Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын гудамжнаас Хүннүгийн үеийн 29 булш олджээ. Эдгээр булшин дээр археологчид судалгаа хийн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр булшинд малтлагын ажил хийгдэж байгаа аж.
Анх тус газарт Хүннүгийн үеийн булш байж магадгүй хэмээн ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багш үзэж байсан байна. Үүний дагуу археологчдын баг 25-р хорооны нутаг дэвсгэрт хайгуул хийж эхэлжээ. Хайгуулын явцад тэр хавийн чулуунууд дээр Хүннүгийн үеийн булшны таних тэмдэг байсныг анзаарсан байна.

Тиймээс ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, ССАЖЯ хамтраад Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалыг авран хамгаалах малтлага, судалгааны ажлын эхлэлийг тавиад байгаа нь энэ ажээ.
Үлдсэн булшуудыг малтах ажил удахгүй эхлэх бөгөөд үндсэндээ энэ хавийг Хүннүгийн үеийн оршуулгын цогцолбор газар гэж болно хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм.
Түүнчлэн тэр хавьд таних тэмдэг нь арилж, гадаад зохион байгуулалт нь эвдэрсэн булшууд байж магадгүй гэнэ.
Тиймээс археологчид ШУТИС-ийн Геофизикийн ангийн оюутнуудаар хайгуул хийлгэж байгаа аж. Одоогийн байдлаар булшны нүхийг гурван метр орчим ухсан бөгөөд дахин метр орчим ухахад Хүннүгийн үеийн хүний шарилд хүрэх юм байна. Учир нь хүннүчүүд гурван метр орчим нүх ухаж, хүн оршуулдаг байсан гэнэ.
Б.Оргил
Эх сурвалж: "new.mn"

Сэтгэгдэл0
Gaihamshigtai...
yag ter gazaraa saihan muzei bariad gadaadiihand uzuul. hyatad yag tegdeg yum bna lee. gazraas n gargalgui toiruulj baishin barih heregtei.
Т,Батаарын ах дүүс байф магад Ерөнхийлөгчөөр эхлээд ухуулаач
Usnii gudamj bol hujaagiin bulsh baih!
хитадыг 70 давхарт эсвэл амгаланбаатарт оршуулдаг бсан юм аа
Coment bichij bgaa deerh humuust:Iimerhuu ertnii bulsh,oldvoriin ed olgiin zuild hundetgeltei handadag ni hunii es yum shuu! Iim zuiliig gutaan doromjilson hun urt nasalj udaan jargadgui yum.
tiim shuu ! Odoo ueiin Mongolchuud maani ern bugd tiim eh adaggui yuch baisan gutaan doromjilj har muuhai ugeer l bulj baidag humuus ih bolj
хахаа инээдмийн кино шиг юм болж
ter ued 3 meter baisan bol unuu ued elegdej horogdoh esvel nemj davharalah baidlaar uurchlugddguim uu? sonin l yum daa.
harin tegeed l dahiad metr orchim uhaj olson l geh shig bn daa hoo.
Н.Энхбаяр хордсон гэдэгт та итгэж байна уу?
ХОРДУУЛСАН ШДЭЭ. ХУУЧИН ЭХНЭР ЦОЛМОН БОЛООД ЭНХБАЯРЫН БӨГС ДОЛООГЧ НАР ХОРДУУЛСАН. ЯАГААД ГЭВЭЛ ЭНХБАЯР ҮХВЭЛ ХЭН ХОЖИХ ВЭ? ТЭД Л ХОЖИНО. ҮХСЭН ХҮНЭЭР ЖИНХЭНЭ ПИАРДАЖ АМЬ ГАРАХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ ТҮҮНИЙГ ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ
“Дүнжингарав “ худалдааны төв гэгчийн асуудлыг хэрхэн шийдэх нь зөв бэ? Нураах