ОХУ-ын Алтайн БНУ-ын уугуул оршин суугчид болох алтайчууд нь манай монголчуудтай угсаа гарал, түүх, соёлын нийтлэг юм ихтэй бөгөөд Зүүнгарын хаант улсын бүрэлдхүүнд явсан түүхэн цаг үеийн дурсамж нь тэдний монголчуудтай холбогдох бас нэгэн учиг болдог юм. Интернетед алтайчууд биднийг элгэмсэг сайнаар дурсаж явдагийн жишээ болсон дараах өгүүллийг олж хараад (Урьд нь алтайн залуу үеийн уугуул оршин суугч ийм юм бичсэнтэй таарч байгаагүй тул ихэд олзуурхлаа.) үүнийг бичсэн залуу хүнд урам өгөх, тэрчлэн уугуул алтайчууд болон монголчуудын харилцан ойлголцол, соёл, оюун санааны ойртол нэгдэлд нэмэр болоосой гэсэн сэтгэлээр энэхүү өгүүллийг монголын оршин суугчдад хүргэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж, танд хандаж буйг минь таалан болгооно уу.
Иргэн Д.Давааням.
(Арчын Торбоков өөрөө энэ өгүүллийг монголын хэвлэлд нийтлэхийг зөвшөөрч, Монгол уншигчидад зориулан update хийсэн болно. Орос хэлэн дээрх хувилбарыг хамтад нь явуулав.)
Ойрдын нутаг - Алтай
Арчын Торбоков (ОХУ-ын Алтайн БНУ-ын оршин суугч. Aрчын гэдэг нь монголоор арц, арцн гэсэн утгатай болно. Facebook: Арчын Торбоков )
Их Алтайн уугууд оршин суугчид хэн бэ гэж өөрсдөөсөө асууя. Хэрэв алтайчууд уугуул оршин суугчид нь мөн юм бол тэд дөрвөн улсын хязгаарт хуваагдсан энэ нутгийн эзэн гэж тооцогдох ёстой. Гэтэл Монгол хятад, казахстанд тэр алтайчууд нь байна уу? Тэнд Алтайчууд гэж байхгүй, харин ойрдууд гэж бий.
Түүхийн хуудсын сөхөж харья.
1922 оны . сарын 6 сарын 1-нд одоогийн Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр Улала нийслэлтэй Ойрадын автономит муж байгуулагдсан байна. 2012 онд автономит мужийн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү автономит муж нь тухайн үедээ ойродын биш ойрадын гэж нэрлэгдэж байсан тухай нэг удаа ч дурссангүй. Бүгд л энэ фактыг чимээгүйхэн тойрч өнгөрөхийг хичээж байлаа.
1932 оны 3 сарын 2-нд уг мужийг Ойродын автономит муж гэж өөрчлөн нэрлэсэн байна. Ойрадыг Ойрод болгож өөрчилсэн хэрэг. Ганц үсгийн төдий шалихгүй өөрчлөлт. Гэвч энд уугуул ард түмнийг өнгөрсөнөөс нь салгах гэсэг далд санаа явж байлаа.
1948 оны 1 сарын 7-нд түүхч Л.Потапов болон орон нутаг дахь түүний хамсаатануудын зүтгэлээр Горно-Алтайн автономит муж болж өөрчлөгдсөн бөгөөд Ойрод-Тура хотыг Горно-Алтайск гэж өөрчлөн нэрлэсэн байна. Хүний анхаарал татах гойд юмгүй газар орны нэр засаг захиргааны нэр томьёо болж хувирав.
Ийнхүү үр сад нь Рейхастагийн ханан дээр би ойрод (я-ойрод) хэмээн омог дүүрэн бичиж байсан ард түмэн нэг л мөчид уугуул нэрээ алдсан байна. Алтайц гэдэг үгэнд муу юм байхгүй л дээ. Алтайц гэдэг бол алтайн оршин суугч гэсэн үг, бүх юм зөв, бүх юм логикийн дагуу. Гэхдээ энд миний санааг олон жил амраахгүй байгаа нэг «но» байдаг юм. Юу вэ гэхээр манай БНУ-д амьдардаг хэн ч байсан өөрийгөө алтайц гэж нэрлэж болно. Өөрөөр яаж нэрлэх юм бэ. Гэтэл зэргэлдээх Алтайн хязгаарт спортын нэвтрүүлгийн тайлбарлагч: өчигдөр алтайчууд кемеровчуудыг 2:0-иор хожлоо гээд л тайлбарлаж байдаг.
Тэгэхээр яаж “жинхэн алтайчуудыг” бусад алтайчуудаас ялгах юм болж байна аа?
66 жилийн өмнө болсон үйл явдалыг эргэн саная.
Автономийн нэрийг танихийн аргагүй болтол нь өөрчлөөд манай түүхтэй биднийг холбож байсан юм бүхнийг устгахаар улайран дайрчээ. Энэ үед “Кызыл Ойрот”(Улаан ойрод) нэртэй байсан мужийн сонинийг “Алтайдын Чолмон” (Алтайн Цолмон) болгож өөрчилсөн байна. Хамтрал, үйлдвэр албан байгууллагуудын нэрнээс ойрод гэдэг үгийг хуу авч хаяжээ. Ойрод гэдэг үгийг хуучирсан үгийн ангилалд оруулсан байна.
Алтай гэдэг газар зүйн нэр зэргэлдээх Алтайн хязгаар төдийгүй Хакаст түгээмэл хэрэглэгддэг. Тус БНУ-ын 8 районы 1 нь Алтайн район буюу хакасаар Алтай аймагы гэж нэрлэгддэг. Тэгэхээр эндэхийн оршин суугчид бас алтайчууд болж таарах уу?
Хакас хэлэнд качин, сагай, кызыл,шор гэсэн 4 үндсэн аялга байдаг. Качинчууд нь Ойрдын хаант улс унасны дараа Хакаст ирсэн дөрвөд-ойрдуудын үр сад бөгөөд хакасын зүүн хэсэгт, тэр дундаа Алтай аймагт амьдардаг. Хакасуудын дунд хыргас-ойрод, хасха-ойрод болон бусад сөёкүүд(овог ястанууд) байдаг. Алтайчууд ба хакасуудын овог нэрэнд ч Адыкаев ба Түкпеев, Боргояков ба Кайдарков гэхчлэн ижил төстэй юмнууд их бий. [Бутанаев В. Я. Хакасын ястан ба овгийн үүсэл. Абакан. 1994].
Алтайчуудын ой тойнд одоогийн казахстаны улсын Зүүн казахстан мужын нутагт өвөг дээдэс нь нутагладаг байсан цаг үеийн тухай дурсамж үлдсэн байдаг. Газар орны нэрүүд ч энэ нутгийн жинхэн эзэд нь хэн болохыг тодорхой хэлээд өгнө. Жишээлбэл эндэхийн хамгийн том нуур нь Зайсан нуур гэдэг нэртэй. Гэтэл өнөөдөр зэргэлдээх улсад бүх томхон газар орны нэрийг хасаг болгон өөрчилж байна.Семиплатинск гэхэд л Семей болсон. Ийм үг хасаг хэлэнд байхгүй л дээ, гэхдээ л хасаг нэр шиг л сонсогдож байгаа биз дээ.
Семиплатинск гэдэг нэрийг оросууд зүгээр ч өгчихөөгүй, тэнд долоон сүмээс бүрдсэн цогцолбор байсан гэдэг. 1734 онд түүх ч Г.Миллер энэ цогцолборыг олж илэрүүлэн “Семь-Палат гэгдэх байгууламж Эрчис мөрний зүүн эрэгт орших бөгөөд хальмгууд түүнийг Дархан Доржийн хийд гэнэ. Дархан Дорж гэдэг тахилч энэ цогцолборыг барьж нэг хэсэг дотор нь өөрөө амьдардаг байсан юм байх” гэж бичиж үлдээсэн байдаг.Энэ мужид одоо Урианхай гэдэг суурин байх бөгөөд өмнөд сибирийн “ойн” овогуудыг урьд урианхай гэдэг байсан.
Бүр 16 зуунд ойрдуудын зарим нь Их Алтайгаасаас баруун тийш шинэ газар хайж явсаар ижил мөрний сав нутагт шилжин сууж улмаар Хальмгийн хаант улсаа байгуулсан байдаг. Хальмаг гэдэг нь түрэг хэлний “үлдэгдэл” гэдэг үг гэх бөгөөд өөр нэг утга нь “мусульман бус” болно.
17 зуунд төв азид хүчирхэг Ойрдын Хаант улс байгуулагдав. Хасгууд удаан хугацаанд энэ улсын вассал байсан юм. Сүүлийн үед Казахстаны ерөнхийлэгчийн ивээлээр Абылайн тэргүүлсэн хасгийн баатрууд ойрдуудыг хэрхэн толгой дараалан “бут цохиж” байсан тухай өгүүлсэн “Нүүдэлчин” гэх маягийн кинонууд гарах болов. Гэвч иймэрхүү “кинонуудад” Амарсанаан удирдсан ойрдууд хасгуудтай хамт Чин гүрний эсрэг тулалдаж явсан тухай яагаад ч юм огт дурдахгүй өнгөрөхийг хичээх юм. Хасгийн султан Абылай Ойрдын Хаант улсын тэргүүн Галданцэрэний өргөмөл хүү байсан бөгөөд бага насаа ойрдын ноёдын хүрээнд өнгөрөөсөн байдаг.
Яваандаа Абылай Ойрдуудаас хөндийрч, Чин гүрний талд орсон юм. Ойрдын хаант улс унсаны дараа хүн амын ихэнх нь хядагдаж, ихээхэн тооны ойрдуудыг хасгууд олзлон авч явсан байдаг. Зүүн казахстан мужийн хасгуудын дотор толенгүт гэж овог байх бөгөөд тэд Казахстаны өөр хаана ч байдаггүй юм. Толенгүтүүд нь олзонд явсан теленгүүдүүдийн үр сад, өөрөөр хэлбэл Кош-Агач, Улаган районуудад амьдардаг алтайчуудын садан төрөл бололтой.
Теленгид буюу теленгүүт гэдэг нь теле гэдэг үгнээс гаралтай. Монголчууд –нг дагавар , оросууд –ут дагавар залгаж теленгут болгосон байна. Телеуты гэдэг үг ч эндээс үүсэлтэй. Теленгидүүд нь нэр нь орос ба монгол маягаар өөрчлөгдсөн нэг ард түмэн юм. Телеутууд нь өөрсдийгөө теленгит гэж нэрлэдэг гэж Радлов бичсэн байдаг. [Потапов А.П. Очерки народного быта тувинцев. 1969]. Улаган болон Кош Агачын зэргэлдээх районуудад амьдардаг тувачуудын дунд Уулын Алтайгаас гаралтай телек овгийнхон давамгайлдаг.
Умард алтайчууд нь хөрш тува болон хакасуудын хэлний онцлогийг шингээсэн тул илт ялгагддаг аялгатай. Жишээлбэл тувачуудын хуучин нэрийг туба гэдэг байсан бөгөөд бүр хуучны оросын бичиг баримтад туба гэж дурьдсан байдаг. Яваандаа тува гэх болсон бөгөөд одоо тыва гэдэг болсон. Манай Маймин, Чой, Турочакийн районы тубаларууд харин энэ нэрээ хэвээр нь хадгалан үлдсэн байна.
Ер ингэхэд алтайчууд өөрсдийгөө ойрдууд гэж үздэг байсан юм болов уу? Яагаад чухам ойрад гэдэг нэртэй улсыг 20 дугаар зууны эхээр сэргээн байгуулахыг оролдож байсан юм бол гэдгийг тодруулахын тулд түүхийн хуудсыг сөхөж үзье.
Томскийн профессор В.Сапожников 18 дугаар зууны дундуур “Оросын Алтайгаар” хэмээх бүтээлдээ алтайчуудын нууцлаг толгойлогчийн талаар дурьдсан байдаг. Энэ бүтээлд “Кан- Караколийн газрыг Алтайн Ерөнхий захирагч болох Зайсан-Омбын нутаг гэж нэрлэдэг байсан” гэжээ. Оросын хилийн эрх баригчид түүнийг таван дөчиний захирагч болохыг сайн мэддэг, тийм ч учраас түүнтэй ажил хэрэг явуулдаг байж. Түүний нэр В.Радловын алтайчуудаас авсан нэрсийн жагсаалтад байгаагүйг тухайн үеийн нийгмийн уламжлал, ёс заншилтай холбон тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл нэр хүндтэй захирагч ноёд болон тэдгээрийн нэр усанд онцгой ханддаг байсан байна. Захирагч нарын нэрийг хэлэхээс зайлсхийнэ. Энгийн ардууд барагтай бол мэдэхгүй бөгөөд эзний тухай өөр үгээр төлөөлүүлэн ярих ёстой. Омбо гэдэг бол хамгаалагч гэсэн утгатай төвд үг бололтой. Оросын түшмэдүүд үүнийг захирагчийн өөрийнх нь нэр гэж ойлгоод заримдаа илтгэл, тайландаа “Омбо” гэж өөрийнх нь нэр маягаар буруу хэрэглэдэг байжээ.
Г.Потаниний 1745 оны түүхэн тэмдэглэлүүд нь овгуудийн сурвалжит ноёд болох зайсангууд хэдэн жилийн турш Алтайд биш Зүүнгарын хааны хүрээнд байсан болохыг нотлодог. Тэрчлэн оросууд Омбын харьяатуудын үйлдсэн халдлагатай холбоотой бүх гомдолыг Зүүнгарын хаан Галданцэрэнд тавьдаг байсан нь сонирхол татдаг.
Омбын өндөр эрх мэдэл,байр суурийг А.Волковын 1748 онд үйлдсэн тайлан бас харуулдаг юм. Тэрээр энэхүү тайландаа “Алтайн зайсанууд оросуудад биш зөвхөн Галданцэрэнд захирагддаг” тухай ерөнхий зайсаны захиаг дурьдсан байдаг.
Омбо маш том улс төрийн жин, нөлөөтэй байсан бөгөөд эрх мэдэл нь Уулын Алтай төдийгүй, ойр орчмын нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Амарсанаа Даваачийн эсрэг тэмцэлдээ түүний дэмжлэгийг авна гэж найдаж байсан нь тохиолдолын хэрэг биш юм. Хожим тэрээр Чин гүрний эсрэг тэмцэл хийхдээ алтайн зайснуудаар дамжуулан халхын Чингүүнжав ноёнтой холбоо барьж байв.
Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн (Горный Алтай) нутаг дэвсгэрийг “Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Энэ бол санамсаргүй хэрэг биш юм. 20 дугаар зууны эхээр Алтайчуудын дунд их яригддаг байсан Ойрод хан буцаж ирэх тухай домгийн баатар нь Галданцэрэн гэдэг бодит хүн билээ. Түүний дүүг Лувсан Шоно гэдэг байсан бөгөөд алтайчуудын аман зохиолд домогт Шуну баатар хэмээн орсон юм. Ойрад-Алтайчуудын том байсан цаг үе нь Ойрдын ( Зүүнгарын хаант улс)хаант улстай холбоотой байсан бололтой. Тийм ч учраас манай ард түмний үлгэр домог, туулийн ертөнцөд энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.
Ойрдын хаант улс унасаны дараа алтайчууд оросын эзэнт улсын бүрэлдхүүнд орсон бөгөөд хатан хаанд бичсэн оросын эзэнт гүрэнд дагаар орох тухай бүх өргөдөл,хүсэлт нь ойрдын тод бичгээр бичигдсэн байдаг. Гэвч уг бичгийг буддийн лам Заяа Бандид зохиосон болоод ч тэр үү алтайд үнэн алдартны шажин дэлгэрүүлэх арга хэмжээний (Алтайская православная миссия) үеээр энэ тухай дурьдалгүй өнгөрсөн байна.
Түүнээс хойш 100 жил өнгөрч, оросын эзэнт улс сүйрсэний дараа оросын сибирийн салан тусгаарлах үзэлтнүүд(сибирские областники)1 алтайчуудыг Их Ойрдын сэргэн мандалтын суурь дэвсгэр болно гэж үзэж байв.
1918 оны 3 сарын 7-нд Уулын Думын (Горная Дума) хуралдаан болж, илтгэгч В.Анучкин “хуучин Ойрд улсын бүрэлдхүүнд орж байсан оросын алтай(одоогийн Зүүн Казахстан муж, Алтайн хязгаар, Алтай БНУ), минусинскийн нутаг (Хакас, Уулын Шор), урианхай (Тува), монгол алтай ба зүүнгар(одоогийн БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит Муж) зэрэг газар нутгийг бие даасан БНУ болгон нэгтгэх шаардлагатайг” цохон тэмдэглэсэн байна. Энэ үед Г.И. Гуркин2 бүр үнэнээсээ 2 давхар овог хэрэглэж эхлэв. Бүр “ Чорос Гуркин” гэж гарын үсэг зурдаг болов. Чорос овгийнхон Ойрдын хаант улсын эрх баригч овог байсан юм. Гуркин болон сибирийн салан тусгаарлагчид шинэ БНУ ямар нэртэй болохыг, улсын тэргүүнээр хэнийг тавихаа тооцоолж байлаа.
Үйл явдалын цаашдын өрнөл үндэсний автономиуд нэгдэж, шинэ улс байгуулагдахад хүргэхгүйн тулд Л.Потапов зэрэг эрдэмтэд түүхэн үйл явцыг өөрөөр тайлбарлаж эхлэсэн байна. Биднийг ойрдуудтай холбосон юм бүхнийг салан тусгаарлах үзэл гэж тооцдог болсон…
Гэвч цаг хугацаа байран дээрээ зогсдоггүй юм байна. Ойрдын Хаант улсын үед бий болсон Зайсаны тогтолцоог Алтайн БНУ-д сэргээсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Хэдийгээр шүүмжлэлд их өртсөн ч гэсэн зайсан цолыг сэргээв. Алтайчуудын бүх томоохон овогууд зайсангаа сонгов. Тэдэнтэй БНУ-н ерөнхийлэгч уулзаж, бүс нутгийн амьдралын чухал асуулуудыг хэлэлцэж байна.
Бидний эргэн тойронд ойрдууд гол тоглогчид нь болсон үйл явдалууд өрнөсөөр. Хөрш Монгол улсад л гэхэд ойрд гаралтай Ц.Элбэгдорж ерөнхийлэгчөөр сонгогдоод ажилллаж байна.Хүчирхэг байлдан дагуулагчдын үр сад энэ удаад төрийн тэргүүнээрээ ойрд овгийн хүнийг сонгожээ. Улсын аюлгүй байдал, батлаг хамгаалахтай холбоотой чухал албан тушаалуудад ч ойрдууд ажиллаж байна. Монголын ард түмэн тэдэнд итгэж байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс болон БНХАУ-ын нийслэлд хэд хэдэн удаа ойрдуудын фестиваль болсон байна. 2012 онд Бээжинд болсон фестивальд анх удаа манай БНУ-ын төлөөлөгчид оролцов. Албан ёсны биш боловч манай БНУ –ын шинжлэх ухаан, бизнесийн хүрээлэлийн төлөөлөл болох Мэргэн Клешев, Тандак Тысов нар оролцож ихээхэн хүндлэл хүлээж байв. Эдгээр фестивалийн үеээр ойрад түмний наадмыг олон ард түмний уугуул нутаг болох Алтайд тэмдэглэх тухай яригдаж ирэв. Ийм арга хэмжээ нь нэгэн цагт Ойрдын хаант улсын бүрэлдхүүнд орж явсан ард түмнүүдийн соёл, оюун санааны нэгдэлд ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
1 Сибирийн салан тусгаарлах үзэлтнүүд(сибирские областники): 19-р зууны 2 дугаар хагас, 20 дугаар зууны эхэн үеийн Сибирийн автономит хөгжлийн үзэл баримтлалтай нийгэм, улс төрийн урсгалын төлөөлөгчид(Г. Н. Потанин, Н. М. Ядринцев гэх мэт)
2 Г.И.Гуркин: Григо́рий Ива́нович Гу́ркин (1870 —1937) , алтайн анханы мэргэжлийн зураач, И. И. Шишкиний шавь, теленгидийн хаан Коннайн удам, чорос овгийн төлөөлөгч.
Земля ойратов - Алтай
Арчын Торбоков
21.07.14
Спросим себя: кто является коренным народом Большого Алтая? Если алтайцы, то они должны считаться истинными хозяевами Алтая, разделённого границами четырёх государств. Но где они в Китае, Монголии или Казахстане? Алтайцев там нет. Зато есть ойраты.
Заглянем в исторические анналы.
1 июня 1922 года была образована на территории современной Республики Алтай - Ойратская автономная область со столицей в Улале. В 2012 году, отмечая 90-летие Ойротской автономной области на территории республики, об этом ни разу не упомянули, что она называлась Ойратская, а не Ойротская. Все старательно обходили этот факт стороной.
2 марта 1932 года область была переименована в Ойротскую автономную область. То есть из Ойратской – в Ойротскую. Вроде изменение незначительное, всего на одну букву. Но умысел был: оторвать коренной народ от своего прошлого.
7 января 1948 года по наводке историка из Барнаула - Л.Потапова область была переименована в Горно-Алтайскую, а город Ойрот-Тура превратился в Горно-Алтайск. Безликое географическое обозначение превратили в административное наименование.
Так народ, чьи сыновья гордо расписывались на стенах поверженного Рейхстага «я – ойрот!», в одночасье потерял своё исконное имя. Ничего плохого в самом слове нет: алтаец – житель Алтая, всё верно и логично. Есть только одно «но», и оно не даёт мне покоя много лет. Дело в том, что алтайцами могут именовать себя все живущие в нашей республике. По-другому и не скажешь. В соседнем Алтайском крае, к примеру, спортивный комментатор вещает: вчера алтайцы победили кемеровчан со счётом 2:0!
Как же теперь отличить «настоящих» алтайцев от всех остальных алтайцев?
Вернёмся к событиям, происходившим у нас ровно 66 лет назад. Изменив до неузнаваемости название автономии, ретиво взялись за уничтожение всего, что связывало нас со своей историей. В это время областную газету «Кызыл Ойрот» переименовывают в «Алтайдын Чолмоны». С названий колхозов и предприятий срочно стирали всё, что связано было со словом «ойрот». Само слово перевели в разряд «устаревших».
А географическое название Алтай характерно не только для соседнего Алтайского края, но и Хакасии. Один из восьми районов республики называется Алтайский район, по-хакасски – Алтай аймагы. Все жители района, выходит, тоже алтайцы?
В хакасском языке существует четыре основных диалекта: качинский, сагайский, кызыльский и шорский. Сами качинцы являются потомками ойратов-дербетов, пришедших в Хакасию после распада Ойратского ханства. Они как раз живут в восточной части Хакасии, в том числе и в Алтайском аймаке. Среди хакасов есть такие рода, как ойрат хыргыс, ойрат хасха и другие. Да и фамилии хакасов и алтайцев во многом схожи: Адыкаевы и Тюкпеевы, Боргояковы и Кайдараковы [Бутанаев В. Я. Происхождение хакасских родов и фамилий. Абакан. 1994].
В памяти алтайцев остались времена, когда их кочевьями были земли Восточно-Казахстанской области нынешнего Казахстана. Топонимика явно «говорит» об истинных хозяевах этой земли. Например, здесь самое большое озеро - это Зайсан. Сегодня в соседнем суверенном государстве все крупные географические наименования переделывают на казахский лад. Семипалатинск стал Семей, хотя такого слова в казахском языке нет. Зато звучит как бы по-казахски…
Семипалатинск был назван русскими не просто так, там находился комплекс из семи буддийских храмов. В 1734 году историк Г.Миллер обнаружил этот комплекс и описал его: «…так называемые «Семь-Палат» лежат на восточном берегу Иртыша... калмыки называют их Дархан-Зорджин-Кит, говоря, что здания эти построил некий жрец Дархан-Зорджи, который и пребывал в них». В этой же области ныне находится село Урянхайка. Урянхайцами раньше именовали «лесные» племена Южной Сибири.
Ещё в XVI веке часть ойратов из Большого Алтая в поисках новых земель переселилась на Волгу, в дальнейшем образовав там Калмыцкое ханство. Слово «калмык» с тюркского значит «остаток», ещё одно значение этого слова - «не мусульманин».
В XVII веке в Центральной Азии образуется мощное Ойратское ханство, чьими вассалами на долгое время станут казахи. В последнее время с подачи казахского президента стали выходить фильмы типа «Номад», где рассказывается, как славные казахские батыры во главе с Абылаем разбили наголову ойратов. Но в подобных «картинах» почему-то стараются не упоминать, как ойраты во главе с Амыр-Саной вместе с казахами воевали против Цинской империи. А казахский султан Абылай всё своё детство провёл при ставке ойратских князей, поскольку являлся приёмным сыном главы Ойратского ханства Галдан-Церена.
В дальнейшем Абылай предаст ойратов и перейдёт на сторону Цинов. После падения Ойратского ханства большая часть населения была истреблена, многие уведены в плен казахами. В настоящее время среди казахов есть род толенгут в Восточно-Казахстанской области - и нигде больше. Толенгуты, скорее всего, и есть потомки попавших в полон теленгитов, т.е. алтайцев живущих в Кош-Агачском и Улаганском районах.
Теленгит или теленгут происходит от слова «теле». Суффикс «-нг» добавляли монголы, а русские «-ут». Отсюда и телеуты. Это один народ, название которого изменено на русский и монгольский лады. Ещё Радлов писал, что телеуты называли сами себя термином «теленгит» [Потапов А.П. Очерки народного быта тувинцев. 1969].
Среди тувинцев, живущих в сопредельных районах с Улаганским и Кош-Агачским, преобладает род телек, они являются выходцами из Горного Алтая.
У северных алтайцев имеются ярко выраженные говоры, потому как вобрали в себя языковые особенности соседних тувинцев и хакасов. Например, старое название тувинцев было «туба», их ещё в русских документах называли «тубинцами». Постепенно этот термин стал «тува», теперь «тыва». У нас же тубалары в Майминском, Турочакском и Чойской районах своё имя сохранили неизменным.
Теперь обратимся к историческому прошлому, чтобы понять: считали ли сами алтайцы себя ойратами и почему пытались возродить республику в начале XX в. именно с именем Ойрат?
В исторических документах загадочный глава алтайцев в середине XVIII в. описан томским профессором В.Сапожниковым в работе под названием «По Русскому Алтаю». Там сказано: «кан-каракольскую землицу называли резиденцией главного правителя Алтая – зайсана Омбы». Русские пограничные власти совершенно определённо знали, что он глава пяти дючин, и вели с ним дела. Отсутствие его имени в перечне, полученном В.Радловым от алтайцев, объясняется традициями тогдашнего общества. Имеется в виду обычай особого отношения к почитаемым правителям и их именам. Упоминания имён правителей надлежало избегать. Простолюдинам эти имена часто вообще оставались неизвестными, а о владыке предписывалось говорить иносказательно. Омбо – это тибетское имя, охначающее «защитник». Русские чины думали, что это его имя или фамилия, потому в своих рапортах иногда ошибочно писали «Омбин».
Исторические записи учёного Г.Потанина 1745 года свидетельствуют, что родовые аристократы – зайсаны алтайцев несколько лет не были в Горном Алтае, а находились в резиденции у главы Ойратского ханства. Интерес также представляет, что все жалобы на набеги людьми Омбо русские писали не кому-нибудь, а на имя самого ойратского хана Галдан-Цэрэна. Высокий статус Омбо доказывает рапорт А.Волкова в 1748 году, где приводится письмо главного зайсана, в котором говорится, что «алтайские зайсаны не подсудны русским, а только Галдан-Цэрэну».
Омбо имел очень весомый политический вес, его власть распространялась не только на Горный Алтай, но и на прилегающие территории. Не случайно на его поддержку рассчитывал сам Амыр-Сана в борьбе против Табачи. Именно через зайсанов Алтая во время восстания против империи Цинь он позднее поддерживал связь с князем халхов Чингунжавом.
Исследователь Г.Потанин в своей работе под названием «Материалы для истории России» отмечал, что территория Горного Алтая на русских картах начала XVIII века обозначалась как «Земля Галдан-Цэрэна». Это не случайно. В основе алтайского популярного мифа про ожидаемое возвращение Ойрот-хана в начале XX в. лежит реальная личность – Галдан-Церен. Его брат, которого звали Лоузанг-Шоно, войдёт в фольклор алтайцев как легендарный баатыр Шуну. Видимо, времена величия ойратов-алтайцев были связаны с Ойратским (Джунгарским) ханством. И это сохранилось в эпическом сознании нашего народа.
После падения Ойратского ханства алтайцы войдут в состав Российской империи. Все обращения к русской императрице с просьбой принять в подданство будут написаны ойратским письмом «тодо-бичик». Во времена Алтайской православной миссии об этом будут умалчивать, поскольку создал эту письменность буддийский лама Зая-Пандита.
Через сто лет после крушения империи русские областники рассматривали алтайцев как основу для воссоздания великой Ойратии.
Чуть позже, 7 марта 1918 года Горная Дума проводила съезд, на котором докладчик алтаец В.Анучин выступил о «необходимости объединения бывшего государства Ойрат в самостоятельную республику, а именно: Русский Алтай (ныне это Восточный Казахстан, Алтайский край и Республика Алтай), земли минусинских туземцев (Хакасия, Горная Шория), урянхайцев (Тыва), Монгольский Алтай и Джунгарию (нынешний СУАР, Китай)». В это время Г.Гуркин не забавы ради принял двойную фамилию. Он стал подписываться «Чорос-Гуркин». Род «чорос» в Ойратском ханстве был правящим. Гуркин и областники знали, как будет именоваться будущая республика, и кто будет ее главой.
Дабы в дальнейшем не допустить объединения национальных автономий и создания новой республики, такие учёные, как Л.Потапов, стали давать иную трактовку историческим событиям. Всё, что связывало нас с ойратами, в их работах считается «сепаратизмом».
Но время не стоит на месте. Не случайно в Республике Алтай возродился институт зайсаната, который был создан во времена Ойратского ханства. Несмотря на критику, титул зайсана восстановлен. Все крупные роды алтайцев избрали своих зайсанов. С ними встречается глава республики, чтобы обсудить наиболее острые проблемы в жизни региона.
В окружающем нас мире происходят события, ключевыми игроками в которых всё чаще выступают ойраты. В соседней с нами стране президентом стал ойрат Элбэгдорж. Монголы, потомки могучих завоевателей, сделали в этот раз своим предводителем представителя ойрата. На ответственных постах, связанных с безопасностью государства и его обороны тоже работают представители ойраты. Значит, ойратам монгольский народ верит.
Уже не раз фестивали ойратов мира проходили в столицах Китая и Монголии. В 2012 пгоду на таком фестивале в Пекине впервые участвовали представители нашей республики. Пусть пока неофициальная делегация, тем не менее выходцы из научных и бизнес-кругов Мерген Клешев и Тандак Тысов были на виду и в почёте.
На подобных мероприятиях всё чаще говорят о скором проведении праздника ойратов на священной прародине многих народов – в горах Алтая. Такие мероприятия несомненно служат духовно-культурному единению народов, некогда составлявших Ойратское ханство.
Сэтгэгдэл0
saihan bn shuu
ойродын биш ойрадын гэх мөртлөө ойрдын гэж бичих нь юу вэ?
Altai gedeg ner tugeemel bdag ni altain nuruu oros hyatad mongol ulsiin nutgiig damnaj bdagtai holbootoi.oiraduudiig altai gej nerlesen ni buriad mongoliig zugeer buriad urianhaig tuva gej oorchilsontei adilhan.
Ойрадын хүчирхэг улсаа сэргээн байгуулах юмсан тэгээд Нэгдсэн Монгол улсын нэг бүрэлдэхүүн хэсэг болмоор байна. Манай Ойрадын нутаг Шинжаан-Уйгарын ӨЗО-ны хойд хэсэг, Ганьсу мужийн баруун хэсэг, Хөхнуур мужийн хойд хэсэг, Казахстаны зүүн тал болох Алмата, Астана, Уст-Каменегорск Зайсан нуур, Тарвагатайн нуруу хамарсан нутаг, Киргиз улсын Иссык Куль нуурыг тойрон хүрээлсэн нутаг, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын нутаг, Тува, Кузбасс, Хакас, Омск хавийн нутаг багтана. Дээр нь Монгол улсын баруун 3 аймаг хамаарна. Нийлээд лав 3 сая 200 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг байгаа. Энэ бол одоогийн Монгол улсын нутгаас даруй 2 дахин том газар нутаг гэсэн үг.
Naadah chini bielehgui moroodol bn.hervee bielvel mongolchuud hun amiin tsoonh ni bolno.3say bolchloo.oorsdoo l ulam olon bolohoo bodoe.
Mongol Mongoldoo tsoonx ni bolno gedeg ni teneglel... adilxan Mongol xvmvvs bj
Нээрээ аймаар том нутаг бншд. Ийм их нутгийг эзэгнэн бусдыг ч нөлөөндөө байлгаж байсан хүчирхэг ойрадын дээдсээрээ бахархаж бн.
Hereg ynz buriin ym Mongold tohioldood hund baidald orvol ta buhen hodolsugei
Гэхдээ Алтайчууд чинь түрэг хэлтэй бол, Ойрадууд чинь Монгол хэлтэй шүү дээ.
Tuva ch gesen tureg helten.mongol tuurgatnii dotor bbagtaad l yavaad bdag biz dee
тувачуудын жинхэнэ нэр нь тува/тыва боловч урианхай гэсэн нэр давхар хэрэглэхийг оролддог. урианхай гэх нэр тувачуудад санамсаргүй байдлаар хамаарагдах болсоныг тувачууд ашиглаж монгол урианхайчуудын түүхийг өөрийн болгох оролдлого хийдэг. 14-17-р зууны үед 3 урианхай байсан:1. тува урианхай тагнын нуруу хавьд, 2. алтайн урианхай Алтайд.3 зүүн түмэний Ляодуний урианхай одоогийн хятадын ляодуний хойгт байсан ч бослого гаргаж Даян хааны тушаалаар бусад түмэнд хуваагдан бутарсан. Алтайн урианхай, Ляодуний урианхай нь Бурхан Халдуны монгол урианхайчуудаас гаралтай. тува нь монгол түрэг холимог гаралтай. Алтайчууд монголын талаар өөр өөр үзэлтэй байдаг. 1. алтайчууд бол түрэгүүд тиймээс монголд төдийлөн ач холбогдол өгч харилцах хэрэггүй. 2. алтайчууд түрэгүүд боловч монгол, түрэг Алтайн язгуурын хэлнээс салбарласан нэг гаралтай нүүдэлчин ард түмэн мөн бид монголын олон улсын харъяанд эртнээс нааш байсан тул харь иргэншилтэй хятад, оростой биш Монгол улстай ойр дотно харилцах хэрэгтэй, ойрдын түүхийг мартаж болохгүй, ойрдын түүх алтайчуудад ч бас хамаарна. 3. зарим хэсэг нь алтайчууд түрэгүүд гэж үздэг ч ойрд нэрийг ашиглаж ойрдын түүхийг өмчлөх өөрийн болгох оролдлого хийдэг. тувачууд урианхайг зөвхөн өөрийн түүх болгохыг оролддог шиг. 4. алтайчууд түрэгүүд гэж үздэг ч панмонголизмийг дэмждэг хэсэг
Uul ni sayahan boltol mongoliin bureldehuund bsan.1869 on hurtel.
Uneniig hellee.tuvachuudad sanamsarguigeer onogdson urianhai ner n mongolchuudiin talaar medleg homs orosuudaas bolson gej sonsoj bsan. Orosuud mongol uriangaig tuvatai holij hutgaad tuvagiin nutgiig Urianhaiskii krai gej nerleed ter anduural n ter chigtee hadgalagdaad uldchihsen bololtoi.mongol helt altain urianhaichuudiig hentiin nuruunaas baruun tiish nuugeed ulmaar oiradiin bureldehuund oroh bolson gej uzdeg.magadgui tuvachuud urianhaichuudad hariyalgddag hariyat irged baisan baih.uuliin altaichuud n zuungariin hariyat baisan shig.
Тувачууд тува гэж нэрлэгдэхийг хүсдэг. Харин монголын хуучин засаг төрийнхөн тувачуудыг Урианхай гэж нэрлэхийг шаардаж ирсэн юм шүү.
тувачууд урианхай нэрийг орхих дургүй. Сүбэдэйн хөшөөг нийслэл Кызылдээ босгосон. https://mn.wikipedia.org/wiki/Алтайн_Урианхай
Алтайчууд бол ойрадын үлдэгдэл болох нь тодорхой. Анх Ойрадын БНУ гэж байгуулагдсан юм билээ. Одоо харин нийт хичнээн хүн амтай, цорос, дөрвөд, өөлд торгуудууд тус бүр хичнээн байгааг тоолж гаргах хэрэгтэй.
Altaichuud Mongol helten mongol ugsaatan bish gd bhad.tednii dund dorvod torguud bhgui.Ih mongol ulsiin yeyes mongol ulsiin bureldehuund bagtaj yavsan tuuhtei bolohoor mongol tuurgatnii toond oruuldag.
Алтай, ойрад, тыва, хакас, казах бүгд монгол гаралтай, хэл ярианд нь түрэг хэл их, бага хэмжээгээр холилдсон угшил нэгтэй ард түмэн. Уулын Алтайд иймэрхүү судалгаа их байх нь аргагүй. Харин манай ерөнхийлөгч ойрад гаралтай юм байж, хятад гэж буруу бичээд байдаг юм байх.
Их сайхан байгальтай нутаг байдаг. Гол нь үнэхээр сүртэй. Дан уул нурууд.... Уулын усан завины аваргууд энэ нутгаас төрдөг юм билээ
АЛТАЙЧУУД БОЛ ТҮРЭГ ХЭЛТЭН ХҮМҮҮС. БУРИАД ОЙРДООС ШАЛ ӨӨР ЮМ БИЛЭЭ. ГЭХДЭЭ ҮРЭГ БИШ, МОНГОЛ ТАЛЫГ ДАГАНА ГЭСЭН БОДОЛТОЙ ЮМ БИШ ҮҮ
Элбэгдорж юуных нь Ойрд байхав дээ. Инээдтэй юм.
Захчин чинь ойрадууд хил хязгаараа мануулахаар 4 ойрадаас хүн ам татан бүрдүүлсэн үүсмэл аймаг. Торгууд, дөрвөд, хошууд, хойд 4 оролцож бүрэлдүүлсэн. Тэрэн дундаа торгуудаас дийлэхнийг нь татсан гэдэг юм. Тэгэхээр чинь типичный ойрад хүн блгүй яахав. Даанч үргэлж худлаа шааж ойрад хүний нэрийг хугалж явдагт нь дургүй хүрдэг юм. Ойрад хүний онцлог бол хэлсэндээ хүрдэг, хэхэрсэнээ залгидаггүй. Өргөсөн тангарагтаа үнэнч, урваж шарвахыг үздэггүй зан чанартай. Элбэгдорж бол хэлсэндээ хүрдэг зан чанарын яг эсрэгээр нь байдаг тул ойрад биш харин халх байх гэж бодож бн.
elbegee shig halh hun baihguiee
Шинжаны хятад хүн биз дээ
Муу гэхээр л Халх гэнэ. Хуцаад байгаарай. Эби угаасаа л Ойрд ш дээ
Алтайчууд гэж нэрлэгдэж буй алтайн урианхай, хакас,тувачууд түрэг хэлтэй нь үнэн.Гэхдээ тэдний хэлэнд их хэмжээний монгол үг, монгол хэлний нөлөө байдаг. Мөн соёлын хувьд ялангуяа алтайчууд ба тувачууд монголчуудтай нийтлэг юм ихтэй. Түрэгүүд ялангуяа пантюркистүүд сүүлийн үед эдгээр жижиг үндэстнүүдийг нөлөөндөө лавхан авахад чиглэсэн тархи угаалт маш сайн хийж байгаа. Бидэнд ч үндэсний эрх ашиг, геополитик гэж байх ёстой. Наадуул чинь түрэг хэлтэй гэчихээд сууж байхад маш амархан.Гэтэл наадуул чинь түрэг хэлтэй боловч антропологийн хувьд, оюуны ба ахуйн соёлын хувьд бидэнтэй төстэй юм ихтэй. Нийтлэг юм ихтэй түүгээрээ бас бидэн рүү элгэмсдэг. Би хувьдаа тэднийг түрэгжсэн монголчууд, үгүй юмаа гэхэд түрэг ба монголын харилцан үйлчилээс үүссэн завсарын үндэстэн гэж үздэг юм. Тиймээс наашаа элэгсэг хандаж байгаа хүмүүсийг бидэнтэй холбогдог учигаар нь дамжуулаад бидний найз ах дүү болгож л байх ёстой. Энэ бол бидний геополитикийн нэг чиглэл байх ёстой юмаа. Түрэгүүд болохоор "та нар монголчуудтай ямар ч хамаагүй" гэдэг, оросууд болохоор бүр "та нарыг чингисхаан монголчууд дарлаж байсан" гэж тархийг нь угаана. Тэд энэ тархи угаалтандаа "та нар түрэг хэлтэй" гэдэг аргументийг ашиглана.Гэтэл эдний хэлэнд монгол хэлний нөлөө их тэгээд ч үндэстэнүүд хэлээ мартаад уу өөр үндэстний хэл авах тохиолдол хаа сайгүй байна. Буриад, халимагууд орос болчихсон л байгаа биз дээ.Увсад монгол хэлтэй болчихсон хотон хэмээх түрэгүүд байж л байна.Гэхдээ би тэднийг зуун хувь монгол гээгүй, дээр хэлсэнчлэн монгол түрэгийн харилцан үйлчлэлээс үүссэн засвсарын үндэстэн гэж үздэг юм.Тэдний этногенезэд монголын компонент байгаа учираас нааш элэг татаж ирсэнд нь аятайхан хандаж байх ёстой. Тийм ч учираас дээрх өгүүллийг бичсэнд залууд урам өгөх үүднээс өгүүллийг нь монгол руу орчуулаад энэ сайтад хандсан юм. Нийтлэж өгсөнд баярлалаа. Давааням
Чиний зөв, дэмжиж байна.
Yag zov
Zow
алтайчууд угор, монгол, түрэг, скифүүдээс бүрэлдсэн холимог гаралтай угсаатан. хойд хэсгээр нь нутаглаж байгаа нь угор гаралтай, өмнөд хэсгээр нь бга нь монгол, түрэг гаралтай. 14-18 зуунд ойрдын дөрвөд, чорос гэх мэт аймгийн зарим хэсэг нь одоогийн Алтайн БНУ-н өмнөд хэсэг рүү түрэн орж нутаглаж байсан, тэд яваандаа тэр хавийн хүмүүстэй холилдож одоогийн алтайчуудыг бүрэлдэхэд оролцсон. Алтайчуудын хамгийн олон хүнэй овог нь монгол гаралтай найман. мөн мэргид, өөлд гэх мэт монгол гаралтай олон овог бий. улс төрийн бутрал болон манжийн үед монголчууд тэднийг тэлэнгид аймаг, Хатан (Катунь) голын урианхай гэж нэрлэдэг байсан en.wikipedia.org/wiki/Ugric_peoples
Монгол гэхэд хэцүү л хүмүүүс байна даа: Энэ бичлэгээс бол казах, киргиз юм шиг санагдлаа---- https://www.youtube.com/watch?v=YqmTCQQ0Gio
дээрхи нийтлэлийг бичсэн Арчын ТОРБОКОВ Созданные Бурканом гэсэн өөр нийтлэлдээ Алтайн урианхайчуудыг түрэг хэлтэй хүмүүс, Монголд 20,000 тувачууд бдг гээд тува, алтайн урианхайг хольж хутгасан бна. Монголд одоо 3,000 тува л бий, бусад нь монгол хэлтэй, монгол угсаатан болох Алтайн урианхай. Тэр ойрдын ард түмэнд тува, алтай, хакасыг хамааруулсан бна. Гол санаа нь эдгээр угсаатныг зөвхөн угсаатны нийтлэгээрээ нэгдсэн биш улс төр түүхийн хувьд холбоотой бх ёстой гэсэн санаа гаргаж. хакасчууд ойрд, зүүнгар болон монголын бусад улсын харъяанд удаан байсанас монгол соёлын нөлөөнд багагүй хэмжээгээр автсан ч алтайчууд тэднээс соёл, угсаатны хувьд монголчуудтай илүү ойр. тувачууд бүр ойр. хакасыг ойрд гэх нь бүр үндэслэл муутай, тэд ч ойрдтой өөрсдийгөө холбохыг хүсдэггүй. http://gorno-altaisk.ru/istoriya/sozdannye-burkanom
Ed nar setgel n neeree yag naashaa yumuu geheer bas tiim bish humuusee. Zugeer l tuuhend tod uldsen neriig l uuriin bolgoj umchluh zorilgotoi baidag yum bnlee. Ene uuliin altaichuud gehed oirad gedeg neriig uursdduu naah,ert ueesee tuba nertei baisan tsaatanguud ertnii mongol urianhai aimgiin neriig uurtuu umchluh.mongolchuudiig oroldood baigaa shaltgaan n etssiin dundee yurduu l ene.
Оросуудын толгой угаалтаар Монголыг дайсны хэмжээнд үздэг болсон. Монголчууд ирвэл хамаг юмыг монголчлоно гэж тархиа угаалгасан
Aagua ih Mongoliin zah hyzgaariin heden nohduud joohon tomorch oirad hemeeh ulsantsar baiguulsan um baigaa biz uuniig neg ih devergeed demii biz tegeed ch mongoliin tuuhnees oarad mongoliin tuuh gegchiig bur hasaj hayval taarna hoishid dahiad heruul tarj butrahiin tsondon boloh niguurtai
Ойрадын түүхгүйгээр монголын түүх гэж байхгүй. Ер нь өвөрмонгол, буриад гээд бусад монголчуудын түүхгүйгээр монголын түүх гэж бхгүй. Чи новш минь битгий сэрүүн зүүдлээд бай.
Алтайд олон удаа очиж үзлээ. Алтайчууд нь хэлний хувьд түрэг хэл давамгайлсан хэлтэй, буддын шашинтай. Нэг гэм нь Зөвлөлтийн бодлого байсан уу, яасан нь бүү мэд эр эмгүй архичин болчихсон хүмүүс харагдсан.
жижиг үндэснийг Оросчилох бодлого эхлээд түүхийг устгах тэгээд хэлийг нь өөрчлөх эцэст нь архинд оруулах
Манайх эр эмгүй архичин болоогүй гэж үү ??????
АЛТАЙ ХАКАС ТУВА ТЭР БАЙТУГАЙ ЯКУТУУД ӨӨРСДИЙГӨӨ САХА УРИАНХАЙ НЭРТЭЙ МОНГОЛЧУУД ГЭДЭГ САЙН ЯРИВАЛ ХАСАГУУДЫН ГЕНЫ 60 ГАРУЙ ХУВЬ НЬ МОНГОЛ МОНГОЛ ЭЦЭГТЭЙ КИПЧАК ЭХТЭЙ ҮНДЭСТЭН ГЭДЭГ БОЛ ХАЗАРУУДЫГ МОНГОЛ ЭЦЭГТЭЙ ТАЖИК ЭХТЭЙ ҮНДЭСТЭН ГЭДЭГ ТИЙМЭЭС БИД ТОМООР ХАРЖ СОЁЛОО ТҮГЭЭХ ХЭРЭГТЭЙ ИРЭХ ГЭСНИЙГ НЬ АВАХ ХЭРЭГТЭЙ
Зөв ярьжээ. Дэмжиж бн.
demjij bna
якутчуудыг санамсаргүй байдлаар урианхай гэх болсон туватай адил. урианхайгаас гадна ойн урианхай байдаг тэд бол жинхэнэ урианхай биш урцанд амьдардаг хойд зүгт байдаг /Саяны нуруу хавьцаа/ гэж Рашид ад дины Судрын чуулганд бичсэн,Судрын чуулган номын санд монгол хэлээр байгаа тэрийг унш. Якутчууд, тувачууд урианхай нэрийг ашиглаж монгол урианхайн түүхийг өөртөө хамааруулах гэж оролддог. тува нэрийг 7-10-р зуунд Саян хавьцаа байсан Дуба аймгаас гаралтай гэдэгтэй бүх эрдэмтэд санал нйилдэг. ө/х урианхай биш. якутчуудад монголчуудад тйим сайн биш. Түрэгийн хаант улсын үед түрэгүүдэд монголчуудад шахагдаж зүүн тийш ухрахад якутын өвөг гэгддэг курыкан аймаг байгаль нуур руу орж ирэн суурьшсан. хожим 11-13 р зуунд монголчууд хүчрхэгжиж алдсан нутгаа эргүүлэн авч түрэгүүдийг монголоос шахсан. ингэж шахагдсан курыканчууд хйош нүүж одоогйин якут болсон. якутчууд одоо болтол буриадууд якутын нутгийг эзэлсэн гэх мэтээр буриадууд руу дйарч давшилах явдал байнга гардаг. казахуудын хувьд зарим хэсэг нь мгл гаралтай, дийлэнх нь биш.
http://forum.ykt.ru/mviewtopic.jsp?id=1463431
Sanaagiin tuuh buyu zuvhun halhiin tuuhiig uldeeh yum bol mongol gej nerleh argagui yum bolno biz dee sanaa guai. Tom baih durtai tegsen murtluu ter tom yumiig burduulj baigaa busad hesguudiig ni uzen yaddag sonin hun yum
zow xellee
unguts harahad mongolchuudad elgemsej baina uu daa gej bodogdoj boloh ch bur tsaad sanaa n negdmel mongol, hamag mongol geh oilgoltiig evdeh, halh oiraduud hoorondoo urgelj complextei baidgiig dalimduulj dotor n zaaglaj yalgah gesen l sanaarhal shdee. ene uuliin altai, tuvachuud tiim l mongold uneheer elgemsdeg baisan yum bol orosiin bureldhuunees garaad mongold negdeye geh n yaasan yum. hezee ch tegehgui l baihgui yu. uuniig neg ih demjeed baih hereggui. alsdaa urshigtai baij medne.
Хамгийн эхлээд генетик, ургийн овгийн судалгаа хийх хэрэгтэй. Мөн түүхийн судалгааг сайн хийх хэрэгтэй. Зүүнгар улсыг манж халх нар хядахад баруун хойгуур байсан овог аймгууд цаашлан зугатаж хакас макасын дунд орсон байх бүрэн магадлалтай. Хэрвээ монголчууд байгаа нь үнэн бол эдний дунд явуулах бодлогоо ул суурьтай томьёолох ёстой.
ГЕНА МАТРЫН ДУУГ ЯКУТ ОХИН ЯКУТААРАА ДУУЛСАН БИЧЛЭГ ЮТУБ-Б БСАН, ТӨРСӨН ӨДӨР ГЭХИЙГ ЛАВ Л ТӨРСӨН ГЭЖ ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ
ЗҮҮНГАР УЛС СӨНӨСНИЙ ГОЛ БУРУУТАН НЬ ГАЛДАН
Зггнгар улс сөнөсөний гол буруутан бол Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нар юм. Тэд ойрад руу эхэлж дайраагүй бол Галдан бас халх руу цэрэг хөдөлгөх санаагүй байсан юм. Халх ойрадын цааз гэж байгуулаад хоорондоо байлдахгүй гэж тохирчихсон байсан улсууд. Гэтэл Чахундорж эхэлж дайрч дайн өдөөсөн юм.
Ta nar ih jijig harj jijig yarij bna. Bid nar tom harj tom yarij baihgui bol ed dagaj irehgui. Tertei tergui orosuud, turguud ednii tolgoig sain ugaaj baigaa. Bur davraad odoogiin mo golchuud bol manjuud jinhen mongolchuud bol hasaguud gej hurtel yarij baigaa. Iim orchin nuhtsuld bid bidend taatai handdag oron zaig oir havidaa bii bolgoh yostoi.
Зүүнгарын үед хакасуудын дунд цөөн тооны ойрадууд уулаасаа орсон, нэг орос сайт дээрх нийтлэлд энэ талаар бсн, якут хэлний 30-40 хувь нь мгл үг үүгээрээ бусад түрэг угсаатнаас мгл хэлний нөлөөнд хамгийн их орсон ард түмэн гэгддэг. мөн тува хэлний 30 хувь нь мгл үг. энэ нь якутчуудын бүрэлдэхүүнд мглчууд ихээр орсон эсвэл мглтой ойр зэргэлдээ удаан амьдарснаас ч болсон бж мэднэ. чингист цохигдсон зарим хорь-түмэд, мэргидүүд хойш зугатаж якутын тумат, мэргид г.м мгл гаралтай овгуудыг үүсгэсэн. гэвч якутчуудын дунд мглчуудаас гадна эвенкууд орсон, якутууд бол түрэгжсэн эвенк, дйилэнх нь тунгус угсааны эвенк гэсэн үзэл эрдэмтдийн дунд хүчтэй хэвээр бна. якут, хакас өөрийгөө мгл гэдэггүй. харин тува, алтай 2 ямар нэг хэмжээгээр өөрсдийгөө мгл угсаатанд хамааруулж үздэг учир тэр 2-г л мгл угсаатанд хамааруулна уу гэхээс якут, хакас казах, шор тэр чигтээ мгл бно гэж бхгүй. газар нутгийн хувьд Алтайн БНУ, тува бол тэр чигтээ монголын нутаг. Алтайн хязгаар, Омск, Павлодар муж хавьд арай сүүлд суурьшсан. Түүнээс өмнө Шиньжян, баруун 3 аймаг, Говь-Алтайн баруун хэсэг, Зүүн Казахстан мужийн төв, зүүн хэсэг, Алматы мужийн зүүн захын багахан хэсгээр ойрдууд сууж байсан. ойрдын үндсэн нутаг гэсэн үг. Павлодар алтйан хязгаарыг ойрдын нутагт хамааруулах хэрэггүй. https://mn.wikipedia.org/wiki/Дөрвөн_Ойрад , http://forum.kalmykia.ru/topic/44580-расселение-ойратов/, https://en.wikipedia.org/wiki/Regions_of_Kazakhstan, http://gumilevica.kulichki.net/maps/args15.gif
Одоо уед халх ойрдын хэн нь зов хэн нь буруу гэж ярих нь маш хариуцлагаггуй явдал.Бид нэгдмэл цул байж бидэнд элгэмсэг орон зайг эргэн тойрондоо бий болгох тухай ярьж байна шуу дээ.
Якут Монгол юм бол джлхийн бүхр үндэстэн Монгол болох биз
yakutuud bol tureg tungusiin holimog undesten l dee.
Махныхаа үнийг буулгаж чадахгүй, бензинаа ОХУ-с авдаг, утаагаа арилгаж чадахгүй байж юуны чинь геополитик манатай. Ганц ширхэг щуруп хийж чадахгүй байж.
Бүгдийг импортлоно БНХАУ-аас, ОХУ-аас, Солонгосоос, өөрсдөө юу хийсэн юм бэ? Худлаа цээжээ дэлдэж, өнгөрсөн баларсан 13-р зууны хааны нэрийг барьж, ардын тархийг угааж, архиар угжиж, естой тэнэг
Якутууд дотор хоринцы гэх хорь тумэдийн удам байдаг, якут хэлний 35-40 орчим хувь нь монгол гаралтай яг ижил утгатай угс байдаг. Тэгж ярьвал якутууд Еулэн эхийг саха ундэстэн гэж ярьдаг. Саха (заха) манай захчин аймаг гэж ярьдаг хумуус ч байдаг юм билээ.
yakut helend mongol ugs nileed ih bii ter unen. gehdee orosiin baguud eldev yanziin hudal tuuh zohioj yariad mergeshchihsen humuus bnlee. ihenh mongolchuudiig oros hel medehguig dalimduulj yostoi avch ugnu shdee.
Одоо цаашдаа цаг улам хэцүү болно. Бид улам их мэдрэмжтэй байх хэргтэй болно. Хасгууд биднийг монголчууд биш гэж яриж байхад энэ залуу арай өөр юм ярьж байгаа биз дээ. Тийм учираас мэдрэмжтэй байцгая, болсон болоогүй уншсан мэдээлэл болгон хэрэг болхгүй цаг бий
Оросын багууд өөрсдийгөөө эрж хайж байгаа юм, тийм учираас бид мэдрэмжтэй байж тэднийг татаж гадна талдаа элгэмсэг хүрээлэл үсгэх ёстой
Алтайцы гэж хөөрхий, дэмий дээ
Altaichuud bol uuguul oiraduud harin manaiiig bol oulduud gedeg bid oros bagsh nariigaa dagaad buruu duudaad surahnee .sudlaachid jinhene oiratuud dunzen suutcand amidardag gesen bd.oolduud ednees ert salbarlasan bas neriig ni zeeldsen uls ted mash ih togtvorguy huisganasan zantai ulsuud ooroo oorsdiigoo merj ustgaj yrsen tuuhtei manai negen salbar ovogton ym bid tedneer toroo bariulj baygaa ni soctializm .ardchilal gm izmuudiin hargai .mongoliin tuuhiin heseghen emegnelt uye ym da gej
altaichuud buyu oiraduud ni ooriin gsn aylga hel soyltoi ym mon davaach , amarsanaa nar zvvngar ulsiig mohoson ym