sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Ойн албаны Ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа арга технологи дэлхийн жишигт нийцэж байна хэмээн дүгнэснийг гэдгийг БОАЖЯ-наас мэдээлэв.
 
Тэрбээр ойн доройтол, хомдслоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилго бүхий “UN-REDD+” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15 хоногийн хугацаанд Монгол орны ойн хөнөөлт шавжийн бодлого, зохицуулалт, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, устгалын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, туршлага солилцсон юм. Мөн Архангай, Булган, Сэлэнгэ, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд ажилласан байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:Монцамэ агентлаг