sonin.mn

\МАН-ын “Дахин сэргэлт” хөтөлбөрийг санаачлагчдын нэг, МАН-ын нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ыг тойрсон элдэв яриа сонин хэвлэлийн хуудсыг чимэх боллоо. Намын дотор чухам ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Нам доторх нөхцөл байдал адармаатай байна. 2012 онд МАН түүхэндээ анх удаа бүх шатны сонгуульд ялагдлаа. Өнөөдөр сөрөг хүчний үүргээ төдийлэн сайн гүйцэтгэж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг намын гишүүд ч, иргэд ч, хэвлэл мэдээллийнхэн ч өгч байгаа нь оргүй биш. Манай нам бүлгээ байгуулж чадалгүй удсанаас УИХ-ын бүтцийг батлах, Засгийн газрыг бүрдүүлэх, сайд нарыг томилох, 2013 оны улсын төсөв, “Чингис” бондыг батлах, Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд улс орны амин чухал олон асуудалд идэвхтэй, ажил хэрэгч байр сууринаас оролцож чадсангүй.

 

Эрдэмтэн судлаачид ч УИХ дахь МАНын бүлгийг цаг үеийн болон улс төр, нийгмийн үйл явдалд хурд багатай хандаж байна гэж дүгнэж байна. Түүнчлэн орон нутгийн сон гуульд ялалт байгуулсан есөн аймаг, дөрвөн дүүргийн Засаг дарга нараа томилуулж чадахгүй, тэр ч бүү хэл үнэмлэхүй ялсан аймгуудад Иргэдийн хурлын даргаа АН-д өгч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилуулж, тулгалтаар Засаг даргын орлогчийг нөгөө талд өгч байна.

 

УИХ-д ялалт байгуулсан тойргуудаа алдаж, Өвөрхангай, Увсын асуудал хүндэрлээ. Энэ бол МАН-ын түүхэнд байгаагүй үйл явдал. Манай намд байгаа нэг том дутагдал бол олон жил эрх барьж, дарга явсан учраас хөрсөн дээр “бууж”, сөрөг хүчний дүрийг бүтээж чадахгүй байна. Одоо сөрөг хүчний мөрийн хөтөлбөр боловсруулах ёстой. Хууль, шүүхийн байгууллагын завхрал, хэлмэгдүүллийн шинжтэй үйлдэл, Засгийн газрын хууль зөрчиж, хүч түрж байгаа байдал хэрээс хэтэрч байна.

 

Хаа байна, тэр ардчиллын нэр бариад хууль дээдэлнэ, шударга ёс тогтооно гээд сайхан юм яриад байсан хүмүүс. Шүлс нь хатаж амжаагүй байхад ярьж байсныхаа эсрэг явж байна шүү дээ. Ерөнхийлөгч хүртэл үүнийг нь дэвэргэж, үлгэр жишээчээр шоудаж байна. Ам ажил хоёрын зөрөө алд дэлэм байтугай арван бээрээр зөрл өө. Энэ талаар дуугарах ёстой атал чи мээгүй суусаар байна. Тиймээс нам дахин сэргэх хэрэгтэй болжээ гэж бид үзээд, “Дахин сэргэлт” хөтөлбөрийг дэвшүүлэн тавьсан.



-МАН ийм байдалд хүрснийг юутай холбоотой гэж та үзэж байна вэ. “Да хин сэргэлт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлээд үр дүнд хүрэх болов уу?

-Монгол Улсыг сэргэн мандуулж, улс орны хувь заяа, хөгжлийг үүрч, түүчээ нь болж явсан нам дахин сэргэх хэрэгтэй хэмээн үзэж, эрдэмтэн судлаачид, намын жирийн гишүүдтэй ярилцсаны эцэст хөтөлб өрийн төслийг Удирдах зөвлөл, бүлэгт хүргүүлсэн. Ийм өөрчлөлт хийх талаар өмнө нь нэлээд ярьж байсан ч ажил хэрэг болгож, албан ёсоор хө төлбөр боловсруулж байгааг үй. Хө төлбөрт 10 зүйлийг тусгасан.

 

Жишээ нь, хариуцлагын асуудал. Намын дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалд оччихоод авлига, хээл хахууль гэх мэт хууль бус үйл яв далд орооцолддог хүмүүстэй өнг өрсөн хугацаанд хариуцлага тооцож чадалгүй толгойг нь илж ирсэн. Намын нэр хүндийг ийм маягаар унагасан хүмүүст хариуцлага тооцож, улс төрийн дэмжлэг дахин үзүүл дэггүй байх хатуу зарчмыг тогтоох хэрэгтэй.

 

УИХ, орон нутгийн сонгуульд намын нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн ирц, идэвх санаачилга, ёс зүй, сахилга бат, улс төрийн хариуцлагад үнэ лэлт дүгнэлт өгч, эгүүлэн татах хүртэл хууль, журам санаачилж батлуулах хэ рэгтэй. Хуралдаа ирэхгүй, хууль санаачлахг үй, ажил хийхгүй, асуу далд ажил хэрэгчээр хандахгүй байгаа хүмүүсийг заавал тэр албан тушаалд байлгах гэж хамгаалаад байх хэрэг байна уу.

 

Одоо энэ бүхэнд хариуцлага тооцдог болох цаг нь ирсэн. Намын боловсон хүчин, хүний нөөцийг сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг дагаж мөрдөх зарчим алдагдсан. Танил тал, өнгө мөнгө, нутаг ус, даган баясах зэр гийг харж, боловсон хүчнээ сонгох явдал газар авах хандлагатай боллоо. Энэ байдлыг таслан зогсоох хэрэг тэй. Дотоод ардчилал, зарчмаа ал даад эхэлбэл бүх зүйл алдагддаг.

 

Өөрөөр хэлбэл үнэт зүйлгүй болно гэсэн үг. Тиймээс хүлээн зөвшөөрөгд сөн, мэдлэг боловсрол, дадлага туршлага, ний гэмд эзэлж байгаа нэр хүндээр нь сонгодог, тэдэнтэй хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Ёс зүйн ха риуцлага гэж нэг том юм байна. Үүнийг эргэж харах цаг болсон. Ер нь сонгуулийн ялагдалд шинжлэх ухааны үндэслэлтэй улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй.

 

Юунаас болж МАН ялагдаад байгаагаа тогтоох ёс той. Намын гишүүдийн идэвх яагаад суларч, намд итгэх итгэл нь алдагдаад байгаа юм. Үнэхээр 220 мянган гишүүнтэй юм бол сонгууль бүхэнд 220 мянган сонгогч санал өгөөд л байна биз дээ. Дундын савамтгай массын саналыг аваад байвал МАН хэзээ ч сонгуульд ялагдахгүй л байх ёстой. 220 мянга гэдэг бодитой юу, эсвэл цаасан дээр байдаг тоо юм уу.

 

Өнөөдөр нийгмийн ардчил сан үзэл баримтлал гээд бид яриад байгаа. Социал демократ үзэл баримтлал л даа. Энэ хэрхэн нутагшиж, хүмүүс хэр ойлгож байгаа юм бол? МАН лидерийн хомсдолд орлоо хэмээн ярьж бичиж байна. Үнэхээр тийм зүйл болсон юм уу. Хэрэв тийм бол мэдлэг боловсролтой, чадалтай, зо ригтой, нэр цэвэр, зүтгэж чаддаг хүмүүсээ гаргаж ирэх цаг болсон юм биш үү гэх мэт зарчмын асуудлуу дыг хөндөж байгаа юм. Ажил хэрэгч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ.



-Яагаад хоёр сонгууль дараалан ялагдав гэдгийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Олон зүйл яригдана. Өнгөрсөн дөрвөн жил 45 суудалтай үнэмлэхүй олонхи болсон атлаа тамир нь барагдсан өрсөлдөгчөө өвөртөө оруу лан тэтгэн дэмжсэн, санал тоол логын машиныг тендергүйгээр өрсөл дөгч дөө өгсөн, нийслэлийн сон гуу лийг УИХ-ынхтай хамт хийхийг зөвшөөр сөн, сонгуулийн хуулийг яаран ба тал сан, нэр дэвшүүлсэн оновчгүй байдал, зарим тойрогт баараггүй ялах хүмүүсээ дэвшүүлээгүй гээд маш олон асуудал бий.



-Та бүхний шинэчлэлийн хөтөлбөр гаргаж тавьж байгаа нь У.Хүрэлс үхийн захиалгаар Ө.Энх түвшин даргыг унагах, улмаар У.Хүрэлсүхийг Ерөн хийлөгчид нэр дэвшүүлэх зорилготой гэх зэргээр ярьж байна л даа. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Аливаа асуудал ярихад зориуд мушгиж, хардаж, тэр хүмүүсийг бүдгэр үүлэн, шавар шавхайтай хутгах гэдэг нь манай Монголын улс төрд бий болчихсон гаж үзэгдэл. Бодит байдал бол намын даргын асуудал биш. Бид намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын талаар юу ч яриа гүй. Гагцхүү зарчмын асуудал л ярьж байгаа. Ямар ч бурхан шиг дарга байгаад бид зарчмаа өөрчилж, зөв голдиролд нь оруулж чадахгүй бол нэмэргүй.

 

Тиймээс энэ бол ор үндэслэлг үй зүйл гэдгийг албан ёсоор хэлве. У.Хүрэлсүх даргын хувьд гадаа дад байгаа. Гэр бүлийнх нь хүн эрүүл мэндийн шалтгаантай бай гаа учраас юу юугүй улс төрөөр хөө- цөлдөх сонирхолгүй байгаагаа хэлсэн. Хүнд өвчин хэлж биш, хийсэж ирдэг. У.Хүрэлсүх бол Монголын ард чилсан парламент бий болсон 23 жилийн түүхэнд анх удаа Их хур лын гишүүнээс улстөрийн шахалтгүйгээр саналаараа татгалзсан хүн.

 

Энэ бол иргэний зориг, нөгөө талдаа хариуцлага. Халдашгүй дархан байдал гэдэг халхавчны ард нуугдаад суу сангүй. Зөвхөн МАН-д ч биш, улс төрийн бусад намд, монголын улс төрд хариуцлагын маш том стандартыг тэр хүн орууллаа. МАН-д хариуц лагын ардчилсан эрүүл стандарт энэ маягаар хэвшээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас энэ бол мужик зан. Тэр хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байлгүй дээ.

 

Ний нуугүй хэлэхэд манайд нэгнийгээ захиалгаар сонин хэвлэлд бич үүлж, янз бүрээр мушгих явдал амь бөхтэй байсаар ирсэн. Тухайлбал, бидний гаргаж тавьсан дахин сэргэлт хө төлбөрийн асуудлаар ийм зүйл гарч байгаа. Та ч асуулаа. Хэн ингэж яриад, бичүүлээд байгааг бид сайн мэдэж байгаа. Боломж олдсон дээр нь хэлэхэд явган, ялихгүй жижиг зүйл хийж явдгаа боль гэдгийг тэр хүмүүст хаягламаар байна.



-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН-тай нэгдэж оролцох хэрэгтэй гэх асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ талаар та юу гэх вэ. МАН, МАХН нэгдэх үү?

-МАН, МАХН-ын хувьд би гур ван зүйл бодож явдаг. МАН хоёр шатны сонгуульд ялагдал хүлээж, цөөнх болоход МАХН-ын авсан са нал нэлээд татаас болсон. Өөрөөр хэл бэл, МАН сонгуульд ялагдсаны нэг шалтгаан нь МАХН-ын хуваасан са нал байсныг хүлээн зөвшөөрөх хэ рэгтэй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам яаж оролцох вэ гэдэг манай на мын ч, МАХН-ын ч бодох асуудал.

 

Хэрвээ сонгуульд хамтран орол цоно гэвэл эвсэл байгуулах тухай яригдана гэж ойлгож байна. Байж болох л асуудал. Эвслийн зорилго, зорилт, гэрээ, хүлээх үүрэг, хариуцлага гээд бүгдийг тодорхой болгоод сонгуульд оролцоход буруу зүйл үгүй. Харин ч зөв алхам байж магадгүй юм. Гуравдугаарх нь хоёр намын нэг дэх тухай та асуулаа. Үүнийг на мын төлөөллийн байгууллагаар хэ лэлцэхээс биш, нэг дарга, хувь гишүүний бодлоор шийддэг асуудал биш.

 

Хүссэн хүсээгүй МАН, МАХН энэ талаар хөндөж, олонхийн саналаар шийдэх байх. МАН бол Монгол Улсад үүсэн байгуулагдсан анхны улс төрийн хүчин. Харин МАХН нэг жилийн түүх, нэг жилийн үнэт зүйлтэй нам. Тиймээс нэгдэх асуудал яригдвал үндсэн гал голомтноосоо яв сан хүмүүс голомтдоо эргэж ирэх тухай асуудал л яригдана гэж ойлгож байна. МАН бол даган баясч, далдаганаж гүйдэг нам биш.



-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ иргэдийн санал асуулгаар тодруулахаар шийдсэн. Таны бодлоор МАН-аас Ерөн хийлөгчид хэн нэр дэвших боломж той вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв шинэ гэдэг улс төрийн асар том капиталтай хүний асуудал. Улс тө- рийн туршлагатай, нийгэмд танигдсан, нэр цэвэр байх гэхчлэн олон том шалгуур тавигдана. Хамгийн гол нь сонгогчдод хэн таалагдаж байна вэ гэдэг чухал. МАН-д Ерөнхийлөгчид нэр дэвшихээр олон хүн бий.

 

Миний хувьд төр улсдаа аав шиг нуруутай, элдэв юманд орооцолдож, худлаа үнэн ярьдаггүй, эх орон, эгэл түмнээ гэсэн зүрх сэтгэлтэй, хэлсэндээ эзэн болдог, зарчимтай тийм л Ерөнхийлөгчтэй болох юмсан гэж хүсдэг. Эцсийн сонголт нь ард түмнийх. Тиймээс намаас дэвшүүлж буй иргэдийн санал асуулгаар нэр дэвшигчийг тодруулах ажлыг хэлбэр төдий бус, агуулгынх нь хүрээнд хийж, мөн чанарыг нь гаргаж ирээсэй гэж хүсэж байна.



-Намын их хурал хэзээ болох вэ. Залуус намын хуралд ямар байр суурьтай оролцох бол?

-Намын их хурлын тов тодор хойг үй байна. Ерөнхийлөгчийн сон гуулийн наана, эсвэл цаана гэ сэн хоёр хувилбар яригдаж бай гаа. На мын дарга ойрын үед энэ асууд лыг Удирдах зөвлөлд оруулах байх. Залуусын гэ хээс илүү залуу хүний хувьд байр сууриа хэлэ хэд бид Ерөнхийлөг чийн сонгуульд ялах шаардлагатай. Хоёр ч удаа нокаутанд орсон МАН Ерөнхийл өгчийн сонгуульд ялагд вал үнэхээр хүнд байдалд орно.

 

Төрийн эрх барьж буй намд МАН-ыг дахин сэргэхээрг үй болгож, олон жил ноё лох хүсэл их бий. Тийм байдалд орох гүйн тулд МАН дахин сэргэж, зарчмууд нь тодорхой болоосой л гэж хүсэж байна. Бид эв хүчээ нэгтгэж, зөв хүнээ дэвшүүлж чадвал ялна.Тийм ч учраас “Дахин сэргэлт” хөтөлбөрийг гаргаж тавьсан. Хөтөлбөрийг хоёр сарын дотор Удирдах зөвлөл, намын үүрүүдээр хэлэлцүүлнэ гэж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга амласан. Хэлэлцүүлэх байх гэж итгэж байгаа.