ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод хагас сар үргэлжилсэн П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XV наадмаас манай залуу дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар наадмын шилдэг дуучнаар тодорлоо.
Москвагийн хөгжмийн сургуулийн их танхимд төгөлдөр хуур, виолончель, хийл хөгжим болон дуурийн дуулаачдын олон улсын наадмын шагналтнуудыг тодруулжээ. Манай улсаас уг наадмын дуурийн дуулаачдын /эрэгтэй/ номинацид 5 залуу дуучин оролцсоны дотор Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, Г.Ариунбаатар, О.Хүрэлбаатар нар байв.
Өчигдөр орой уралдааны дүн гарч, шүүгчид Монголын манай залуу дуучин Г.Ариунбаатар наадмын шилдэг дуучны шагналд тодорсныг танилцуулсан юм.
Г.Ариунбаатар СУИС-ийг дүүргэсэн бөгөөд 2011 онд Москвад болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдааны тэргүүн шагнал болон Павел Лисицины нэрэмжит тусгай шагналыг тус тус хүртэж байжээ.
Мөн 2012 онд Монгол улсын шилдэг дуучны тусгай шагналыг хүртэж байв. Түүнчлэн 2014 онд Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн шагналыг хүртсэн юм. Сүүлийн нэг жил тэрээр Улаан-Үүд хотноо Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа уран бүтээлээ туурвиж буй юм.
27 настай хосгүй дуучин тэрээр наадмын сүүлийн шатны тэмцээнд П.И. Чайковскийн “Гилхарын хатан”дуурийн арийг дуулж оролцжээ.
Чайковскийн нэрэмжит XV хөгжмийн наадам уламжлал ёсоор оролцогчдын Гала тоглолтоор өндөрлөх юм. Тоглолт энэ сарын 2-нд Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхим, энэ сарын 3-нд Санкт-Петербург хотноо болох бөгөөд Марийны их театрын Симфони найрал хөгжмийг нэрт удирдаач Валерий Гергиев удирдана. Энэ үеэр Гран при шагналыг гардуулах юм. Хоёр хотод болох Гала тоглолтын тасалбар 6500-17000 рублийн үнэтэй байна.
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
БАЯР ХҮРГЬЕ.
haluun bayar hurgey
Guren Mongol chini huleene gedeg duug duuchin Uyangatai hamtran duulahiig ni sonsson yum baina. Argagui saihan hooloitoi sain duuchin yum. Bayar hurgie. 100.000 dollaraasaa buyanii uild joohon handivlaarai.
Ямар сайхан мэдээ вэ ? Эрхэм дүүдээ баяр хүргэж, Монголынхоо нэрийг улам өндөрт өргөж яваарай гэж ерөөе. Судлаач Х.Д.Ганхуяг.
Wow
Бахархаж бна...
БИЧЛЭГИЙГ НЬ ЯАЖ ҮЗЭХ ВЭ. ДУУГ НЬ ЯАЖ СОНСОХ ВЭ. ХУУЧИН БИЧЛЭГҮҮД Л БАЙНА.
mash ich baharhaj baina. amjilt husie
Их Эзэн Богд Чингис хаан маань,-Миний монголчуууд хэдий цөөхөн ч олноос дутахгүй,хэдий муу ч сайнаас хоцрохгүй гэж айлдсан.Мөн,-Гэтлэшгүй мөрөн бий хэмээн сонсогдоно, Гэтэлсү хэмээвээс гэтэлюү,Давашгүй даваа бий хэмээн дуулдана,Давсу хэмээвээс давюу гэсэн.Чармай,улам чармай.Даваан дээр гараад харахад цаана нь бас нэг даваа байж л байдаг.Их Эзэн Богд Чингис хааны сургаалаар эцсийн тэнгис хүртэл хичээн зүтгээрэй.Эрүүл энхийг,саруул сайхныг ерөөе.
Ene argagui tom temtseen shuu.bayar hurgee
Өнөөгийн Монголын улс төрчдийг харахаас ой гутаж, зэвүү хүрэх юм. Хаяа манай тамирчид, дуучид, залуу эрдэмтэн, бизнесчид л чихэнд чимэгтэй үг дуулгаж, стресс, бухимдлаас бага ч атугай хөндийрүүлэх юм.
Энэ аргагүй дуурийн дуучдын олимп шүү бахархаж байна
bayar hurgye, saihan medee sonsoj saihan udur bolloo,
bayar hurgie ger buld ni az jargal husie
Wow. As a nation we are really proud of you!!! May nations proud hearts always be with you. A wonderful voice.