sonin.mn
Цөөнгүй жилийн өмнөөс эхэсийг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж ирсэн байдаг. Арьсны нөхөн төлжилтэд эерэг нөлөө үзүүлдэг, коллаген ихтэй эхэсийг гоо сайхан үйлдвэрлэгчид өндөр үнээр худалдан авдаг.
 
Тиймдээ ч өмнө ашиглалгүй хаядаг байсан эхсийг боловсруулж баялаг болгох санааг Д.Дагвардорж аварга гаргажээ. Япон Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай "Хорус блан Монгол" компанийн гүүний эхэс боловсруулах үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. 
 
Тэрбээр энэ тухайгаа "Зодог тайлсныхаа дараа эх орондоо ирээд юу хийх талаараа удаан бодсон. Шинэ бизнес санаа хайж явахдаа Японы гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад гүүний эхэс ордог болохыг япон найзаасаа сонсоод бидний огт ашигладаггүй эхэсийг боловсруулан экспортлох санаа төрсөн юм.
 
Монголчууд замаа өөрсдөө тавьж, байшингаа ч барьдаг болсон байна. Яагаад бид эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэж, хоёр хөршдөө тэр ч байтугай гуравдагч оронд худалдаж болохгүй гэж" хэмээсэн. 
 
Үйлдвэрлэлийг дэмжих замаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж буй тэрбээр малын гаралтай түүхий эдийн үнэ буурч буй энэ цаг үед малчдын орлогод нэмэр болохуйц үйлдвэр байгуулсанд иргэд талархан хүлээж авч байгаагаа илэрхийллээ.