sonin.mn
 
Цэргийн жинхэнэ албанд татагдах, гэрээт цэргийн албанд элсэх болон цэргийн дүйцүүлэн албанд орох иргэдийн цэрэг татлагын ажил Баянхонгор аймагт боллоо.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар эр цэргийн албанд тэнцсэн шинэ цэргүүд өнөөдөр хуваарьт ангидаа татагдсан байна. Нийт 150 гаруй шинэ цэрэг өнөөдөр хуваарьт ангидаа алба хаахаар морджээ.
Баянхонгор аймгийн хувьд энэ оны цэрэг татлагыг гол төлөв говийн сумдад явуулж байгаагаараа онцлогтой болсон байна. Аймгийн хэмжээнд нийт цэргийн насны буюу 1997-1989 оны хооронд төрсөн 1200 гаруй иргэдэд цэргийн зарлан дуудах хуудсыг тараажээ. 
 
 
Б.Мөнхзул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг