sonin.mn
КОКТЕБЕЛЬ /КРЫМ/./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ням гарагийн орой Крымд болсон олон улсын жааз хөгжмийн “Koktebel Jazz Party” наадмыг үзжээ.
 
Төрийн тэргүүн нэг зохиомжийг тоглохын өмнө тайзан дээр гарсан ба түүнийг үзэгчдэд хөгжмийн хорхойтон мөн “юуны түрүүнд Оросын Ерөнхийлөгч” гэж танилцуулжээ.
 
В.Путин үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, наадмыг зохион байгуулагчдад талархлаа илэрхийлээд, зохион байгуулагдаад 15 жил болж буй тус наадмын тайзан дээр 150 гаруй дэлхийн тэргүүлэх жааз хөгжмийн хамтлагууд тоглосон болохыг онцлон тэмдэглэжээ. “Хөгжим бол орчуулах шаардлагагүй, хүмүүсийг нэгтгэн нягтруулдаг өвөрмөц хэл юм” гэж хэлээд Ерөнхийлөгч тайзнаас буун заалнаас хөгжимчдийн тоглолтыг үзэж сонирхсон байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг