АНУ-д тамхи үйлдвэрлэгчдийг шүүхэд өгсний дараагаар пиво үйлдвэрлэгчдийг шүүхэд өгсөн явдал хэдэн жилийн өмнө болсон. АНУ-ын Небраск мужид байдаг ердөө 11 хүн амтай Вайтиклей тосгонд дөрвөн жижигхэн дэлгүүр өдөрт 13 мянган лааз пиво зардаг байна. Хамгийн ойр хот бол Вайтиклейгаас хоёр цаг явж хүрдэг. Гэхдээ 200 хан метрийн цаана Өмнөд Даккотагийн хилийн цаана Файна Рийж индианчуудын нутаг дэвсгэр оршдог бөгөөд тэнд 1970-аад оноос согтууруулах ундааг хуулиар хориглосон ажээ. Дэлгүүрүүд нь зөвхөн 2010 онд 5 сая лаазтай пиво зарсан байна.
Энэ нь өдөрт дунджаар 13 мянга орчим лааз пиво гэсэн үг гэж омгийг төлөөлж өмгөөлөгч Том Вайт хэлэв. Вайтиклейд зарагдсан бүх пивийг Файна Рийжийн Индианчууд хэрэглэдэг бөгөөд Файна Рийжид 45 мянга орчим индианчууд амьдардаг. Өөрөөр хэлбэл индианчууд зэргэлдээх муж Небраска руу гарч пивийг хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг байна. Өнгөрсөн жил нийт 45 мянга орчим индианчуудын 20 мянга нь архитай холбоотой хэргээр баривчлагдсан байна. Энэ нь нийт хүн амынх нь 40 орчим хувь юм. Энэхүү Индианы газар нутаг бол АНУ-ы дотроо ядуурлаараа 3-т ордог байна.
2012 оны хоёрдугаар сард Оглала Сиох овгийнхон дэлгүүрүүд болон пиво үйлдвэрлэгч Анхейзэр –Бүш болон бусад Америкийн томоохон пивоны компаниудыг шүүхэд өгсөн. Энэ бол архинд донтолтыг зогсоох хамгийн эцсийн арга юм. Тэрээр эдгээр компани, дэлгүүрүүдийг юу гэж буруутгасан бэ гэхээр оршин суугчдад согтууруулах ундааг хэрэглэх, зөөвөрлөх болон байрлуулах зэргийг хууль бус байдлаар дэмжиж байна хэмээн буруутгасан юм. Өнгөрсөн хугацаанд Файна Рийжид согтууруулах ундаанаас шалтгаалсан хүн амины хэрэг, зам тээврийн осол болон архинаас шалтгаалсан өвчин эмгэгүүд нэмэгдсэн ажээ.
Хойд Даккотогийн цагдаагийн офицер хэлэхдээ энэхүү байдлыг зогсооход хүн хүч хүрдэггүй гэдгээ илэрхийлж байна. Тэрхүү индианчуудын овгийн ерөнхийлөгч хэлэхдээ “шүүхээр шийдэгдэж буй гэмт хэргүүдийн 90 хувь нь согтууруулах ундаатай холбоотой мөн нийт оршин суугчдын өвчлөлийн 90 орчим хувь нь үүнээс шалтгаалан бий болдог” гэжээ. Тэрээр хэлэхдээ Файна Рийжийн оршин суугчдын хэрэглэж буй пивоны ихэнхи нь Вайтиклигаас хууль бусаар орж ирсэн гэжээ. АНУ-ын хүн амын дундаж наслалт 77 байхад эдгээр индианчууд дундаж наслалт 45-52 байна. Тиймээс Оглал Сиох овгийнхон тэдгээр пивоны компаниудаас 500 сая доллар нэхэмжилсэн бөгөөд энэ нь овгийн хүмүүсийн эрүүл мэнд, хуулийг хэрэгжүүлэхэд болон архаг архичдын нийгмийн үйлчилгээнд зориулна гэдгээ илэрхийлжээ.
Америкийн индианчуудын үхлийн шалтгааны дийлэнх нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой ажээ. Хэдийн Файна Рийжид согтууруулах ундааг хориглосон ч, тэнд асуудал хүн байна. Овгын удирдагч хэлэхдээ “Оршин суугч таван гэр бүлийн дөрөв нь архины асуудалтай байдаг. Мөн дөрвөн хүүхэд тутмын нэг нь архинаас шалтгаалсан өвчин болон гажигтай төрдөг” гэжээ. Сахарын өвчлөлт, насанд хүрээгүйчүүдийн амиа хорлолт, гэмт хэрэг, ажилгүйдлийн хэмжээ үндэстний дунджаас дэндүү өндөр аюулын түвшинд хүрсэн байна. Тэдгээр индианчуудад зарагддаг пивоны алкохолын хэмжээ нь 8.1 хувьтай байдаг бөгөөд энэ нь хамгийн өндөр хувийг эзэлж байгаа юм. АНУ-д архи маш өндөр үнэтэй учраас хэрэглэдэггүй. Индианчууд энэхүү шүүхийн зарагдаа ялах магадлалтай хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ.
АНУ-ын индианчууд маш том газар нутаг эзэмшдэг бөгөөд тэрхүү газар нь маш их байгалийн баялагтай ажээ. Тиймээс компаниуд тэдний архинд живүүлэх болон хордуулах тэр ч бүү хэл уух усанд нь уран хийж хордуулсан зэрэг тохиолдлууд илэрч байсан байна. Энэ мэт хүмүүнлэг бус аргуудыг тэдний эсрэг ашиглаж байсан.
Монголчууд бид 8.1 градустай пиво биш харин 39 градустай архи хэрэглэдэг. Энэхүү архи бол НҮБ-аас зарласан таван хорын гуравт бичигддэг бөгөөд хар тамхитай эн тэнцэхүйц хорт бодис юм. Монголын Эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаагаар монголын насанд хүрсэн нийт хүн амын талаас илүү хувь нь архинд донтогч бөгөөд нийт хүн амын 13,6 хувь нь архинаас хамааралтай гэсэн дүн гарчээ.
Монголд архи худалдан авах нь маш хялбар бөгөөд үнэ нь ч хямд байдаг. Ойролцоогоор таван эрэгтэй хүн тутмын нэг нь долоо хоног бүр архи хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд 270 хүн тутамд нэг архины дэлгүүр ноогддог байна. Мөн судалгаагаар хүнд гэмт хэргүүдийн 80 хувь нь архитай холбоотой гэдэг нь тогтоогдсон байна. Архи, согтууруулах ундааны борлуулалт улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг ба нийт төсвийн 20-23 хувь нь архи, согтууруулах ундааны борлуулалтын татвараас бүрддэг байна. Ихэнхи улс төрчид ч архины үйлдвэрлэл ба бизнестэй шууд холбоотой байдаг. Түүнээс гадна, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь архидалтад хүргэдэг томоохон хүчин зүйлс болж байна. Хүн амын 55,2% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. 140000 хүн эрүүлжүүлэгддэг, донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12000 хүн байдаг. Архины улмаас жилд 1000 хүн нас бардаг. Архинаас болсон гэмт хэргийн 55,2% нь хотод, 44,8% нь хөдөө орон нутагт үйлдэгддэг гэсэн ноцтой баримтууд дурдагддаг байна. Монголчууд минь индианчуудын араас орж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Харин бид энэ байдлаас хэрхэн гарах вэ? Өнөөдөр монголчууд эр эмгүй, хөгшин залуугүй архи ууж байна. Идээний дээж архи хэмээн худал тархи угаалтад автагдаж, баяр ёслол бүрийг архитай тэмдэглэх нь бараг л заншил болж хувирчхаад байна. Гадаадынхан бол монголчуудтай бизнесээ хийгээд өөрсдийн замдаа гараад алга болно. Харин монгол хүнд монгол хүн нь хэрэгэтэй. Монгол улсад эрүүл монгол хүн нь хэрэгтэй.
Магадгүй бидний индианчуудын хувь тавилан руу оруулж байгаа ч юм уу бүү мэд. Энэ мэтээр бусдад буруугаа чихэх маш хялбар. Гэтэл өнөөдөр монгол хүнийг архиар хордуулж, архиар шахаж аманд нь хүртэл цутгадаг нь монголчууд өөрөө л байдаг. Албан тушаал, ах захаараа дарамтлан ухаан алдтал нь архиар шахах моралгүй хүмүүс хаа сайгүй. Ухаан алдсан хүнд, ялангуяа эмэгтэйчүүдэд ямар ч аюул учир ч болно.
Архи уух хувь хүний эрх чөлөөний асуудал. Архи уу гэж дургүй байхад нь элдэв байдлаар дарамтална гэдэл моралгүйн хамгийн дээд түвшин. Хүнийг санаатайгаар л хордуулж байгаа хэрэг шүү дээ. Хүнийг архиар шахаж уулгаад, гэмт хэрэг хийлгэхэд хүргэсэн хүмүүсийг яах вэ? Тэдгээр хүмүүс ямар ч буруугүй юу? Хуулийн өмнө шууд шийтгэх заалт өнөөдөр байхгүй боловч нийгэмд моралын шүүх гэж байдаг. Тэрхүү моралын шүүхээр хүнийг хороор шахагч хүмүүсийг шүүх цаг болжээ. Хүн төрөлхтний бүтээсэн шүүх засаглал гэдэг институти моралын онол дээр суурилж бүтээсэн зүйл гэдгийг санах хэрэгтэй.
Монголчууд минь архи ууж наргиж цэнгэхэд хүртэл морал байх ёстойг байнга санаж яваарай. Монгол хүн Танд монгол хүн л хэрэгтэй.
“Эрдэмтэй Монгол” Сан
Сэтгэгдэл0
UNEN SHDEE,
DURTAI BOL UUNA L BIZ,EDNUUS CHINI BIYE DAASAN 18 NAS HURTSEN ULSUUD YUM BAIGAA BIZDEE,HEND HAMAATAIN.
17 чингэлэг спирт зөөж байсан спиртийн ченж өндөрөө авч байхад Монголд архидан согтууралттай тэмцэнэ гэдэг бол 100% худал яриа.
Оросууд Монголчуудыг устгахын тулд хатуу архийг Монголд авчирсан.Яахав үнэн гэвэл ганц Монголчуудыг биш бүх Азийн ард түмнүүдээ архичин болгосон л доо.Тува малчдын хотуудаар цалингийн машин архины машин хоёр зэрэг явдаг байсныг одоо Тувачууд ярьдаг.Тарган хөдөлж чадахгүй лам нар нь хүртэл архидаж завхайрдаг Монголд архидалттай тэмцэхэд хэцүү ч энэ тэмцэл зогсох ёсгүй.Хамгийн түрүүн орлогоосоо улсад тавар төлдөггүй оюун санааны цем байх ёстой Сүм хийдүүд өөрсдөөсөө лам нараасаа энэ тэмцлийг эхлэх ёстой.Дараа нь Төрийн алба,сургууль цэцэрлэг гээд явхад үр дүн гарна. Худал хоосон Архи идээний дээж ч гэх шиг, овоо тахилгад архи өргөнө ч гэх шиг балай ёслолуудыг халах ёстой.Дараа нь үйлдвэрлэгчдэд хатуу архины дээд хэмжээг 24 гэдэг ч юм уу зааж болно.
Архины уйлдвэруудэд Маш ендер татварын бодит байдалд тохирсон бодлого явуулах естой. 1000 тегрегний спирт унэгуй ус= 10-20 мянга унэхээр хэрэггуй. Оерийн ертег дээр нь худалдааны ертегийг нь нэмээд л 3-аас дээд тал нь 5000 мянган тегрег болгох хэрэгтэй. Тэд уйлдвэрлэж чадахгуй юм болино л биз. Туунээс элдэв хорио цээрээр болохгуй дээ.
Энэнд АПУ, МCS, бусад хогийн архины үйлдвэрүүд буруутай!
Aav eej arhi uudag bol huuhed ni uudag baigaliin jamtai. Geriin humuujil chuhal bdg yum daa.
zokhistoi khereglej surakh kheregtei.khamgiin gil ni ajilgui khumuus uudag yum ss
Битгий эргүүтэцгээгээд бай.Эмэгтэй хүний тулга тойрсон гэнэн тэнэг дүгнэлт гаргаад тэрнийгээ тойрч балайтацгаагаад байх юм.Наад архи гэдэг юм чинь хэдэн мянган жилийн өмнө бий болсон.Хүн төрөлхтөн хэрэглэдэг түгээмэл хэрэглээ.Хэрэглэдэг соёл,генийн ялгаа,иргэдийн боловсрол,гэрийн хүмүүжлээсээ хамаараад үндэстэн бүрт архи уусны дараа өөр өөр зан авир илэрдэг.Монголчууд бусдаас дутахгүй олон мянган жил архи ууж ирсэн.1990 оноос өмнө архидалт ийм зах замбараагүй байгаагүй.Хүмүүс их хамжааргатай хэрэглэдэг байсан.Монголчуудыг архи араатан болгоод байгаа юм биш, харин 1990 онд эхэлсэн ардчилал нэртэй самуурал иргэдийг боловсролгүй,ёс зүйгүй,хүн чанаргүй, сахилга батгүй болгосонтой холбоотой.Байгаа олохгүй буудаад тусгүй.Эхлээд хүний эрх гээд байгаа юмаа зааглаж юуг нь хүний эрх гэдэг юм, юуг нь анархизм гэдэг юм гэдгийг ард түмэнд ойлгуулах шаардлагатай.Ан-гэгч өмхий жорлонгийн гишүүд дэмжигчид нь голдуу гудамжны хүмүүжилтэй,шоронгоор дамжчихсан танхай балмад юмнууд байдаг.7 сарын 1-ний урьд шөнөжингөө Ан-н гишүүд дэмжигчид архидан согтуурч Д.Сүхбаатарын талбай,Төв шуудангийн уулзвар зэрэг газруудад ил сарьж үүнийгээ ардчилал хэмээн далдаганаж байсныг ард түмэн харж байсан.Энэ гудамжны люмпэнгүүдийн өмхий жорлон үндэстнийг боловсролгүй харанхуй мунхаг болгохын тулд сонгуульд орохдоо сургууль сөнөтүгэй гэж уриалаад байхад нь ард түмэн дэмжээд саналаа өгснөөр юу болов.Жорлонгоос бузар булай л гарна.Эхлээд Ан гэгч өмхий жорлонг устгах ёстой.Араас нь Ман гэдэг нөгөө жорлонг нь устгана.Ингээд манай нийгэм цэвэршинэ дээ.
Женко боловсролгүй,том нацистыг дэмжигч, дөнгөж төрсөн жижэгхэн нацист та мэдээж боловсролгүй л дээ.За яахав жаахан юм зааж өгөхөөс.Монголчууд хэзээ ч нацист Женкогийн чинь төрөл садан, Оросууд доорд үздэг Азийн үндэстнүүддээ тэрэн дундаа Монголд монополь архиа ганзагалаж ирхээс өмнө хатуу архитай харьцаж байгаагүй. Солонгосын сөжү, Японы саке шиг зөвхөн зөөлөн архи үе удам дамжин хэрэглэж ирсэн.Шимийн архи цэвэрлэгээ муу,метилийн спиртийн хувь өндрөөс тархинд нөлөөлөхөөсөө өмнө хүний хөдлөх тэнцвэрийн эрхтэнүүдэд нөлөөлдөг.За тэгээд энэ хэрэглээндээ дассан,олон зүүн жил шалгарал явагдсан гэж хэлээд орхиё доо.Гэтэл хатуу архи орж ирхэд үйлчлэл нь шал өөрөөс дахиад дасан зохицох шаардлага гарч ирсэн.Энэ шалгарал ойролцоогоор хэрэглээнээс хамаарч 300-500 жил явагддаг гэж үздэг.Дасан зохицож чадахгүй нь өөрсдөө арилаад үр удмаа үлдээхгүй,шалгарлыг давсан нь амьд үлдэнэ.Гэхдээ Монголчуудад 300 жилийн хугацаа байхгүй.Женкогийн дэмжигч та үнэндээ Оросууд шигээ Монголчууд устаж сөнөж байвал баярлах архичин байгаа даа.
Үнэндээ архи, тамхи хичнээн гэр бүлийг хагацал гуниг, айдас, түгшүүрт автуулж, хичнээн монгол айлын удмын санд маш муугаар нөлөөлж байгаа билээ. Ардчилал гэдэг нэрийн дор монголчууд сөнөж байна. Залуу үе маань архинд живж, өмнөх үе нь архинаас хамааралтайгаар нас барж байна. Засаг төр нь хараад л, татвараа аваад л, тэдгээр борлуулагч, үйлдвэрлэгч нарыг Сайн татвар төлөгч хэмээн урамшуулж алдаршуулсаар. Бид ямар нийгэмд, хаашаа тэмүүлэн амьдарч байна вэ. Хичнээн ээж, аав, хүүхдийн нулимс урсаж байна. Архины хамаарал газар авсаар л.....шөнийн гудамжаар яваад нэг үзээрэй
АРХИНЫ ЦААНА ЖЕНКОГИЙН ТӨРӨЛ САДАН,АЗИЙН БҮХ АРД ТҮМНҮҮДИЙГ ДООРД ҮЗДЭГ ОРОСУУД БАЙГАА.
архийг буруутгахаас өөрсдийгөө нэгдүгээрт буруутга.өөрөөсөө эхэл. хэн ч чамайг архи уу гэж шахаагүй цутгаагүй.
Чи битгий балайраад хар амиа хэчээгээд бай, чи мянга би архи уудаггүй гэж нүдээ дарж чихээ бөглөөд яах вэ дээ, орцоор чинь дүүрэн гэр оронгүй архичид, хар тамхичид дүүрээд гэрт чинь ороод ирвэл ингээд яриад суухыг чинь харах юм сан. Энэ архичид дунд эцэг эхийнхээ буянд задраад мөнгөө багтааж шингээх гэсэндээ дуртайдаа хогийн цэг дээр амидраад архиар голоо зогоогоод яваа хүн цөөхөн байгаа. Ажилд татаад оруулдаг сайд дарга ах дүү алга, албан тушаалыг худалдаад авдаг мөнгө алга, хөдөлмөрлөх нөхцөлийг дэмжсэн төрийн бодлого байхгүй бна. Энэ ажлыг хийх естой төр засаг чинь цагаан захтай дээрэмчид болчихлоо улам их хэтэвчээ дүүргэхийн тулд элдэв найр найдам зугаа цэнгэл архидалт, нэмээд хар тамхиа татахыг дэмжсэн үндэснийг устгах их гүрнүүдийг бодлогыг хэрэгжүүлж байхад над чамд хамаагүй юу.
АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА НОВШНУУД ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЧИХ. ҮҮНИЙГ ХУУЛЬЧИЛААД 2018 ОНЫ 1 САРЫН 1 НЭЭС МОНГОЛ УЛС ХАТУУЛАГ АРХИНААС ТАТГАЛЗСАН УЛС БОЛОХ ХЭРЭГТЭЙ. БАРУУНЫ ИХЭНХ ОРОНД 13 ГРАДУСААС ДЭЭШХИ ТӨРЛИЙН СОГТУУРУУЛАХ УНДААГ ХОРИГЛОСОН. ИЙМ ХОРИГ ЗАРИМ УЛСАД 35 ЖИЛ ҮЙЛЧИЛЖ БАЙНА. ТЭНД ЖИЛДЭЭ 1-2 Л ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРДАГ. АРХИЙГ МАНАЙ УЛС ТӨРТЭЙ ХОЛБОГДСОН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД Л ҮЙЛДВЭРЛЭДЭГ. БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЖ, АРХИЙГ ЭРС ХОРИГЛОСОН ЗАРЛИГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. УУХ ДУРТАЙ НЬ ХӨДӨӨ ОЧИЖ ШИМИЙН ОХИО ХҮРТЭНЭ БИЗ.
Архины уйлвэруудийг хаах хэрэгтэй одоо болно
"Архи Монголчуудын моралийг устгаж, "араатан" болгож байна" үгүй байх аа, харин "Эрх мэдэл, мөнгөнд шунасан цөөхөн хүмүүсийн увайгүй үйлдэл Монгол хүний жудгийг үгүй хийж, араатнаас ч дор болгож байна"
Unen shd, uuhgui vol ad uzne, shahna gadurhana tiim l nigem bolson shd
ARHINII BOOL
ARHI GEDEG TAHLAASAA SALAY
Мансууралттай хумуус япж эруул бодох вэ
zawaan arhi
АПУ мэт нь бид аманд нь цутгасан биш ууж байгаа нь хохь нь гээд л үйлдвэрлээд байдгийн бишүү. мөнгө л олж байвал энэ улс орны иргэд ядуу байна уу архичин байна уу огт хамаагүй юм шиг байгаан. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн өмнө ёс суртахууны хариуцлага хүлээдэггүй жудаггүй бизнесменүүд гэсэн үг. Нөгөө телевизээр нь өчнөөн сайхан залуус пивоны суртчилгаанд тоглоод л. Яахав хүмүүс ядуу ядруу сэргэлэн биш сурах амьдрах чадвар сул гээд янз бүр л байдаг цаанааасаа. Гэхдээ овсгоотой сэргэлэн толгой сайтай баян чадалтай нь харин ч эсрэгээрээ энэ нийгмээ сайн сайхан болгох гэж тэмцдэг баймаар. Гунигтай юмдоо.
sayxan biz dee 17 chingeleg spirt mon spirtiin uildverteigee martsan uu ? Jenko arxiar l bosson ny nuuts bish shuu
ОРОСЫН ХҮРГЭН ЖЕНКО 17 ЧИНГЭЛЭГ СПИРТ 6.8 САЯ ШИЛ АРХИ ДЭЭР ХУДУУДЫНХАА ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭН МОНГОЛЧУУДЫН ЦУС НУЛИМС ҮХЭЛ МӨХӨЛ ДЭЭР АНХНЫ КАПИТАЛАА ХИЙСЭН.
Архи хөгжиж буй орны хувьд улсын монополь байдгийг МАН, АН-ны луйварчид бүгд мэдэж байсан. Тэд үндэстнийг устгах даалгавартайгаар архи пивийг задгай тавьж АПУ-г зориуд алдагдалд оруулан хувьчилсан билээ. Энэ бол үндэстний эсрэг хамгийн том гэмт хэрэг. Энэ асуудал нээлттэй байгаа бөгөөд бид цаг нь ирэхээр учрыг нь олох болно. ҮНдэстэн ялангуяа залуучууд, эх эмэгтэйчүүд архи согтууруулах ундааг ихээр хэрэглэх болсон нь аюул гэдгийг ойлгохгүй байна.
Хүн бүр хэрэглээгээ хязгаарлахаас эхлэх нь зөв байх. Найз дээрээ архи уух гэж ирдэг бол түүнийгээ зогсоогоод өөр тус юу байгааг бодох. Найз архи өгсөнгүй гэж гомддоггүй байх. Мансуурахгүйгээр жаргал эдлэх 1000 боломж бий байх. Маниус л архиа тойрч бүжээд байна.
МОНГОЛЧУУД ТА НАР АРХИЧИН БОЛООД БҮГД ҮХЭЖ ДАЛДАРЦГАА. ТА НАР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ.
haraal har tolgoid
dyr esgesen ardchilal gegch heneetnyyd Mongoliig adgiin bolgoj ene ard tymeniig arhichin bolgoson,odoo ter ikhe ardchilal yaridag nobsnyydiig bygdiig ni dyyjlej sond hyleh yldeed baina?Dyr esgesen ardchilalaas bolj Mongol oron doroitoj ard tymen ni yadyyrsanaas bolj hariin orniihon Hyatadaas eldeb hool ynd,hyatad nogoo jims tergyyteneer zooglosoor tyyn dotor baigaa zemiin zebsegiin gazar deer tyrssan eldb jimsnuudiin hor yrhag manai hymyysiig dotroos ni hordyylaj,arhind dontoi bolgoloo!yhej senej baisan ardchilsan nam MAN hoyor hyrdan toniloj ard tymen eh orondoo hairtai terleh ylas ornoo shiulah chag ni bolson?....
Чи маш үнэн хэллээ
Нээх том дэвшил биш лдэ гэхдээ архидалт бага зэрэг буурсан байхаа.. Хавтгай архиддаг байж дэ 10д жилийн өмнө..
Gudamjaar neg arhi uusan humuus l bna, er emguii Yu ni buursan en ter
arhi yu n goy yum bol. esvel tegtlee setgeleer unachihsan yum boluu . zugeer amttai yum idengee uulzaj bolohgui zaaval arhi uudag n yaj baigaan bol. mongolchuddtai uulzmaargui shuu
Arhiniihan UIH-aar duuren bn , APU SBB UFC geed, nugel hiij hunii nus nulimsaar toglogsod ulam l gyalalzaad bh yum daa. Burhan gej bnu
ӨНГӨРӨГЧ 27 ЖИЛД МОНГОЛ ХҮНИИ УНГАН ДАРАХЛАА БАИХГҮИ БОЛСОН ХАРИН МАНЖ ЗАНТАИ ДАРГА ХАРЖ ДОЛООГЧИД ОЛШИРСОН МОНГОЛЫН ХӨГЖИЛ БИШ МӨХӨЛ БОЛООД БАИНА
39c iin arkhiig burmusun horigloj nermel arhia heregledeg bolvol zugeer. 39c iin arhiig shil shileer n hunturdug uur azia n undesten bhgui
Novshiin batkhuu mongolchuudiog hprduulj hanahgui nee
Тэгээд яацгаах гэсэн юм.Үндэсний үйлдвэрүүдийнхээ хаалгыг барьчихаад импортын архи уух юм биз дээ.Харин ч харийн улс орнууд монгол хүнийг хордуулах сайхан боломж олох биш үү.Юу ярьж байгаа,хаана ярьж байгаа, хэнд ярьж байгаагаа мэдэхгүй гэнэт санаандаа орсон дэмий балай юмаа эрээчээд байж болохгүй байлгүй.Арай харь улсын зориудын бодлого яваад байгаа юм биш биз.
1t arhi bol undesnii uildverlel bish l dee.
2t arhi uildverlegchid gej bgaa nuhduud baga gradustai buteegdehuun gargaachee. Zah zeelee aldana ene ter geed humuusiig horduulj duuslaa
ydaj gradusiig%n hasaad shiliig n jijigeruuleechee
arhi chin hvmvvsiig bi vzen yaddag tiim bolhooroo arhi chin hvmvvsiig arhinii emnelegt yabuulah chaartlagtai