Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хоёр эрэгтэй нэр дэвшигчийн гэргий хоёул Болормаа нэртэй төдийгүй нэг жил төрсөн ажээ. Тухайлбал Х.Болормаа 1964 оны нэгдүгээр сарын 18-нд төрсөн бол Б.Болормаа мөн оны зургаадугаар сарын 15-нд төржээ.
Энүүхэндээ гэхэд XIII зуунд очсон хүмүүс хамгийн сүүлд очсон улс гэсэн үг. Тэгэхээр хожуу очсон улс нь одоогийн монголчуудтай төстэй бүр эрт очсон нь биднээс тэс өөр байгаа хэрэг. Жишээлбэл Балбын "Мисс Монголиа" гэсэн тэмцээнд түрүүлсэн таван охины хоёр нь монголчуудтай төстэй байхад гурав нь өөр байгааг та анзаарсан байх.
Засгийн газрын гашүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр энэ улс орны хөгжлийн ирээдүйг их л өөдрөгөөр харж байгаа бололтой.
Өгөөдэй хаан 1230 онд Чурмаган ноёноор их цэрэг удирдуулан Ираныг эзлүүлэхээр явуулжээ. Дараа нь Чинтөмөр, Байжу, Илжигдэй ноёныг томилон илгээв. Үүний үр дүнд Иранд Монголын эзэнт улс байгуулагдах нөхцөл бүрдсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгууль яригдаж эхлэх үед Жавхлан гавьяатын төлөө сэтгэл санаа зовж суусан хүн олон биз.
"Хятад улс 100 хувийн төрийн мэдлийн цементийн үйлдвэрийг Монголд барьж байгуулбал манай улсын цементийн зах зээлийг бүхэлд нь атгах болно. Нөгөөтэйгүүр цементийн үндэсний үйлдвэрүүд шууд дампуурч мэдэх юм. Хэрэв ингэвэл Монгол Улсын барилгын үйлдвэрлэд Хятад улсаас шууд хамааралтай болно. Энэ бол Монголын үндэсний эрх ашиг аюулгүй байдалд халгаатай.
Дөрвөн хананы дунд тааз ширтэн хэвтэх нь түүний хүсэл, мөрөөдөл хэзээ ч байгаагүй. Гэтэл өнөөдөр бидний азтайд тооцох энэ залуу аминаасаа уйдан энэ хорвоогоос үүрд явахыг хүсч эцэстээ хүний амь бүрэлгэсэн хэрэгтэн, гэмтэн болчихлоо.
Буруу санаагүй бол миний эрх чөлөө миний хөршийн эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдэг дээ. Гэтэл надад эрх чөлөө үлдээсэнгүй. Балчирхан үрст тоглож наадах цаг зав олгосонгүй. Ямар аав, ямар ээж, ямар ах дүүс гэх юм бэ. Элэг нэгт ахан дүүс гэдэг чинь энэ цагт ном зохиол дээр л үлдсэн юм биш үү.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намыг нь муулсан хүнийг хачин их өрөвддөг гэнэ шүү. Гэхдээ өөрийн гэсэн толгойгүй мэт намын даргаа өөд уруугүй, иш мухаргүй өмөөрөн өрвөлзөгч түүнийг бүр ч олон хүн өрөвддөг гэж байна даа, цаана чинь.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн ч өвдөг шороодсон тэрбээр хуулийн сургуулиа амжилттай төгссөн ч лавшруулж судлах зүйл байгаа хэмээн үзэж гүнзгийрүүлэн суралцаж буй нь энэ. Ямартай ч хэнтийчүүд түүнийг С.Ганбаатар, О.Магнай нараас өмнөх үеийн тэмцэгч гэх юм билээ.
Ингэхэд байна аа, өвгөн зохиолчоо гомдоож байхаар Б.Бат-Эрдэнэ аваргыг ч гэсэн "Монгол туургатны 100 эрхэм"-д оролцуулчихвал ямар вэ. Цахиагийн хүү, намынхнаа энэ удаад дуугүй бай гээд аргалчихаа мэдэх байлгүй.
Эмч нарын хэлж буйгаар ийм мэс засалд орсон хүмүүс хэдхэн сарын дотор өтөлдөг гэжээ. Тиймээс дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли эрс хөгширч болзошгүй байна.
Хойд Солонгос саяхан зүүн эргээсээ бага тусгалын пуужин харважээ. Энэ нь сүүлийн хоёр хоногийн хугацаанд хөөргөж буй дөрөв дэх пуужин гэнэ. Тэд өнгөрсөн бямба гаригт яг ижил гурван пуужин харваж тавьтиргүйтэв.
Өнөөдөр бидний монголчууд хятадууд хэзээ ч өөрсдөө хэрэглэдэггүй юмыг оруулж ирчихээд ард иргэдийнхээ эрүүл мэндээр наадаад л сууж байдаг.
Тодруулбал тэрбээр үнэн сэтгэлээсээ ажил хийе гэж боддог хүн ажлынхаа багажанд маш их анхаарал тавьдаг гэж боддог гэсэн. Тиймдээ ч ажлын багажийг нь харж байгаад тэр хүн хэр ажилсаг, ажилдаа хэр үнэнч вэ гэдгийг нь мэдчихдэг гэнэ лээ.