Монгол төрийн сонгуулийн мөн чанар утгаа алджээ. Алдахдаа маш ноцтойгоор, ард түмний сонгох, эс сонгох эрхэнд нь айлган сүрдүүлж, ажиллаж амьдрах эрхийг нь боогдуулах замаар халдан хүчээр хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн санал өгүүлдэг болсон нь аюул дагуулж эхэллээ.
Урьд өмнөх сонгуулиудад маргаан, будлиантай зүйл бишгүй гардаг байлаа. Гэхдээ нэг компаниас ажиллагсадаа цалингаар нь, амьдралаар нь барьцаалан, зохион байгуулалттайгаар нүүлгэн, хүссэн газартаа байршуулж байгаад орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах эрхэнд, иргэдийн сонгуулийн эрхэнд хүчирхийлэн халдах ҮЗЭГДЭЛ гарч байгаагүй юм.
Тэгвэл энэ удаагийн сонгуулиар Монгол төрийн дээд эрх барих байгууллагад болон Орон нутгийн удирдлагын түвшинд сонгуулиар дамжин хууль бус аргаар гарах маш аюултай үйлдлийг Монголын хамгийн мундаг гэгдэгч ЭМ СИ ЭС корпорац эрээ цээргүйгээр хийлээ.
Энэ корпорацын хувьд Монголын нөлөө бүхий улстөрчдийг нам харгалзахгүйгээр “халаасалсан”, Монголын улстөр, эдийн засгийн бодлого боловсруулах түвшинд ЭМ СИ ЭС ямагт нөлөөлдөг гэх яриа олон жилийн өмнөөс олны ам дамжих болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй эл яриаг тухай бүрт нь ЭМ СИ ЭС-ийн хүчирхэг “пиар” сааралтуулж, олны анхаарлаас хөндийрүүлдэг байсан нь учиртай байж.
Хамгийн гол нь ЭМ СИ ЭС –ийн энэ зорилго хаанаас сэдэлтэй, юунд монголчуудыг хагаралдуулан, хааш нь нийгмийн сэтгэл зүйг чиглүүлээд байгааг нь хууль, хяналтын байгууллагууд анхаарах шаардлагатай болсныг, шалгах зайлшгүй шалтгаантай болохыг Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн сонгуулийн тойргуудад уг корпорацын зүгээс явуулсан улс төрийн “махинаац” харууллаа.
Өөрөөр хэлбэл төрийг засаглах эрхийг, тэр тусмаа эдийн засаг, стратегийн ач холбогдол ихтэй орон нутгийн удирдах эрхийг 4000-5000 ажилчинтай гадна,дотнын ямар ч компани, аж ахуйн нэгж, этгээд өөрийн хүсэл эрмэлзэлд тохируулан булаан авч болох жишгийг ЭМ СИ ЭС энэ хандлагаараа Монголд нутагшуулж байгаа нь аюултай байна.
Энэ хаанахын технологи вэ? Монголд хэзээ ч ийм зүй бусын хийгээд хожмын хор уршгийг нь төсөөлшгүй аюултай бодлого сонгуулиар цухалзаж байгаагүй.
ЭМ СИ ЭС бол өртэй болсон корпорац. Хэдийгээр Монголын хамгийн сайн засаглалтай компани гэгдэгч, нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн өчүүхэн жижиг талх, нарийн боовны цехээс авахуулаад, Монголын хамгийн том төсөл, тендерүүдийг хаман, бүхий л салбарт гар, хөлөө дүрсэн эл “наймаалж” одоо араг ясаа даахаа больж байгаа нь нууц биш болсон.
Үүний тод жишээ нь “дефоолт” буюу санхүүгийн чадамжгүй болсноо өнгөрсөн онд зарласан “ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК юм. Хятадын томоохон групп “КЕРРИ” эдний хөрөнгө оруулагч, хамтрагч түнш нь хэдий ч, зуун хувийн үндэсний хөрөнгө оруулалттай компани хэмээн өнөөг хүртэл монголчуудыг хуурч ирсэн байдаг. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байх үед “ЭНЕРЖИ РЕСУРС”мундаг байсан уу гэвэл байсаан. Үүнийг үгүйсгэж болохгүй.
Гэвч нүүрсний үнийн уналт, 2012 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал дагаад дан уул уурхайгаас хамааралтай болчихсон байсан Монголын эдийн засаг хүндэрсэн нь ч, бусад уул уурхайн компаниудын адил “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК –ийн үйл ажиллагаа доголдох болсонд Монголын ард түмэн, АН, тэртусмаа нутгийн уугуул иргэд, унаган цогтцэцийчүүд буруугүй.
Нүүрсний өлгий болсон энэ нутагт 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК, 51 хувь орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК, 100 хувь хувийн өмчит “Энержи ресурс”ХХК гэсэн гурван өөр хэвшлийн гурван том компани нүүрс олборлох,экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг.
Гэтэл нөгөө хоёр нь ажиллаж болоод байхад ЭМ СИ ЭС болон Хятадын хөрөнгө оруулалттай хувийн компанийн менежмэнтийн алдаанаас болж алдагдалд орж, дампуурлаа зарлахад хүрээд байгаа “ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК бүх буруугаа АН-руу хийгээд орон нутгийн ард иргэд рүү бухах болсон нь ямар зорилготой байв аа?
ЭМ СИ ЭС группийн авсан гадаад зээлийн төлөх хугацаа дууссан болохоор зээл нь өр болж, өрийн хүү, хүүгийн хүү давхар нэхэгдэн “ЭНЕРЖИ РЕСУРС” үндсэндээ дампуурсан юм. Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр Монголоос анх IPO буюу хувьцаагаа гаргасан компани учраас энэ байдлаа ямар нэгэн аргаар нууж, улмаар алдагдлаас гарах аргаа төрийн өмчит “Эрдэнэс тавантолгойг”ямар ч үнээр болтугай авахад улайран зүтгэхэд чиглүүлсэн нь тодорхой болсон.
Харин хэн үүнд нь саад тээг болсныг уншигч Та санах гээд үзэх хэрэгтэй. АН саад болсон юм. Нууцаар Хятадын талтай гэрээ хийж “Эрдэнэс тавантолгойг” “ЭНЕРЖИ РЕСУРС”-д шилжүүлэх, монголчуудад үнэхээр хохиролтой гэрээ хийсэн байсныг АН зогсоосон тул тэд илт өширхөх болсон.
Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд ажилчдынхаа цалинг ч тавьж чадахаа байсан “ЭНЕРЖИ РЕСУРС”-ийн боссууд тэр цагаас эхлэн хамгийн муухай арга технологийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэд засаглалыг хүчээр булааж авах арга ажиллагаанд орсон. Ингэхийн тулд ажилчдаа “барьцаалсан” нь хүний санаанд багтамгүй харгис бодлого биш гэж үү?
“ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК нь ЭМ СИ ЭС-ийн боссын шууд заавраар энэ бодлогоо хэрэгжүүлсэн гэдгийг олон ажилчин нүдэндээ нулимстай өгүүлэхдээ дагжин, чичир ч байсан юм шүү. Тэд юунаас ингэтлээ айдаг болсон байх уу?
Бидний сурвалжлах хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн оффис, ажилчдын байраар орсон юм. Орохдоо бараг л чанга дэглэмтэй шоронд эргэлт хийх гэж байгаа мэт олон удаагийн шат дамжлага дамжин хардуулж, шалгуулсан билээ. Үнэхээр ч тэд ажилчдаа хатуухан хэлэхэд бараг бүтэн жил сонгуульд зориулж хорионд буюу шоронд, хорих лагерьт хорьж байсан юм биш үү гэсэн бодлыг эндээс үүрч гарсаан.
Цалинг нь удаан хугацаагаар тавьдаггүй болохоор амьдрахын тулд ажилчид нь байдаг бүхнээ ломбардад барьцаалж, банкны болон орон сууцныхаа зээл, зээлийн хүүд хүлэгдэн “сайн дураараа” компанийнхаа боловсон “шоронд” хоригдох болсон юм билээ. Нээрээн ч Цогтцэций сумын төвд байдаг хэдэн ломбардаар ороход “Энержи ресурс”-ийн ажилчдын эд хогшлоор пиг дүүрсэн байсан.
LCD зурагт, систем хөгжим, угаалгын машин, хивс, гар утас, нөөтбүүк гээд тэнд байхгүй юм алга. “Уурхайчин”, “VIVA CITY” гэсэн хоёр хороололд суугаа ажилчдынх нь амьдрал зээл, өрийн сүлжээнд баглагдчихсан болохыг бие биенээсээ аяга будаа, гурил гуйгаад байж байгаа дүр зургаас хялбархаан төсөөлж болно.
Брус- Лигийн нэгэн кинонд “Энд хятад хүн, нохой орохыг хориглоно” гэж гардаг лугаа Цогтцэцийн дэлгүүр, хоршоо, үйлчилгээний газрууд бараг л “Энержийн ажилчдад үйлчлэхгүй”гэсэн хаяг үүдэндээ хадахад ойрхон болсон байхыг нүдээрээ харлаа. Хүнс, барааны дэлгүүрүүдийнх нь зээлийн дэвтрийн хуудсыг нь Энержи ресурсын ажилчдын нэрс дүүргэсэн байх жишээтэй. Яагаад тэр билээ?
Ингэтлээ амьдрал нь доройтсон ажилчид цалингаа хүлээсээр... өр, зээл тавьсаар байхаас өөрөөр хэрхэх билээ.
“Та бүхэн энэ байдлаас гарахын тулд сонгууль хүртэл тэс. АН-ыг унагаах хэрэгтэй” гэсэн тайлбарыг компанийн удирдлагын зүгээс хэлдэг гэж байгаа.
Яг ийм байдлаар ажилчдаа цалингаар нь зээлээр нь ажлын байраар нь барьцаалан сонгууль хүлээлгэсэн нь бодит үнэн. ЭМ СИ ЭС группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалаас “Ажилчдаа ар гэрийнхэнтэй нь зуун хувь барьж байгаад МАН-д саналыг нь өгүүл, энэ ажиллагаанд хүний нөөцийнхөө албыг татан оролцуул” гэсэн шийдвэр ирсэн гэдгийг “Энержи ресурс”ХХК-ийн зарим удирдлага ярьж байсан.
Үнэхээр ч сумын Иргэдийн хуралд”Энержи Ресурс”ХХК –ны Нийгмийн болон Орон нутгийн бодлого хариуцсан гүйцэтгэх захирал нь МАН-аас нэрээ дэвшүүлэхдээ тус намаас нэр дэвшигч гурван нэр дэвшигчдынхээ шадар туслахуудаар дан “Энержи Ресурс”-ийн хүний нөөцийн ажилчдаа болон тэдний ар гэрийнх нь хүмүүсийг томилсон байсан нь зохион байгуулалттайгаар бусдын сонгох эрхэнд халдсаныг гэрчлэх баримт болж байна.
Сонгуулийн санал хураах үед хэсгүүдэд мөн л бүх ажилчдынхаа нэрсийн жагсаалтыг барьсан хүний нөөцийн аппаратынхнаа суулган нэрсээр нь тулган саналыг нь МАН-аас нэр дэвшигчдэд өгүүлсэн баримтыг бид дэлгэж байна.
Тус компанийн удирдлагууд санал өгөх өдөр бүгд гар камер барин хэсгүүд дээр ирээд ажилчдаа хянан, МАН-аас нэр дэвшигчдэд санал өгсөнд нь 50 хувийн илүү цагийн мөнгө олгоно гэсэн нь саналаа өгөхгүй гэсэн нэгнийг дарамтлан ажлаасаа халагдах өргөдлөө өг гэсэн нь Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчснөөр барахгүй дахин нөхөн сонгууль явуулах нөхцлийг бий болгоод байна. “Цалингаа аваад ажлаасаа гарна.Тэгэхийн тулд эхлээд сонгуульд оролцож саналаа МАН-д өгөх хэрэгтэй байна”гэсэн хүн ЭНЕРЖИ РЕСУРС-т олон байсан юм.
Сонгуулийн хуулийн 29.5 дахь хэсгийн 3-т “Сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно” гэсэн заалтыг “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ийн удирдлагууд зөрчиж хууль бусаар санал өгүүлсэн болохоор Цогтцэцийн АН-ын Сонгуулийн штабаас өргөдөл гаргасныг одоогоор шүүх дээр хянан үзэхээр болоод байна.
Монгол Улсын хамгийн том сумын нэг Цогтцэций 7000 иргэнтэй. Уугуул иргэд нь 2000 хүрэхтэй үгүйтэй болж төрж өссөн өлгий нутагтаа цөөнх болчихсон Орон нутгаасаа шахагдаж эхлээд байгаа сэтгэл эмзэглэм байлыг төр засаг анхаарахаасаа өнгөрөв бололтой. Сонгуулийн дүнд итгэж ядан, нулимс цийлэлзүүлж байгаа нутгийн уугуул иргэдийг ямар хэцүү хувь заяа тосож байгааг тэднээс өөр хэн эдүгээ төсөөлж чадах юм вэ?
Ардчилсан намын сурталчилгаанд ажилласан эхнэрүүдийнхээ төлөө ажлаасаа халагдах болоод байгаа уурхайчид нэг бус байна. Хүний сонгох, сонгогдох эрхийг ингэж хэрцгийлж болох уу?
“Бид яллаа. Эрдэнэс тавантолгой манайх боллоо. Орон нутаг, аймгийн удирдлага бидний гарт орлоо” хэмээн бүтэн шөнө архидан орилолдож баяраа тэмдэглэсэн ЭНЕРЖИ РЕСУРС-ийн дарга нараас, тэдний хятад түншүүдээс орон нутгийнхны сэтгэлийг сэмлэн олон жил эв түнжинтэй явж ирсэн говьчуудыг , уугуул, суугуул иргэдийг талцуулах хямралын эхийг тавьж байгаагаа мэдэж байна уу? хэмээн асуумаар байна.
Монгол Улсын хаана ч тэр, хүний олноор түрүү барьсан ямар ч компани засаглалыг булааж авч болдог юм аа гэсэн хандлага, үзэгдлийг ЭМ СИ ЭС, ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-иуд бий болгож, ийм технологиор төрийн эрхийг ч авч болно гэсэн хандлага гаргаж байгаагаараа Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч ноцтойгоор заналхийллээ.
Тавантолгой тойрсон улстөрчдийн талцсан зодоонд монголчуудын тэр дундаа энэ нутгийн уугуул иргэд, өмнөговьчуудын эрх ашиг хөндөгдөж хохирохыг харж, тэсч тэвчихгүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн олонтаа хэлдэг үг өнөөдөр аймаг, орон нутгийнхаа засаглалын эрхийг гаднын хөрөнгө оруулалттай ЭНЕРЖИ РЕСУРС компанид луйвардуулан булаалгачихаад байгаа өмнөговьчуудад эрхбиш нэгийг бодогдуулж буй биз ээ.
Монголын баялаг төдийгүй монголчуудын сонгох, сонгогдох эрхийг Хонгконгийн Хөрөнгийн биржээс ийнхүү шийддэг боллоо. Монголчууд бид энэ бүхнийг тэвчбээс мөд удахгүй тэд Монгол төрийг энэ технологиороо эзэрхийлж мэдэх нь байна. Юутай ч энэ луйврыг таслан зогсоох эрхтэй Монгол төрийн шүүхэд найдсан найдлага өмнөговьчуудад үлдлээ.
Ш.Даваадорж
Сэтгэгдэл0
Би,монголд хамгийн их хараалгаж зүхүүлдэг хирнээ, жинхэнэ монгол хүний оюун ухаан нүүр царай болсон томоохон бүтэээн байгуулалтыг бие даан хийж байгаа 2 компани бий гэж боддог. Тэр нь МСС, МАК хоёр. МСС Хятад, Канадуудаар биш, монгол инженер,ЭЗ,ажилчдыхаа хүчээр бүхэл бүтэн ДЦС,Нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан.Энэ бол үнэхээр асар их оюуны потенциал шаардсан ажил, хааны нэрээр хэдэн юань олох гэж гадна тал нь морьтой хүний дүрстэй хоолны газрыг хэдэн хужаагаар хийлгэхтэй адил зүйл огт биш, мөн Авто болон ТЗ тавьж байна.МАК-ч мөн адил монголчуудыхаа хүчээр цементийн үйлдвэр, Цагаан суврага гээд том том бүтээн байгуулалт хийж байна. Энэ хараан зүхэгсэд Монголчуудыг өөрсдөө бие даагаад юүч хийж чададгүй, зөвхөн гадныханы ая тал харж, тэдэнтэй хамт ард түмнээ шулан мөлжих гар хөл болж явдаг болгохыг санаатай болон санамсаргүйгээр хүсдэг хүмүүсийн хийж явдаг ажил байхдаа.
Женкогийн бичүүлсэн материал шууд танигдаж байна. Ялагдаж сурах хэрэгтэй ЖЕНКО
MCS bol Mongoliin dampuural uuruu mun
Роберт Куок бидний улсыг хятадын газар нутаг гэж үздэг.Яагаад Хятадын хөрөнгө оруулалттай хувийн компаны өрийг Монголын ард түмний баялагаар төлүүлэх гэж.Гол акцент энд л байгааг бүгд мэдэж байгаа.Энэ дээр Женко тоглолт хийгээд бүлэглэл хоорондын тэмцэл болж байгааг мөн л бүгд мэдэж байгаа.Ард иргэдийн хувьд хувийн ко-ын алдагдалыг төр болон ард түмний баялагаар төлөхгүй гэж байгаа.
ЖЭНКО больё ооооооо
НЭЭРЭЭ ЭНЭ Х.БАТУЛГА ГУАЙН ОРУУЛСАН СЭДЭВ ШИГ БАЙНА. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ГУТААХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ.ОДООИЙМ ХУТГАН ҮЙМҮҮЛСЭН ЮМ ОРУУЛАХАА БОЛИОЧ.БОЛИУЛААЧ.
Би,монголд хамгийн их хараалгаж зүхүүлдэг хирнээ, жинхэнэ монгол хүний оюун ухаан нүүр царай болсон томоохон бүтэээн байгуулалтыг бие даан хийж байгаа 2 компани бий гэж боддог. Тэр нь МСС, МАК хоёр. МСС Хятад, Канадуудаар биш, монгол инженер,ЭЗ,ажилчдыхаа хүчээр бүхэл бүтэн ДЦС,Нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан.Энэ бол үнэхээр асар их оюуны потенциал шаардсан ажил, хааны нэрээр хэдэн юань олох гэж гадна тал нь морьтой хүний дүрстэй хоолны газрыг хэдэн хужаагаар хийлгэхтэй адил зүйл огт биш, мөн Авто болон ТЗ тавьж байна.МАК-ч мөн адил монголчуудыхаа хүчээр цементийн үйлдвэр, Цагаан суврага гээд том том бүтээн байгуулалт хийж байна. Энэ хараан зүхэгсэд Монголчуудыг өөрсдөө бие даагаад юүч хийж чададгүй, зөвхөн гадныханы ая тал харж, тэдэнтэй хамт ард түмнээ шулан мөлжих гар хөл болж явдаг болгохыг санаатай болон санамсаргүйгээр хүсдэг хүмүүсийн хийж явдаг
MCS -ыг хужаагаас санхүүжүүлж, чигүзлдэг нь үнэн шүүдээ! Хужаа нарын зорилго үеийн үед л Монголчуудад ойлгож сэрэмжилж ирсэн түүхтэй! Оюун ухаан чинь сохорчихоогүйл бол Түүхээ унш!Мөнгө шүтэж эхэлсэн 90-ээд оноос хойш л зарим гаруудад юуантай хужаа төрсөн эцэг,эх, ханиас нь илүүтэй янаг хайрыг нь татаад
Би,монголд хамгийн их хараалгаж зүхүүлдэг хирнээ, жинхэнэ монгол хүний оюун ухаан нүүр царай болсон томоохон бүтэээн байгуулалтыг бие даан хийж байгаа 2 компани бий гэж боддог. Тэр нь МСС, МАК хоёр. МСС Хятад, Канадуудаар биш, монгол инженер,ЭЗ,ажилчдыхаа хүчээр бүхэл бүтэн ДЦС,Нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан.Энэ бол үнэхээр асар их оюуны потенциал шаардсан ажил, хааны нэрээр хэдэн юань олох гэж гадна тал нь морьтой хүний дүрстэй хоолны газрыг хэдэн хужаагаар хийлгэхтэй адил зүйл огт биш, мөн Авто болон ТЗ тавьж байна.МАК-ч мөн адил монголчуудыхаа хүчээр цементийн үйлдвэр, Цагаан суврага гээд том том бүтээн байгуулалт хийж байна. Энэ хараан зүхэгсэд Монголчуудыг өөрсдөө бие даагаад юүч хийж чададгүй, зөвхөн гадныханы ая тал харж, тэдэнтэй хамт ард түмнээ шулан мөлжих гар хөл болж явдаг болгохыг санаатай болон санамсаргүйгээр хүсдэг хүмүүсийн хийж явдаг
Eh ornoo zarj Ed baylagtai bolood ch yah um be dee
Монголын төр нэг компаний явуулсан үйл ажиллагаагаар худалдагддаг болсон бол яана аа! Очнись! Ухаар ! Сэхээр! Тэмц!
ЖЕНКО ТҮВШИНБАЯРУУДТАЙГАА МОНГОЛЧУУДЫГ ХИЧНЭЭН ШУЛАХ ГЭСЭН ЮМ БОЛ? ГАНЦ ТӨГРӨГ ЭД НАР МОНГОЛД АВЧРААГҮЙ БАЙЖ АВАХ НЬ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА.
Сонгочихоод дараа нь битгий уйлаад бай. Одоо өнгөрсөн. Тэрбумын баячуудад дахин түнтийх боломж олгосон ард түмэндээ баярлалаа л гэхээс. 4 жил тэсэх л хэцүү байх даа. Хамгийн хүнд цаг үе урд ирлээ. МАНАН бол хоёр нам биш, монголын баячуудын нам. Нэг бөгсний хоёр сүв. Тэдэнд ард олон талхаа хувааж авах, тосоо граммлаж авах огт падгүй. Том том уурхайг хувааж идэж, офшоор дахь дансаа зузаалах нь л чухал.
Neeree unen bh shu!! Neg medehed mongol hun eh orongui boloh vii dee!!!
Загалмайлсан эцэгийн луйвар сөнөж Женко компани нь байхгүй болдог киноны үйл яавдал давтагдах янзтай болоод ирхээр Тулгаа Төвшөө нар зайлуул сандарч байх шив дээ.Их хурлаас буусан байхад Женкогоос олон юм гарна. Америкаас Монголчуудад захидал бичэж доромжилдог Ганбатууд бол будаа.Гинжлэгдээд Монголд ирэх болж дээ.Луйвардсан мөнгийг 17 чингэлэг спиртээс эхлээд заавал олох нь одоо чухал.
MCS- iin Odjargal bol hyatadiin gar hul, Tavan tolgoigoor uruu darah geed uhen hatan buhnee l hiij bna. Ednii gar hul bologchid Ih Hurald suuj shiidveriig MCS- iin tald garguuldag. Hamgiin notstoi ni Mongol ulsiin Erunhiilegch Elbegdorj mun ene kompanias ashig avch Ednii tald uilchildeg bolson. Elbeg ee ogtsroh yostoi.
NVVRSCHDIIN BVLEG UNDIIH GEJ VZBEL AMJIHGVI ALALTSANA SHVV,MONGOLIIN BAYLAG BLHOS GADNIHANI BAYLAG BISH
Женко Монголын 70 жилд босгосон Мах импекс, Талх чихэр, Баян гол зочид буудал гм онготэй оодтэй бурийг "хувьчилж" авсан, Эм си эс бугдийг оорсдийн улаан гараар бутээн босгосон /скай резорт, соса сола, шангри ла, цахилгаан станц , нуурс угаах уйлдвэр, хар зам гм / ялгаа байна уу Монголчуудаа
Ажилчидийн цалин өгөөд, бүх ашиг гадагшаа. Монголчууд нь өчүүхэн бага хэсэгт нь баярлаад алгаа ташаад.Монголын хамгийн чухал зүйл бол тусгаар тогтнол. Яваандаа урд хэсэг Хятад болход гайхах юм алга. Эдний хийж байгаа зүйлс хэзээ ч баялаг хийж байгаагүй. Бэлэн бидгий баялагыг ухаад зарж байна.
МАН хунхууз нарын компанид өртэй. Сонгуулиар асар их мөнгө цацсан. Одоо таван толгойн нүүрсний ордыг тавиад туучихна.
Монголын ард түмэн нэг л "но"-той болчихжээ. Энэ сонгуулийн үр дүнг хүчингүй болгож ард түмнийг сольж байгаад дахиад сонгууль явуулбал АН гарцаагүй ялна шүү.
Songuuliig huchingui bolgoj dahin songuuli yavuulii! Es bogoos tor,huuli tsaaz bh hereg bn uu? Novsh gej!!
Ардчилсан намын хулгайчуудыг төрөөс зайлуулж л байвал юу ч хийсэн яадаг юм бэ одоо үлдснийг нь төрөөс бүрэн зайлуулж бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй. Шоронгоо лагер хэлбэрээр барьж аль болох олон хүн багтааж ардчилсан луйварчдыг толгой дараалан хорих хэрэгтэй хамгийн түрүүнд Ялтанхуягийг охин хүргэнтэй салга сааарал хулхи баатарыг хүүтэй бэртэй нь бүх насаар нь хорицгооё
Mongoliin huvi zaya battulga d hamag umaa hulgailuulah bish biz dee, uuriih ni avchirsan tsartsaanuud uur tiishee sanal ugsund l uchir bga shde