Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын өргөх бичигт гарын үсэг зурсан биш Ж.Батзандан гишүүн намынхандаа сайн гэгч нь гөвшүүлж явна. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн АН-ын гишүүд “Энэ цадиггүй нөхрийг намаас хөө” гэсэн айхтар сүрхий шаардлага ирүүлсэн гэнэ.
Энэ бүхнээс дүгнэвэл Монгол орны дөрвөн зүг, найман зовхист Ж.Батзандан гишүүнийг гайд гаргах аян дайн эхэлсэн бололтой юм. АН-ын “бөөн дур”-ын гишүүд ийнхүү хөл хөөрцөг болж байхад харин мань эр ч нэг их тэвдсэн шинжгүй “Намайг хөөж туух яах вэ. Эхлээд намын дүрэм, Үндсэн хууль зөрчсөн А даргадаа хариуцлага тооц” гэж жиргэчихээд алхаж явна.
Түүний жиргээнээс үзвэл Ж.Батзандан гишүүн аргагүй л цөс, зориг ихтэй гудамжны тэмцэгч гэдэг нь харагдаад байгаа юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
МАН- ны зүгээс хошигруулаад дэврээгээд байхад энэ гар нь өөрийгөө лаг гээд бодчихсон хөөрөөд хөөрхий дөө энэ АН.
Батзандан дандаа шоу хийх цаг мөчийг харж хүлээж суудаг. Хоосон цэцэрхэж хуцна. Залуусыг турхирч өөрөө зугтаж алга болсон. 5 сайхан залууг бууны аманд өгсөн. Бэртэгчин үзэлтэй. Шударга дүр эсгэгч, ялаас мултарсан энэ зууны азтай нөхөр. Даргын суудал горилогч тэрээр цаагуураа ах дүү нараараа дамжуулан их хөрөнгөөс хүртчих санаатай байвч холоо хэвтэнэ
АН-д олигтой, үнэн үг хэлдэг гишүүнтэй байх заяагүй нам даа. Өмнө нь С.Зориг байсан хутгалаад адчихсан. Дараа нь О.Энхсайхан байсан хорлогдоод нас барсан. АН-ынхан тэднийхээ араас санаа зоволгүй албан тушаалын наймаагаа хийцгээсэн. Одоо Батзанданг намаараа боорлож байна. Хүний олон хүний барьдаг гэж үгийг АН-ынхан гаргах юм бол иргэний дайн болно доо.
Батзандан ч дээ урваж шарвасан улстөрийн ноён нуруугүй хий хоосон цахирмаатсан хоолойгоор сагуу гээчийн шүлс үсчүүлсэн хөөрүү амьтан.Оготнын дуу тэнгэрт хүрдэггүй гэдгийг энэ балчир хөвүүн мэдэхгүй л байгаа хэрэг. Аль эсвэл өөрийгөө нэг их нөлөөтэй этгээд гээд бодчихсон сагаж яваа. Намаасаа хөөчихсөн нь бараг дээр дээ. Эргээд иргэний хөдөлгөөн энэ тэр гээд хэдэн жил эргүүтнэ биз.
энэ саарал байшин ямар чөтгөр шүгэлсэн газар вэ? ард түмний сайхан амьдрал, улс орны тусгаар тогтнолын төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж бүлтрээд байсан нөхөд тэнд ороод суухаараа хэлсэн ярьсныхаа эсрэг ажилладаг болгодог ид шидтэй газар бололтой.
шувуун фабрикт блокон хашаатай хүлэмжийн ноггоо тариалдаг эмч эхнэртэй гэжийгаа.эмч эхнэр болбоос монголын лабораторийн баталгаатай үр болон хүний биед хор хөнөөл арай бага хортон устгагч \хүнийгч хүсвэл алж болно\ авалгүй жил бүрийн хавар эрээнрүү явж хор болон үрийг хил гаалийн зөвшөөрөлгүй оруулж ирдэг.Хэрэв зөвшөөрөл авдаг бол бичгийг нь үзэх юмсан.Даанч байхгүй.Жил жилийн хаварт гишүүний ногооны үр хорны гарал үүсэл болон газрын хөрсний шинжилгээ биягийг үзэж шалгаж бай МХГ-аа
Хэдэн хүн баадуудаж байж алуулчихаад амь авар ах нараа гэсээр алгаа тосон гүйж ирсэн түүхэн дүрийг нь санаж байна.Тэгээд нам яахав авралын савартаа авч атгасандаа.Буудуулсан хүмүүсч яахав үхээд мань хар толгойгоо гэж амь гуйж явсан Зандан мань онгоноороо шахуу гишүүн болсон.Энэ бол хөнгөн хялбараар амьдрах гэсэн нэг хүний арга .Дараагын удаад бол АН энэ урвагч на муудын хөнжил хөнжил хэсч унтаж явдаг амьтанг сонгох нь бүү хэл улс төрөөс зайлуулах байлгүй
Батзандан гуай хэдэн хүний гарын үсэг 100,000 мянган хүнийг төлөөлөхгүй шүү. Баян-Өлгийчүүд таныг дэмжигдэг шүү.