Барилга дээрээс унаж амиа алджээ

Нийтэлсэн: 2017-05-19 10:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 15 дугаар  хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг гарчээ. “Буянт-Ас” компанийн мужаан, 40 настай Д арматурын бэхэлгээ хийх явцдаа халтирч унаж хүндээр гэмтсэн байна. Нэлээд хүнд  гэмтэл авсан түүнийг компанийн захирал нь эмнэлэг рүү хүргэх замд амьсгал хураажээ. Тэрбээр тус компанийн үндсэн ажилтан байсан бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэрт амьдардаг байжээ. Талийгаачийн ар гэрийхэн энэ хэрэгт "Буянт-Ас" компанийг буруутгав. Уг хэргийг цагдаагийн газар шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: