талаар сонирхуулаач ? 
 
-Тийм ээ. Би Америк дахь монголчуудтай нягт холбоотой байдаг. Тэнд байгаа монголчууд эх орон, элгэн саднаа санагалздаг болохоор нутаг орных нь тухай шинэ сэргэг мэдээ мэдээлэл хүргэхийг хичээдэг юм.
 
Чи миний фэйсбүүк хуудсаар зочилсон байх. Би чинь хаа явсан газрынхаа сонин сайхныг тэдэндээ дуулгачих санаатай байдаг юм. Ер нь фэйсбүүк гэж буянтай юм байна аа, бас (инээв).
 
 
-Сэтгүүлч хүний хувьд гадаад орноор аялж, сонин хачин зүйлийн талаар бичих нь мэргэжлийн "өвчин ", мөрөөдлүүдийн маань нэг юм. Таныг Америкт сурч, амьдарч, ажиллаж байгаа монголчуудтайгаа уулзаж ярилцлага хийснийг интернэтээр үзсэн. Мэргэжлийн хүнээс дутахааргүй ярилцагчаа удирдаж байгааг тань хараад бахархах сэтгэл төрж байлаа?
 
-Баярлалаа. Би дөнгөж 20-тойдоо "Суварган цэнхэр уулс"-ын сурвалжлагч болж та нарын эгнээнд орчихсон шүү дээ (инээв).
 
 
-Саяхан таны жүжигчин Т.Карматай авахуулсан зургийг харсан. Та хоёр Кино үйлдвэрт хамт ажилладаг байсан. Тухайн үеийн уран бүтээлчдээ дурсвал? 
 
-Карма бид хоёр үе тэнгийнх юм шүү дээ. Наяад оны эхээр жүжигчид дотроо хамгийн залууд нь орж байлаа. Манай кино үйлдвэр арав гаруй жүжигчинтэй байсан юм. Тэднийг Монголд танихгүй хүн гэж байхгүй.
 
Ардын жүжигчин Д.Чимид-Осор, Б.Дамчаа, Н.Дагийранз, Гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, М.Бадамгарав, Т.Цэмпилмаа, Г.Равдан, Ц.Цэнд-Аюуш, Н.Нэргүйбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ж.Элбэгсайхан, Ч.Хүрэл, Н.Батнасан, Т.Карма, Л.Цэцэг, С.Сүхбаатар, Н.Зориг гээд л...
 
Бид кинонд тоглоогүй үедээ орчуулгын кинонд дуу оруулдаг тул өдөр бүр кино үзнэ. Заримдаа олон кино дараалж үзээд гарч ирэхээрээ гадаа ямар улирал болж байгааг хүртэл мартчихсан байдаг. Залуудаа хоёр гурван ээлжээр дуу хийх ч явдал гарна. Тэгэхээр шөнө хонож дуу оруулна.
 
Нэг ёсондоо кино үйлдвэр хоёр дахь гэр л гэсэн үг. Хамт олон маань их сайхан хүмүүс байж дээ. Ялангуяа, Р.Дамдинбазар гуай, Г.Равдан, Ж.Элбэгсайхан, Н.Дагийранз гуай, Б.Дамчаа гуай нар их хөгжилтэй, ямагт инээдэм баяр хөөр бусдад бэлэглэдэг байсан нь санаанаас гардаггүй юм.
 
Би киноны алдартай сайхан найруулагч оператруудтай ажиллаж байснаараа бахархдаг. Ардын жүжигчин Д.Жигжид, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү, Б.Балжинням, Л.Шаравдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагч, Р.Доржпалам гуай, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасан гуай,
 
Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Уран бүтээлийн нэгдлийн дарга Ч.Лхамсүрэн гуай, Ж.Сэлэнгэсүрэн найруулагч, Л.Зундуй, Маш, Лхагвасүрэн оператор гээд дурьдаад байвал олон. Намайг дэмжиж тусалдаг байсан сайхан хүмүүсээ дурсахаар сэтгэл дүүрээд ирдэг Амьдрал надад үнэхээр ихийг өгсөн.
 
 
-"Эх бүрдийн домог"киног олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн сайн уран бүтээл гэдэгтэй маргах хүн үгүй байх. Тухайн үед та кинонд дүр бүтээхдээ хэдэн настай байсан бэ?
 
-Тэр үед би арван наймтай байсан. Ардын уран зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нарын зохиолоор бүтсэн "Эх бүрдийн домог" кино миний амьдралыг домог шиг өөрчилсөн. Ер нь анхны уран бүтээл шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Шинэ уран бүтээлч төрж, оршин тогтнох уу, арчигдаж мартагдах уу гэдгийг шийддэг.
 
Үзэгч түмэн аливаа уран бүтээлийг алган дээрээ тавьсан мэт тольддог тул ар өврийн хаалга аврал энэрэл гэж байхгүй шүү дээ. Бас өөрт байгаа авьяас билэг, сэтгэл зүрхээ харамгүй зориулж чадсан хүн уран бүтээлч болсныхоо ид хавыг үздэг.
 
"Эх бүрдийн домог" кинонд би мэдлэг чадвар, ур дүй гээд бүхий л талаараа балчир байсан. Тухайн үед кинонд тоглоход надад олон сайхан хүн тусалж зааж зөвлөсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ж.Бунтар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Д.Чимид-Осор, Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, "Өндөр ээж"-Цэмбэлмаа, Д.Сэдэд, Ж.Занабазар. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цогзол гуай, хувцасны эрхлэгч Д.Самдан, зургийн дарга Л.Махбал гээд олон хүнд талархаад баршгүй байдаг даа.
 
 
-Алтан үеийн уран бүтээлчдийн сургаалыг их сонссон биз? 
 
-Сонсолгүй яахав. Тэд амьдралын хэд хэдэн их сургууль төгсөх дайны юм зааж сургасан. Амьдрал өөрөө дуусч дундаршгүй их сургууль шүү дээ.
 
 
-Энэ уран бүтээлээс хойш нэлээд хэдэн кинонд тоглосон. Түүн дундаас "Суварган цэнхэр уулс"-ын Солонгын дүрийг өнцлөхгүй байхын аргагүй. Хилчний амьдралыг харуулсан бүтээл одоо хүртэл үнэ цэнэтэй хэвээр байгаа нь жүжигчдийн ур чадвар, уран бүтээлийн сэдэвтэй шууд холбоотой болов уу? 
 
-Кино өөрөө олон хүний хөдөлмөрөөр бүтдэг болохоор анх зохиолыг нь бичсэн хүнээс эхэлье л дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв гуайн зохиол сайхан байгаад түүнийг газар дээр нь очиж нарийвчлан судалж кино зохиол болгож боловсруулсан Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн ач гавьяа их байгаа.
 
Жийгээ найруулагч жүжигчдийн ансамблиа их сайн бүрдүүлдэг хүн л дээ. Хөгжмийн зохиолч нь алдарт З.Хангал гуай. За тэгээд Ц.Төмөрбаатар, Т.Эрдэнэ-Очир гээд шижигнэсэн залуучууд сайхан тоглосон доо. Бас Б.Нандинцэцэг "Хунгийн дуу"-г үзэгчдийн сэтгэлд шингэтэл дуулсан. Энэ бүхэн сурвалжлагч Солонгын дүрийг үзгээр, бас бийрээр урлах мэт тодруулж өгсөн.
 
 
-Нээрээ та чинь "Онц хилчин " болсон шүү дээ. Баяр хүргэе.
 
-Баярлалаа. Энэ бол сурвалжлагч Солонгод өгсөн шагнал учраас уран бүтээлчдийн маань хишиг. Хилийн цэргийхэндээ баярлалаа.
 
 
- Орчуулагч мэргэжлээр сурч байсан хүн кино жүжигчин болсон түүхээ дурсвал? 
 
-Тийм шүү. Их сургуулийн коридорт М.Бадамгарав гуайн нүдэнд өртөж киноны босгыг давж байсан маань саяхан мэт. Түүнээс хойш бараг дөчөөд жил өнгөрчээ. Энэ хугацаанд Г.Жигжидсүрэн найруулагч, Ж.Бунтар найруулагч нарын кинонд голдуу тоглосон. Тэгэхдээ бүх киноны найруулагчтай хамтран ажилласан даа.
 
 
-"Монголжин" студи олон кино, уран бүтээл хийсэн. Студийнхээ талаар сонирхуулаач ? 
 
-Манай студи 2000 онд байгуулагдсан. Түүнээс хойш уран сайхны болон баримтат кинонууд, нэвтрүүлэг, клип, шоу болон томоохон ойн арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Сүүлийн үед "Амернк дахь монголчууд" номын ажил хийж байна. Бас бидний бэлтгэсэн сурвалжлага нэвтрүүлгүүд телевизээр гарч байгаа.
 
 
-Таны удамд урлагийн хүн бий юу?
 
-Ээж маань залуудаа драмын театрт жүжигчин байсан. Авга ах Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбат гэж хөгжмийн зохиолч байлаа. "Арав дахь хавраа үдье", "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" зэрэг дууг зохиосон гэхээр андахгүй дээ. Бас СУИС-ийн багш Мягмарсүрэн гээд дуучин үеэл маань байна.
 
 
-Таныг хоёр хүүтэйг мэднэ. Эмээ болсон уу? 
 
-Эмээ гэдгийг том ээж гэвэл эвтэйхэн юм уу. Эмээ гэхээр эрүү өвдөг нь нийлсэн таягтай хөгшнөөр хүүхэд байхын төсөөлөл үлджээ. Уучлаарай (инээв). Би ачтай болж арай л амжаагүй байна. Тэр сайхан мөч удахгүй ирэх байх аа.
 
 
-Та ханийнхаа ямар чанарт илүүтэй татагдсан бэ? 
 
-Халамжтай, анхааралтай зан чанарт нь татагдсан. Жүжигчин хүнд энэ их чухал байдаг л даа.
 
 
-Танд хуучны зураг их байдаг шиг санагдсан. Сонирхож цуглуулдаг юм уу? 
 
-Би залуугийн л гэрэл зургийн хоббитой байсан. Зурагнууд миний үнэт зүйл. Залуу насандаа өнгөрүүлсэн давтагдашгүй агшнуудаа гэрэл зурагнаас харж сэтгэлээрээ жаргаж суух бас сайхан
 
Эх сурвалж:
СУРТАЛЧИЛГАА :

49 сэтгэгдэл харуулж байна        

  1. Batsetseg guai plastic mes zasal hiilgesen uym u daa?! Nuur n hudlukhuu bolichihson, nud n guliiguud evgui tsaraitai bolson bnalei.

    zochin, 2013-09-24 12:04:55, 202.126.89.156Хариу бичих

  2. Odoonoos 7 jiliin umnu taaraldaj baisan yum bn.Yag boditoor harhad hachin saihan hun shuu dee.Nasandaa saihan haragddag hun bn lee.harin nuurnii mimik ugaasaa muutai hun baih shuuu, tegej nuur amaa surhii hudulguj yaridag hun ugaasaa baigaagui.Chamd yagaad tegej sanagdsan yum bol doo

    Зочин, 2013-09-24 20:05:30, 62.202.3.247

    цагаан царайт гэдэг чинь муугаар хэлбэл үрчгэр шар арьстангууд байдаг юмаа. цаг өнгөрөх тусам улам амархан үрчийдэг. Европыхныг хараа биз дээ. Харин бор арьс бол хөрслөг зузаан, тэр бүр амархан сунахгүй.

    Зочин, 2013-09-26 12:15:36, 180.235.164.49

    Yag unendee ih muu jujigchin. Tsarai n gaigui bolood yavaad baisan baih. Jujiglelt mash muu. Deer ueiin kinond busad sain jujigchid n avaad yavchdag bsan bol Jinjiimaa ntr bol bur muuu

    Chimee, 2013-09-28 14:32:04, 64.46.5.222

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Iim tom khun tegej balraagui bailgui dee. Humuus min Eej aaviin ugsun bie tsogtsosiig buu orold. Ertuntsiin jamiig daga.

    Зочин, 2013-09-24 15:33:24, 83.250.186.71Хариу бичих

  4. Jinjiimaa kinond toglosnooroo jijig jujigchin bish gedgee haruulsan daa. Hovorhon saihan mongol emegtei tudiigui, gaihaltai sain jujigchin tand az jargal husii.

    uzegch, 2013-09-29 09:23:25, 122.201.18.239

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Солонго бол аугаа Жинжиймаа бол дэмий дээ

    Зочин, 2013-09-24 17:00:56, 203.91.117.4Хариу бичих

  6. Просто Мария ч биш байж, тэгээд манайд бол бүүүр ч байхгүй төгсгөлтэй амьдрал байсан. Амьдралаас тасархай Жинжиймаа

    Зочин, 2013-09-26 12:18:52, 180.235.164.49

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Meregjildee unench hun hani ijil eh oron ard tumendee u ench baidagiin tod jishee bol Mongolchuudiin dund domog bolon todorson ene Mongol busgui gehed hench margahgui baih zaluu ue mini ene hunees surah yum ih baigaa daa.Ene saihan Mongol udam soeliigminii chinii gelgui suraasai bilee.

    Tand eruul enh amidarliin sain saihniig husen eruu, 2013-09-24 17:32:59, 91.231.169.123Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ynexeer sain jyjigchin shyy tanii yran buteeld ylam ix amjilt xysii mon goe kino gargaarai

    olga, 2013-09-24 18:47:32, 108.70.173.253Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. tand hamgiin sain saihniig husie

    zochin, 2013-09-24 19:22:31, 92.106.179.29Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. тэнэг чавганц үхсэнийх нь жүжигчин байхавээ

    п, 2013-09-24 21:32:01, 202.170.67.66Хариу бичих

  14. Chi muu uruu yu hiichred busdiig ingej dugenj bna? Uruu muu ajiltai arhchin ataarhlaasaa bichij bgaa biz. Teneg hog chi uhsniih n hun baihavdee.

    a, 2013-09-27 18:08:45, 108.217.153.175

    хүн доромжилж огт болдоггүй юм

    Зочин, 2013-09-28 17:05:11, 202.126.90.58

    Chi eeree ataarxuu, echuuxen amitan baina daa. attsesteg bol mongoliin saixan xuuxnuudiin neg, sain jyjigchin -uuniig olon xun xuleen zevsheerne

    Chimeg, 2013-10-01 17:55:51, 122.201.18.4

    Таны нэр:

    Тайлбар:

  15. namaig baga baihad huuhdiin humuujil setguuliin aruun dotor nuuren deer battsetseg guain tom zurag garsan baisan. Ter ueiin zaluuchuudiin huvid yostoi l od baisan shuu dee.Humuus saihan huuhen geed ter zurgiig ni ih hardag baisan sanagdaj baina.

    namaig baga baihad, 2013-09-24 22:32:09, 112.72.13.100Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ug n mash goe hun harin odoo bol yag l sohor hun shig haragdaj bna zugeer l baigaagaaraa bail daa

    m, 2013-09-24 23:51:11, 122.201.18.190Хариу бичих

  18. Gants shiltei zurgiin haraad tegej helj bolohgui baihaa

    v, 2013-09-27 18:10:17, 108.217.153.175

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Mongoliin nuur tsarai boloj Ikh yvsandaa. Mongoloo khogjuulchikh umsan Gesen Khun . Mundag eejee ukhaantai 2 khuugee sain khumuujilsen Khuu Naraa Mongol ekhertei bolgooroi Tand mash Ikh khairtai Shuu . Deerkhi setgelee muukhaigaar bichsen khumuus khezeech ene Khun shig Domog amidaraaguidee buu ataarkhakh. Battsetseg egchee mongoldoo ikhiig khiigeerei!!!!!

    Bolor, 2013-09-25 02:02:15, 166.137.209.168Хариу бичих

  20. Bolor oo, huu naraa gedeggui yum, ooroo mongolooroo zov yarij suraad hund mongol ehner avahig n zaa. "Huvguudee" geh n zov, tegeed ch ehner olj ugultei n bish, zaluu uls oorsdoo l shiidne shu dee

    Chimee, 2013-09-28 14:35:55, 64.46.5.222

    Таны нэр:

    Тайлбар:

  21. Mundag jujigchin. Saihan emegtei. Humuusee muuhai ugeer busdygaa bitgii gomdooj bail daa. Saihan ch tuuh uguulsen yariltslaga boljee. good luck

    amster, 2013-09-25 02:44:37, 92.67.76.162Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Bi end neg tuukh bichie. Bid 2 yamar huvi tavilaar taaraldah bolson ni medehgui ee. Yamartai ch nadad ene khun argiig ni olohod amarkhan evteihen odorldvol dorhnoo tailagdah tom har tsooj shig l neg erkhemseg emegtei baij bilee. Yaaya yamar mundag yamar ermegii hun baisan geech, manai hediig ajliin shugamaar Mongoljingoo teatheariinkhaa uudee orokhoor zagnadag gedeg ni jigteikhen, ted dandaa namaig duudna. Chi ene egchiinkhee argiig ol gene. Uchiriig ni olokhiin bish, bi ochood yarihaar yamar amar hyambar oilgoltsoh hun baisan yum buu med. Nadtai bolohoor bid 2 minutant l uchraa oilgoltsood asuudlaa sokhitsuuldag baij bilee. Bi enuugeer ter khuniig buruutgah geegui bas zuvtgukh ch geegui zugeer l bodit uneniig bichsen yum yum aa. Zugeer l bi ene egchiig hairlaj hundetgej yavdag neg khun bas ene khuntei taaraldaj haritsaj yavsan yum gedegtee bakharhaj yavdaj bodloo bichsen yum shuu.

    Battsetseg egchid, 2013-09-25 05:24:21, 141.84.69.20Хариу бичих

  24. Shal teneg yum bichhiin! Yu heleed bgaan,hund oilgogdoh yum alga.

    Kkk, 2013-09-25 14:50:59, 84.206.44.105

    Таны нэр:

    Тайлбар:

  25. сайхан аниа шүү. нэг өвөрт нь орж үзэх юмсан.

    Зочин, 2013-09-25 07:55:35, 103.23.51.1Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. ene deer muulaad baigaan humuus icheech ta ydaj yrij ug solij uzsenuu ene huntei Mongolchuud sain ybaa negendee uram saihan ug helj surah tsag bolson shuu. jujigchin Batsetseg bolmongoliin saihan emegteichuudiin tuluulul taniar baharhaj ybdag shuu tanid bolon tanii ger bul ur huuheded chin hamgiin sain saihniig husie

    zochin, 2013-09-25 08:37:32, 98.228.216.6Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Jujigchin hun nuurnii huviral, hel yarianii ungo, olon oor dur buteej chaddag baih estoi. Harin ene hunii dur bugd ijil, nambalag, alag nudeeree tanigdaad baidag.

    Dddd, 2013-09-25 11:08:39, 49.0.196.235Хариу бичих

  30. Yag jujigchinii huvid bol tiim sain bish.Harin suuliin uyd hiigeed bgaa nevtruulguud zugeer. Baidag l neg avgai!

    Kkk, 2013-09-25 14:52:10, 84.206.44.105

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Za ene daldiig haragch dalai lam nar yamar medemhii um be! Jaahan daruuhan baigaach.Ene emegtei manai Chicagod amidarch,ajillaj bailaa.Estoi un nuur nudendee mes zasal ve!! Harin ch surhii humus nuur amnii iluu hudulguunuu urchiilt unjiltaas hamgaalj hudulguduggui baih.Ternees bish ene huniig lav nuurendee zasal hiilgej baina gej sonsoogui um baina.Zarim humuus hun gutgeh bas nugel gedegiig meddeg ch boloosoi.Good luck BATTSETSEG EE!

    Зочин, 2013-09-25 12:15:09, 98.214.28.255Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Суврага цэнхэр уулс кино гоё Энэ киноны энэ зурган дээр байгаа 2 дүр тэр үеийн залуусын сэтгэлд үлдсэн дээ Гоё дүрүүд сайхан залуучууд байсандаа

    Зочин, 2013-09-25 13:38:41, 203.91.117.4Хариу бичих

  34. энэ хоёр залуу сайхан ч байж дээ. Залуу нас гэж угаасаа сайхан юм. Гэхдээ энэ их ирж буй олны бахдал, хайрыг буруугаар ойлгож ашиглаж явах ч гэж дээ ЭрдэнэОчир.

    Халдашгүй нандин үзэгч , 2013-09-25 14:18:09, 180.235.165.217

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Солонгийн дүр гоё дүр

    Зочин, 2013-09-25 13:39:36, 203.91.117.4Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Батцэцэг эгчтэй харьцаж байсан. Их эелдэг зөөлхөн, аятайхан эмэгтэй байсан. Хүрлээ жүжигчин партнёроороо бахархаж, тэр л... гэж байсныг санаж байна. Хүрлээгийн хувьд идеальный эмэгтэй хүн нь байсан байх. Эх бүрдийн домог киног нэг үзэхсэн. Уйлаад асгараад байдаг байж билээ. Яг юу байсныг санахгүй байна. :)

    Зочин, 2013-09-25 14:25:44, 180.235.165.217Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Батцэцэг хүн харахад сайхан л хүн харагдаж байгаа байх. Гэхдээ ар гэртээ,ах дүү нартаа, хамаатан садангууддаа харй халамжгүй хүн муутай хүн ш дээ. дүү нь гэж нэг ядарсан хүүхэн байдаг юм. тэрийгээ яг л зарц шиг /эрдэнэцэцэг гэдэг/ ханддаг. Хувцас хунар муутай, навсайхан ядруу хүүхэн явдаг ш дээ. ээж нь гэж бас янтайхан балай авгай байдаг ш дээ. танихгүй улсад л сайн сайхан хүн харагдахаас халамж өгөөмөр зан байхгүй олиггүй хүүхэн дээ

    заяа, 2013-09-25 15:23:33, 203.91.118.178Хариу бичих

  40. Uuruu yamar sain medlegtei yum be. Tanii smidral hsjuud n hamaagui saihan baih. Ta ergen toirnihoo humuusiig harlaj hundeldeg burhan shig baih... Sain yavj baigaa negnee demjij surya. Uursduu boloogui bsij yereel busdiig muulhaa bolivol yasiimbee?

    bold, 2013-09-27 18:17:39, 108.217.153.175

    Таны нэр:

    Тайлбар:

  41. Saihan Huuhen gehdee sain jujigchin bish. Bas Amerikt Baihdaa (Chicago) yariltslaga ni 300$ tolbortei bsan gesen

    Zochin, 2013-09-25 23:21:45, 70.194.73.140Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. за яахав дээ хичээж л яваа хүн байх. Харин яаж сайхан төрхтэй аальтай болсон нь ээж аавын нь гавъяа, хүмүүжүүлсэн хүмүүжил байх. Ээж аавын балайг нь дууриагаагүй сүрхий юм. Зарим дүү эгчдээ туслах нь гайхамшиг.

    Зочин, 2013-09-26 12:13:32, 180.235.164.49Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Энэ нэг жүжигчийн эмэгтэйн ярилцлагын дор бичсэн сэтгэгдлийг уншиж үзээд би цочирдлоо. Монголчууд минь дээ яагаад энэ нэгэн жүжигчин эмэгтэйд хорсоод байгаа юм бэ. Бид чинь нэг нэгэндээ урам өгч байж, сэтгэгдэл бичигч өөрөө Та сайхан байна. Түүнийг чичилж муулснаар таны бах тав чинь ханаж, атаархалаа тайлж байгаа мэт санагдаж байгаа байх. Энэ муухай үгийн чинь хорлол үр удамд чинь л тусч байгаа гэдгийг ухаараач. Цөөхөн монголчууд бид яагаад бие биенээ хайрлаж байвал, улс орон хөгжинө, бид өөрөө хөгжинө, хойч үедээ сайхан амьдралыг үлдээх биш үү. Бидний энэ байдал гадныханд олз болж, улс гүрнээрээ мөхөн доройтож байсан түүхтэй ард түмэн шүү дээ бид чинь. Сайхан юмыг сайхан гэж хэлж зүрхлэхгүй байгаа хүмүүс бусдыг дайрч өөртөө нүгэл хураахаа болиосой. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй дээ уул нь.

    Muuhai mongol huniig uzen yadagch , 2013-09-26 12:14:23, 112.72.13.87Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. БАТЦЭЦЭГ ЭГЧИЙГ ЁСТОЙ ҮНЭН ГҮТГЭСЭН БАЙНАА.САЯХАН НЭВТРҮҮЛЭГТ УРИАД УУЛЗАХАД НҮҮР НҮД НЬ ЗҮВ ЗҮГЭЭР САЙХНААРАА Л БАЙСАН Ш ДЭЭ. МОНГОЛЫН САЙХАН ЭМЭГТЭЙГ МАГТДАГ ЦАГААН ХЭЛ АМ, ЭНД МУУЛСАН ХОРОН ҮГТЭЙ УУСААД ТЭНЦЭХ ЮМ БАЙНА Л ДАА. ЗӨВ ЗӨВ.

    О.Т, 2013-09-26 12:40:10, 122.201.18.34Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. XYMYYJIL SOELGYI XYMYYS IX BOLJEE.Xynii amdral saintai myytai sh dee.zaaval myy myyxaigaar n xelj baix xereg baigaa yamyy.ene olon xodoonoos irsen sarmagchingyydiig yana.xezee xyn torxondoo orno doo

    zochin, 2013-09-26 14:49:32, 103.23.51.1Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Сайн бйацгаана уу? Хүмүүс минь дээ, сүлэлдэж явдаг хорвоог сүүлж/цайруулж цагаан гэгээ, бүлээн дулаан илч бий буй болгож/ явдаг орчлон, сайтай муутай орчлонг сайхнаар ивж/ мөн бишийг таниулсан ухааныг нь зүгшрүүлж, эеийг хайрлангыг мэдэж мэдүүлж хүн болгодог/ явдаг ертөнц гэж.

    ЮМ-ҮЗ, 2013-09-26 22:23:59, 216.240.90.212Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. бйацгаана-байцгаана

    ЮМ-ҮЗ, 2013-09-26 22:25:12, 216.240.90.212Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Бага залуугаасаа домог шиг яригдаж монголын нэгэн үеийг уран бүтээлээрээ хүмүүжүүлж ирсэн эмэгтэй бол Батцэцэг юм. Түүний өдий насандаа ийм сайхнаараа байгааг бахдаад баршгүй. Сайн ч жүжигчин, сайхан ч хүүхэн. Танд монголын үзэгч түмэн хайртай шүү. Урт удаан наслаарай.

    Зочин, 2013-09-27 15:36:57, 108.217.153.175Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. энэ жүжигчин авгай нар Батцэцэгийн ярилцлага болгоны ард муу жүжигчин гээд тоть шиг бичээд байх юм. Сайн гэдгийг нь үзэгчид мэднэ ш дээ. Та нар Жинжиймаа, Солонго, Нарангарвууг бүтээх чинь яасын? Ямар муухай атаач юм бэ энэ жүжигчид чинь

    Зочин, 2013-09-27 15:48:56, 182.160.1.80Хариу бичих

  58. Saihan emegtei gehdee muu jujigchin gehed chi yund booj uheh geed bgaan? Bi tegeed ch uzegch. Yuniih n jujigchin baidgiin! Uzegch sanalaa helj bolohgui yu? Muu jujigledeg tuhai, hiisen buteel n taaruu tuhai l helj bna. Jinjiimaa ntr bol onigoonii jujig sh dee, kino gehed hetsuuhen yum.

    Chimee, 2013-09-28 14:41:20, 64.46.5.222

    Таны нэр:

    Тайлбар:

  59. Tsarailag bolobch Aimshigtai Abgai . Hebtert zobj baisan ehnerees ni nohriig ni bulaan abch suuchihaad ooroo bid 2-iig zobshoorson geed yrij ybaa. Anhnii nohrooch bas gomdooj huuhedtei haychihaad ybsan. Harin huu ni aabiigaa nas barahaar argagui l ochson baih.

    Zochin, 2013-09-29 07:20:51, 122.201.18.6Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Hevtert baisan hunii nohor iig avch suuj baidag Hun muutai muu khuukhen,ter nohor n ch gesen Hun muutai mal.amerik yvaad nohduud tend hench bish bolhooroo ireh ym daa.yamar azaar ene 2 kinond togolson ym.

    Jill, 2013-09-29 14:57:18, 122.201.18.159Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Humuusee yaah gej iim balai um bichdeg bainaa..hunii amidrald uchirgui l hoshuu dureh um saihan huuhen sain uran buteelch shuu dee amjilt husie ta 2 too

    Suvd, 2013-10-03 04:36:21, 90.204.144.14Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. hvnii nuhriig bulaaj suusan n gutamshig, hvn chanargvi gedeg n oilgomjtoi sh dee

    Зочин, 2013-10-03 12:07:00, 103.26.194.99Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. yarih yumgui saihan emegtei!

    Зочин, 2013-10-11 09:40:18, 103.26.194.37Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Сайжруулсан зуух 2014" (Фото сурвалжлага)12

"Сайжруулсан зуух 2014" үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдөр өглөө ҮХАҮТанхим дээр боллоо.

Фотог:

Хөлбөмбөгчин Деко Монголд " Хамтдаа хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортыг өөрчилье"

Гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох Tiger Street Football энэ жил дэлхийн хөлбөмбөгийн од тоглогч Деко болон хөлбөмбөгт хайртай фенүүдтэй хамтран энэ гайхалтай тоглоомыг улам илүү сонирхолтой болгохоор эргэн ирлээ.

Фотог:

Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан зарлажээ

Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 06 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 01-ийг хүртэл зарлажээ.

Фотог:

Гандангийн 30 гудамжийг тохижуулна1

“Гудамж” төслийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж өнгө нэмлээ.

Фотог:

Л.Цогзолмаа: Хөдөлмөрийн баатар гэж дуудуулахаар яс хавтайдаг13

"Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн юм шиг. Би сайн хань, сайхан үр хүүхдүүдийнхээ буянд одоо сайхан амьдарч байна. Намайг юугаараа баян бэ гэж асуувал сэтгэлээрээ баян гэж хариулна" хэмээсэн.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Л.Цогзолмаа: Хөдөлмөрийн баатар гэж дуудуулахаар яс хавтайдаг

"Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн юм шиг. Би сайн хань, сайхан үр хүүхдүүдийнхээ буянд одоо сайхан амьдарч байна. Намайг юугаараа баян бэ гэж асуувал сэтгэлээрээ баян гэж хариулна" хэмээсэн.

Бөөгийн олон улсын наадам болж байна

ОХУ-ын Тува улсын Зүүн-Хэмчикийн хошуунд олон улсын бөө судалын "13 тэнгэрийн дуудлага" наадам болж байна

АНУ хамгийн муу боловсролын системтэй

Монголоо умартагсад эх орноо хөгжүүлье гэхээр боловсрол, боловсрол гэдэг. Ямар боловсрол гэхээр өрнөдийн, өндөр хөгжилтэй орны боловсрол гэнэ.

Юуны баяр, хэний наадам ёслоод байгаа юм бэ?

Наадам шувтарлаа. Бид юуны ой, хэний баяр тэмдэглэн бужигнаад өнгөрвөө гэж гайхаж сууна.

Эх дагина Дунгаа Энэтхэг, Бээжинд үл хөдлөх хөрөнгөтэй байжээ

Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм.

Зүрх судасны эмч нар Тайваньд мэргэжил дээшлүүлжээ

Зүрх судасны эмч нар Тайваньд мэргэжил дээшлүүлжээ

Монгол циркчид Казакстанаас хүрэл цомтой ирэв

Казахстаны Астана хотноо энэ сарын 1-8-нд “Эхо Ази” олон улсын циркчдийн наадам болж өндөрлөжээ.

Азийн аваргад оролцох хүүд дэмжлэг үзүүллээ

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо наймдугаар сарын 23-30-ны хооронд Тайванд болох Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох Б.Одгэрэл хүүг хүлээн авч уулзан буцалтгүй тусламж үзүүллээ.

Хүн төрөлхтөний хөгжилд "Мянганы суут хүн" Чингис Хааны гүйцэтгэсэн үүрэг, түүхэнд түүний эзлэх байр суурь

Дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд "Узтергейтийн хэрэг" гэх зэрэг дуулиант нийтлэлүүдээрээ алдаршиж шинэ сэргэг, хурц зоримог санаа дэвшүүлэх талаараа зөвхөн АНУ-ын ард түмний төдийгүй, нийт дэвшилт хүн төрөлхтөний анхааралд аль хэдийнэ орсон "Вашигтон пост" сонин 1995 онд аугаа их Чингис хааныг хоёрдугаар "Мянганы суут хүн"-ээр тодруулжээ.

Монгол хөх толбо

Шинэ төрсөн хүүхдийн хонгон дээрх хөх толбыг солонгосчууд “Монгол толбо” гэж нэрлэдэг. Үр хүүхэд удам угсааг хамгаалагч бурхан хүүхдийг хорвоод төрүүлэх гэж хонгон дээр нь алгадан илгээснээс болж хөхөрдөг хэмээх ардын яриа байдаг.

Хөгнөөстэй исээнүүд

Хүн эхээс төрөхдөө доошоо унаад дараа нь дээшээ босдог. Тэрэн шигээ үйлдлийг насан туршдаа хийдэг. Ноён юмуу дарга болохыг хүсдэг. Хаан болох санаатай ч бас байдаг.

Осолдсон онгоцны орчмоос шувуудын сэг олджээ

Украинд осолдсон Малайзын агаарын хөлөгт дипломат шуудан болон Сидней , Мельбурн, Куала Лумпур болоод бусад хотуудын ачаа тээш явсан ажээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "дэлбээлсэн" уран баримлууд

Хот гэдэг сэтгэл татам байж жуулчдын хөл тасрахгүй, бас иргэд ч гудмаар алхахдаа баяр баяслыг мэдэрнэ.

Эх оронтойгоо байхдаа би баян байдаг

...Өөрийгөө "ядуу" гэж бодож байвч, эх оронтой болохоороо бид "баян" байдаг. Өөрөө сонгож болдоггүй болохоор, төрөхдөө унасан газар шорооны ширхэг бүхэн нь хамгаас зөөлхөн, угаасан усны дусал бүхэн нь хамгаас ариун байсан