Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг, Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлага энэ сарын 22-нд 17:26 цагт Цагдаагийн байгууллагад иржээ.
Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Улаанбаатарт хотод зохион байгуулагдана.
Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ.
-“Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн таван га газрын бургасыг хядсан аж-
Сүүлийн жилүүдэд тулай өвчнөөр өвдсөн иргэдийн тоо нэмэгдэж байна. Эрт оношлуулж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүндэрч хөдөлмөрийн ,чадвар алдах эрсдэлтэй энэ өвчний шинж тэмдэг болон хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар “Мөнгөн гүүр" эмнэлгийн ревматологи (үе хэрэх өвчин судлал)-н эмч Т.Цэцгээтэй ярилцлаа.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдсанаас хойш бүтэн 20 жил өнгөрчээ. Учир битүүлэг аллагын цорын ганц амьд гэрч нь түүний гэргий Б.Булган Тэрбээр бүтэн 20 жил дотроо тээсэн, магадгүй хав дарсан нууцаа сая нэг задалж захидал бичсэн байхыг үгүйсгэхгүй. Хэдийгээр түүний захидал олон нийтэд төдийлөн ил болоогүй ч Б.Булган эр нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг, ядаж л үнэнд ойртох сэжүүрийг "илчилсэн" байж ч мэднэ.
Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон энэ парламентын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулгын чөлөөлөгдөх, хүсэлтийг энэ сарын 14-ны чуулганы хуралдаанаар УИХ дэмжсэн. Ийн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон юм. Түүнчлэн Д.Гантулгын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тул УИХ-ын тухай хуульд зааснаар эзэнгүй үлдсэн суудалд нөхөн сонгууль явуулах эрхзүйн орчин бүрдсэн.
Орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхантай ярилцлаа.
“Чихэрлэг ундааны онцгой албан татварын эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол" уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 15-нд боллоо. Тус арга хэмжээний зорилго нь чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн ач холбогдлыг бодлого боловсруулагчдад танилцуулах, дэмжлэг авах юм байна. Чихэрлэг ундаа нь шимт чанаргүй, энгийн нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн юм.
Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв өнгөрсөн долоо хоногт Авто замын засвар арчлалтын 20 компанийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Бид энэ удаа МАЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэвтэй АЗЗА-ын компаниудын хувьчлалын асуудлаар ярилцлаа.
УИХ-д 65-ын бүлэг байгуулж улсын хувь заяаг хүссэнээрээ шийдэх болсон МАН-ынхан өчигдөр хүчингийн гэмт хэрэгт холбогдсон журмын нөхрөөсөө саллаа. Ингэснээр тэд нэг ч гэсэн "балаг"-аасаа салж, нэр цэвэр гэх тодотголд нэг шат ахилаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болсон.
Цагдаагийн байгууллагад энэ сард бага насны хүүхдээ эзгүй хээр ганцааранг нь орхисноос болж, сураггүй алга болсон тохиолдол хоёр бүртгэгдсэн.
УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэрбээр хүсэлтээ өгөхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Олон удаа та бүхэнтэйгээ индэр дээр уулзах хүсэлт тавьсан боловч боломж олдоогүй.